August 13. 2012
Өнгөрсөн 7-р сарын 28-аас 30-ний өдрүүдэд БСШУЯам, Шинэ Эрин олон улсын лаборатори сургууль, залуусын оюунд хөрөнгө оруулагч Ай Ти Зон (хуучнаар М-Си-Эс Электроникс) компани хамтран БСШУЯ-ны сайдын нэрэмжит “Мон Робот-2012” олон улсын техинк, технологийн тэмцээнийг БСШУЯ-ны харьяа “Шинэ Эрин” олон улсын лаборатори сургууль дээр амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Тус тэмцээн нь энэ жил 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд Нийслэлийн ЕБС 33 сургуулийн 9, 10, 11-р ангийн сурагчид, БНСУ-ын “Ансиан” технологийн сургуулийн 66 сурагч, 11 багш хүрэлцэн ирж оролцсон нь тэмцээний цар хүрээ өргөжиж байгааг харууллаа.
Тэмцээнд Монгол, Солонгосын сурагчид оюун ухаан бүтээлч сэтгэлгээгээрээ өрсөлдсөнөөс тэмцээний дүнгээр 1-р байранд Hong Eun Been ахлагчтай “Шинэ Эрин” олон улсын лаборатори сургуулийн сурагч Д.Нандин, 45-р сургуулийн сурагч Б.Балжинням, 23-р сургуулийн сурагч Б.Минжин нарын бүрэлдэхүүнтэй 29-р баг орж алтан медаль хүртэж монгол инженерийн ур ухаанаар бүтсэн Могул брэндийн иж бүрэн компьютераар шагнуулсан бол 2-р байранд Jung Byeong Jun ахлагчтай “Шинэ Эрин” олон улсын лаборатори сургуулийн сурагч Ц.Лхагвадулам, 13-р сургуулийн сурагч Ж.Түвшинсайхан , 23-р сургуулийн сурагч Б.Хулан нарын бүрэлдэхүүнтэй 8-р баг орж мөнгөн медаль хүртэж Могул брэндийн LED телевизороор тус тус шагнууллаа.
Ингээд хөх толбот Эх Монголын залуустаа, дэлхийн цээжин дэх цохилох зүрхний, Шимээр тэтгэгч бурам нь байхыг хүсэн ерөөе.