AI компьютерын хувьсал эхэллээ

June 11. 2024

Энэ оны 3-р сард Dell Technologies компани Snapdragon X Elite болон Snapdragon X Plus процессороор тоноглогдсон шинэ Dell AI компьютеруудаа танилцуулсан билээ. Энэ нь одоогоос 40 гаран жилийн өмнө анхны Personal Computer (PC) бүтээгдэж байсан шиг биднийг шинэ эрин, шинэ бүтээмжид чиглүүлэх бүтээл болж байна.

Шинээр танилцуулагдсан Copilot+ бүхий таван шинэ зөөврийн компьютер болох XPS 13, Inspiron 14 Plus, Inspiron 14, Latitude 7000, Latitude 5000 цувралууд нь урьд өмнө хэзээ ч байгаагүй гүйцэтгэл, дэвшилтэт хиймэл оюун ухаан, эрчим хүчний хэмнэлттэй батарей, өндөр бүтээмж, хүчирхэг хамгаалалттай байхаар бүтээгдсэн. Түүнчлэн Dell Technologies компани тогтвортой хөгжлийн зорилгынхоо хүрээнд шинэ загваруудынхаа их биеийг дахин боловсруулсан хөнгөн цагаан болон хуванцар материалаар хийж, 12 хуванцар саваар бүтээгдсэн Dell EcoLoop үүргэвчийг дагалдуулахын зэрэгцээ 100% дахин боловсруулсан материалаар савлан хэрэглэгч нартаа хүргэж байна.

AI компьютерын онцлог

AI компьютер нь Central Processing Unit (CPU), Graphics Processing Unit (GPU) болон Neural Processing Unit (NPU) -н нэгдэл юм. NPU бол AI ажлын урсгалд зориулж оновчтой болгосон шинэ төрлийн компьютерын ангилал. Харин Copilot түлхүүр функц нь хэрэглэгчдэд зорилгоо илүү үр дүнтэй гүйцэтгэхэд нь туслах AI туслах бөгөөд хиймэл оюун ухааныг ашиглан хэрэглэгчийн оруулсан мэдээллийг ойлгож, хариу үйлдэл үзүүлэх, зөвлөмж өгөх, даалгавруудыг автоматжуулах зэргээр тусалдаг. Copilot + PC -г NPU -р хурдасгаснаар хиймэл оюун ухааныг өдөр тутмын хэрэглээ, тооцоололтой нэгтгэж ахисан түвшний бүтээмжийг бий болгож байна.

Copilot -д агуулагдах зарим онцгой функц

  • Recall нь таны төхөөрөмж дээр хийсэн бүх зүйлийг санаж, клауд дээр биш харин компьютер дээрээ найдвартай хадгалдаг бөгөөд хаагдсан fileг санаж буй үг хэллэгээ ашиглан хялбархан хайж олох боломжтой.
  • Cocreator нь контент бүтээх, бүтээлч байдлыг сайжруулах зорилготой хиймэл оюун ухаанаар сайжруулсан дэвшилтэт функц.
  • 44 хэлнээс шууд орчуулга хийх боломж.
  • Windows Studio н шинэ эффектүүд нь гэрэлтүүлгийг тохируулж, арын дэвсгэр болон бусад визуал сайжруулах фильтертэй.
  • Auto Super Resolution нь хиймэл оюун ухааныг ашиглан таны видео болон тоглоомын бодит цаг хугацаан дах нарийвчлалыг сайжруулж, илүү жигд, өндөр чанартай дамжуулалттай болгодог

Ай Ти Зон компани 2000 оноос хойш Dell Technologies компанийн Тэргүүн түншээр ажиллаж Dell брэндийн компьютер, бизнесийн тоног төхөөрөмжийг албан ёсоор нийлүүлэхээс гадна, сервер, сторэйж, дата центр, кибер аюулгүй байдлын шийдлүүдийг боловсруулах, суурилуулах үйлчилгээг мэргэшсэн, туршлагатай инженерийн багаар дамжуулан Монголын зах зээлд нэвтрүүлэн ажиллаж байна.

Dell AI Copilot+ PC-г худалдаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлоорой. https://itstore.mn/en/brands/dell

ITZONE - AI компьютерын хувьсал эхэллээ