Дижитал шилжилтийн зүрх нь ДАТА юм. Бид датаг үнэ цэнэтэй, чухал гэдгийг мэддэг хэдий ч түүнийгээ эрсдэлгүй, найдвартай хамгаалахад хэр анхаарлаа хандуулж байна вэ? Идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй нэг байгууллага дунджаар 20-30 програм хангамж, аппликэйшн ашигладаг гэх судалгаа байдаг. Үүлэнд болон суурин байрлах эдгээр систем дээр тасралтгүй үүсэж буй ДАТА-наас гол чухлыг нь хялбархан ялган, нэгтгэн, аюулгүй хамгааладаг дэвшилтэт технологийг танилцуулж байна. Энэ бол Dell EMC Data Protection - Датаг хаана байгаагаас нь үл хамааран back-up буюу нөөцлөх, нөхөн сэргээх, архивлах болон шилжүүлэх шийдлүүдийг нэг дор энгийн хийгээд маш хүчирхэг, зардал хэмнэхүйц байдлаар цогцлоосон шинэ үеийн дата хамгаалалтын шийдэл.
Датаг нөөцлөх явцад файл давтагдаж хадгалагдаж ашигтай орон зай эзлэн хуримтлагддаг. Харин DEDUPLICATION технологийн тусламжтай файлын давхцал гэдэг асуудал бүрэн шийдэгдэхээс гадна, файлын блокын түвшинд зөвхөн давхцахгүй блокыг нөөцлөх зарчимаар датаны нөөцлөгдөх бодит хэмжээг 10-100 дахин бууруулах боломжтой гайхимшигт инновацийг шингээсэн бүтээгдэхүүн юм.
Бид Backup буюу НӨӨЦЛӨЛТ-г ямар зорилгоор хийдэг вэ? Мэдээж датагаа алдах, эвдрэх үед СЭРГЭЭХ гэж шүү дээ. Гэтэл датагаа сэргээх шаардлага гарсан үед таны дата эвдэрсэн эсвэл сэргээгдэхгүй алдаа гарвал таны Data Protection шийдэлд хийсэн хөрөнгө оруулалт ашиг тусаа өгөхгүй үргүй зардал болно. Харин датаг нөөцлөх мөчөөс эхлэн Хамгаалалтын сторейж дээр архивлагдах хүртэлх зөөлтийн болон хадгалалтын бүхий л цаг мөчид таны дата НАЙДВАРТАЙ СЭРГЭХ баталтгаа өгөх Data Invulnerability Architecture технологи юм.
Dell EMC Data Domain Boost (DD Boost) шийдэл нь Data Domain хадгалах системгүйгээр backup серверийг сторэйж системтэй холбох боломжийг олгодог. Ингэснээр бүх датагаа депликаци хийх шаардлагагүйгээр, backup сервер болон аппликэйшн хэрэглэгчээс зөвхөн давтагдаагүй дата сегментээ Data Domain системрүү шилжүүлэх боломжтой юм. Энэ нь сүлжээгээр дамжиж буй датаны хэмжээг 80-90%-аар бууруулж танд уян хатан байдлыг олгоно.
Зардал бууруулж, үйл ажиллагааг хурдасгах Үүлэнд ч хамгаалах дата хамгаалалтын шийдлээр мэдээллийн технологио шинэчлээрэй.
Intel® Xeon® процессор бүхий Data Domain нь хэмжээг нь өргөтгөх боломжтой, найдвартай, үүлэнд ажиллах боломж бүхий backup, архив болон гамшгаас нөхөн сэргээлт хийдэг хамгаалалтын сторэйж юм. Хамгийн шилдэг backup төхөөрөмж болох Data Domain нь депликаци хийсэн датаг нээлттэй, хаалттай болон хосолсон үүлэнд холбож, урт хугацаанд хадгалахад зориулагдсан цорын ганц хамгаалалтын сторэйж.
Data Domain нь виртуал хувилбартай тул програм хангамжид суурилан ажиллах боломжтой. 544 TB датаг 8 цагийн дотор backup хийх 7x илүү өргөтгөх боломж
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХДурын орчин болон ажлын урсгал дахь датагаа Dell EMC Дата хамгаалалтын програм хангамж ашиглан хамгаалах боломжтой. Энгийн бөгөөд уян хатан, цогц хамгаалалтыг хүргэх програм хангамжийн шийдлүүд нь таны суурин датанаас эхлээд виртуал дэд бүтэц хүртэл, нээлттэй болон хосолмол үүлэн орчинд ч таны датаг бүрэн хамгаална.
Хамгаалалтын сторэйж болон програм хангамж, түүнчлэн хайлт болон аналитикийг нэгтгэсэн шийдэл болох Дата хамгаалалтын нэгдсэн төхөөрөмж (IDPA) нь өгөгдөлд backup, олшруулалт (replication), сэргээлт, депликаци хийх, богино хугацаанд нэвтрэх болон сэргээх боломжуудыг цогцоор нь санал болгодог нэгдсэн шийдэл юм. Түүнчлэн үүлэнд хүрч ажиллах боломжтой ба ингэснээр гамшгаас нөхөн сэргээлт хийх болон үүлэнд урт хугацааны хадгалалт хийх боломжийг олгодог. IDPA нь дээрхийг ганцхан төхөөрөмжид багтаасан тул суурилуулахад 10 дахин хурдан ба хамгаалалтын зардлыг мөн бууруулдаг. IDPA системийн удирдлагын энгийн, ойлгомжтой харилцах цонх нь ганцхан дашбоардоос дата хамгаалалтын дэд бүтцээ бүрэн хянах боломжийг олгоно.
Ай Ти Зон Компани нь цахим шилжилт бүхий Edge-to-Cloud дата хамгаалалтын шийдлийг байгууллагын тань онцлог нийцүүлэн боловсруулж, мэргэжлийн түвшинд нийлүүлнэ.
Холбоо барихАй Ти Зон Компани нь Dell EMC компанийн Тэргүүн түншээр 15 дах жилдээ ажиллаж буй бөгөөд мэргэжлийн зөвлөгөө, туслалцааг албан ёсоор хүргэн ажиллаж байна.
Холбоо барих