January 16, 2017
Баримт бичиг, тоо жагсаалт зэрэг төрөл бүрийн өгөгдлийг бизнесийн үйл ажиллагааны явцад бий болсон дайвар бүтээгдэхүүн гэж үздэг байсан бол өнөөдөр тэд Big Data буюу Их Хэмжээний Өгөгдөл хэмээн нэрлэгдэж, бизнесийн үнэт хөрөнгө болоод байна. Бизнесийн байгууллага бүр хөрөнгө, нөөцөө удирдан зарцуулах Хүний нөөцийн удирдлага, Санхүүгийн удирдлага гэх мэт янз бүрийн тогтолцоог өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг. Эдгээрээс дутахгүй бас нэг чухал сэдэв бол Data Resource Management (DRM) буюу Мэдээллийн Удирдлагын Тогтолцоо юм.
DRM нь мэдээлэл бий болохоос эхлээд дүн шинжилгээ хийж эцсийн үр дүн гарах хүртэл бүхий л үе шатыг үр дүнтэй зохицуулах цогц тогтолцоо юм.
Мэдээллийн үнэ цэнэ нь түүний хэмжээнээс бус хэрхэн ашиглахаас шалтгаалдаг. Үүнтэй холбоотойгоор, бизнесүүд өдөр тутмын үйл ажиллагаандаа дараах зорилгоор DRM нэвтрүүлдэг. Үүнд:
TDWI (The Data Warehousing Institute)-ийн судалгаанаас харахад өнөөгийн зах зээлд үйл ажиллагаа эрхэлж буй бизнесийн байгууллагуудын талаас илүү хувь нь ямар нэг байдлаар их хэмжээний мэдээлэл хуримтлуулсан байдаг бөгөөд өөрт хуримтлагдсан мэдээллээ оновчтой удирдан зохицуулж дүн шинжилгээ хийснээр олон шинэ боломжийг олж илрүүлээд зогсохгүй байгууллагад тулгараад байгаа саад бэрхшээлийг даван туулах гарц олох чухал хэрэгсэл болдог нь тогтоогджээ.