September 11, 2017
Арваад жилийн өмнө серверүүд, сүлжээний дэд бүтцийн нэг дутагдалтай тал нь энгийн төхөөрөмж шиг тохиргоо хийх болон удирдахад төвөгтэй байсныг санаж байгаа байх. Сүүлийн хэдэн жилүүдэд ялангуяа Чак Роббинс (Cisco Systems CEO) Cisco компанийн гүйцэтгэх захирал болсноосоо хойш дэд бүтэц ашиглахад илүү хялбар байлгах дээр анхаарал хандуулан энэ төрлийн технологид дэвшил гаргаж, Intent based Networking аргачлалыг нэвтрүүлжээ.
Сискогийн нэвтрүүлж эхэлсэн intent based networking аргачлал нь нүсэр үйл ажиллагааг багасгаж, илүү автомат байдалруу шилжсэнээр систем админ болон сүлжээний инженер нарын ажлыг үлэмж хэмжээгээр хялбаршуулж байна.
Хоёр долоо хоногийн өмнө Сискогийн зүгээс ACI 3.0 програмын тусламжтайгаар томоохон дата төвүүддээ Intent Based Networking шийдлийг нэвтрүүлж эхэлжээ. Энэ сүүлийн хувилбарын тусламжтай гар ажиллагааг багасгаж, ашиглахад энгийн хялбар болгосон бөгөөд аль ч төрлийн дата төвд нэвтрүүлэх боломжтой юм байна.