March 20, 2018
Нэгэн дэлхийн шилдэг технологийн компанийн бүх өгөгдлийн сан болоод сервер нь вирустсэн тохиолдол саяхан гарсан. Хамгийн сонирхолтой нь энэ явдал IoT буюу утасгүй сүлжээнд холбогдсон ухаалаг агааржуулагчаас эхлэлтэй аж. Тухайн агааржуулагч нь утасгүй сүлжээгээр барилгын бусад хэсгээс температурын мэдээлэл татдаг бөгөөд энэ үед вирусын халдлагад өртөж, цааш нь тухайн компанийн нийт бүх интернэт сүлжээнд холбогдсон төхөөрөмж, мэдээлэл аюулд орсон байна.
Сүүлийн үеийн тренд болоод буй Эд юмсын интернэт (IoT), Cloud болон Хөдөлгөөнт төхөөрөмж (Утас, таблет г.м) нь маш олон боломжуудыг хэрэглэгчдэд нээж өгч байгаа ч сайны хажуугаар саар гэгчээр мөн “муу залууст” утасгүй сүлжээ, гар утас, бусад бүх интернэтэд холбогдсон төхөөрөмжөөр нэвтрэх олон янзын хаалгуудыг нээж өгч байгаа нь бизнесийн байгууллагуудад ихээхэн эрсдэл дагуулж байна.
Хаа сайгүй Wireless буюу утасгүй сүлжээгээ цацаж байгаа энэ үед мэдээллийн аюулгүй байдал маш том аюулд орсон гэж ойлгож болно.
Тиймээс байгууллагууд антивирусын дараагийн эрин үе болсон утасгүй сүлжээгээр дамжуулан 360 градуст хамгаалах чадвартай шийдлийг сонирхох хэрэгтэй болж байгаа юм.
Саяхан Макаод зохион байгуулагдсан "Aruba Atmosphere APAC" Ази Номхон далайн бүсийн технологийн арга хэмжээн дээр Aruba 360 Security Fabric гэх бүтээгдэхүүнээ танилцуулсан нь эрчимтэй дижитал шилжилт хийгдэж буй энэ үед End to End хамгаалалтыг санал болгох оновчтой нээлт байлаа. Aruba (HPE-н компани)-ийг дэлхий даяар бизнес ангиллын Wi-Fi бүтээгдэхүүнээрээ алдартай гэдгийг мэдэх ч мэдээллийн аюулгүй байдлыг хангагч бүтээгдэхүүн нь мөн адил маш хүчтэй гэдгийг төдийлөн мэддэггүй.