Dell EMC VxRail-ийг ашиглан Мэдээллийн технологийн үйл ажиллагаагаа шинэчил
Менежертэй холбогдохDell EMC VxRail нь Dell EMC Hyperconverged Infrastucture нь дэд бүтцийн шийдлийн нэг төрөл бөгөөд сервер, сторэйж, сүлжээ бүхий уламжлалт дэд бүтцийг виртуалчлалын хамт software defined хэлбэрээр нэгтгэдгээрээ онцлогтой. Ингэснээр дата төвөөс эхлээд жижиг дунд байгууллагуудад хүртэл ашиглахад тохиромжтой ба мэдээллийн технологийн үйл ажиллагаагаа шинэчлэх, Hybrid cloud-руу шилжихээр зэхэж байгаа болон Cloud -д суурилсан програм хангамж ажиллуулах зэрэг бүхий л төрлийн хэрэгцээнд илүү хурдтай, илүү сайн, илүү хялбар ажиллагааг хүргэдэг. Түүнчлэн VxRail нь HCI-ийн дараах үндсэн боломжуудыг бүрэн хангаж ажилладаг.
Сервер, сторэйж, сүлжээг хялбар, нэг удирдлагаар зохион байгуулах боломж ба хэрэгцээндээ нийцүүлэн уян хатан өргөтгөх боломж
Олон тооны төхөөрөмж, систем ашиглах, удирдах шаардлагагүй, дэд бүтцээ цорын ганц системээр удирдах боломжтой байдаг тул үйл ажиллагааны зардлыг 72% бууруулдаг
Гэнэтийн уналтыг (downtime) 92% хүртэл бууруулж, шинээр виртуал машин суурилуулахад 44% илүү хурдтай, шинэ сторэйж суурилуулахад 71% илүү хурдтай ажилладаг ба эрсдэлийг бууруулдаг
Виртуалчлалын экосистемийн хамгийн шилдэг технологи болох vSAN нь сторэйжийг биш виртуал машиныг удирдах, сторэйж болон серверээ нэг систем дээрээс хялбар удирдах зэрэг маш олон боломжийг олгохоос гадна VMware-ийн бусад шийдлүүдтэй хамгийн сайн зохицон ажилладаг.
Dell EMC VxRail нь өөрийн гэсэн VxRail HCI системийн програм хангамжтай. Энэ нь тохиргоог автоматжуулах, насжилтын менежмент хийх боломжийг олгох болон upstream (дата илгээгч), downstream (дата хүлээн авагч)-ийн интеграцийг хялбарчлах зэрэг онцлог, давуу талтай.
VxRail нь өөр дээрээ дараах дата хамгаалалтын боломжуудыг багтаасан байдгаараа онцлогтой. - RecoverPoint4VMware: репликаци хийх болон дата хамгаалалт, ахисан түвшний гамшгийн нөхөн сэргээлт хийх боломжтой - vSphere Replication - vSphere Data Protection
VxRail HCI System Software-ын ажиллагааны автоматжуулалтыг ашиглан IT процесс, ажиллагаагаа хялбарчлах боломжтой.
Хялбар интеграциар дамжуулан бизнесийн хөгжлийг хурдасгана.
Шинэ гарч байгаа шинэчлэлтүүдийг хамгийн түрүүнд хүлээн авах боломжтой, хэмнэлттэй бөгөөд найдвартай ажиллагаагаар бүтээмжийг нэмнэ.
Зарим ажлын урсгалын хувьд илүү их хэмжээний тооцооллын болон хадгалалтын нөхцөл шаардагддаг. Dell EMC VxRail Dynamic node нь VxRail-ийн deployment тохиргоог өргөжүүлдэг бөгөөд ингэснээр харилцан ялгаатай (тэгш бус) хэмжээгээр өргөтгөл хийх боломжийг олгодог.
Dell Technologies HCI нь Hyper-Converged Infrastructure системийн төрөлд сүүлийн 4-н жил тасралтгүй тэргүүлсэн бөгөөд дэд бүтцийн аюулгүй байдал, гүйцэтгэл, үйл ажиллагааны найдвартай ажиллагааны түвшинг дээшлүүлэлдэг нь батлагдсан юм.
Dell Technologies компани нь Gartner Peer Insights "Voice of the Customer"-аар тасралтгүй 2 дах жилдээ HCI төрөлд хэрэглэгчдийн сонголтоор нэрлэгдсэн. 5-р сар, 2021 он.
Шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу ажлын 8 цагийн дотор холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.
* Формын талбаруудыг бүрэн зөв бөглөснөөр бид тантай эргэн холбогдох боломжтойг анхаарна уу!