Монгол дах анхны "HP Service One Expert" боллоо

July 02. 2012

Өнөөдөр дэлхийн мэдээллийн технологийн магнатуудын нэг HP корпораци нь өөрийн Монгол дах цорын ганц "HP SERVICE ONE EXPERT" түншээр ITZone (хуучнаар М-Си-Эс Электроникс) компанийг сонгон батламжиллаа.

HP ServiceONE Expert түнш нь HP корпорацийн хамгийн дээд түншлэлийн зэрэглэл бөгөөд тус корпорацийн боловсруулсан нарийн стандартын дагуу хэрэглэгчдэд мэдээллийн технологийн үйлчилгээг нийлүүлж чадаж байгаа эсэхэд үндэслэн олгодог байна.

ITZone компани нь HP ServiceONE Expert статустай болсноор HP брэндийн бизнесийн байгууллагуудад зориулсан компьютер, сервер, мэдээлэл хадгалах  төхөөрөмжүүдийн шийдлийг албан ёсоор боловсруулах, нийлүүлэн суурилуулах, борлуулалтын дараах иж бүрэн үйлчилгээгээр ханган ажиллах эрхтэй болж байна. 

Ингэснээр үндэсний томоохон байгууллагууд ITZone компаниар дамжуулан HP брэндийн сервер, сторэжийн албан ёсны сертификат бүхий мэдээллийн технологийн шийдлийн архитектурч, мэргэжлийн инженерүүдээр дамжуулан HP Contractual Service, HP Professional Service болон HP CarePack Service үйлчилгээнүүдийг авах боломжоор хангагдаж байна. 

ITZone компани нь 2002 оноос эхлэн HP корпорацитай албан ёсны борлуулагч Business Partner статустайгаар хамтран ажиллаж ирсэн бөгөөд ийнхүү 10 жилийн дараа HP ServiceONE Expert  болсон нь тус компанийн хүргэж буй мэдээллийн технологийн шийдэл нийлүүлэх үйлчилгээ нь энэхүү шилдэг корпорацийн стандартыг хангасан, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц болсныг илтгэж байна.

Нэмж хэлэхэд HP корпораци нь 1939 онд байгуулагдаж, эдүгээ дэлхийн 170 гаруй оронд үйл ажиллагаа явуулж байна. Тус корпораци нь жилийн 120 тэрбум ам.долларын орлого бүхий дэлхийн хамгийн том мэдээллийн технологийн компани бөгөөд 2012 онд Фортун (Fortune) сэтгүүлээс нэрлэсэн Шилдэг 500 байгууллагын 10-р байранд орсон байна.

ITZONE - Монгол дах анхны "HP Service One Expert" боллоо