Видео удирдлагын нэгдсэн системийн ач холбогдол

June 09, 2023

Өнөөгийн бизнесийн хурдацтай хөгжиж буй орчинд видео тандалтын ач холбогдлыг үнэлж баршгүй.

Бизнесүүд өөрсдийн хөрөнгөө хамгаалж, аюулгүй байдлын орчноо сайжруулж, хууль тогтоомжийн хүрээнд баталгаа болгох үүднээс хүчирхэг Видео удирдлагын системийг (VMS) нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай болсон. VMS байхгүй байснаар бизнесүүд үр ашиггүй менежмент, хязгаарлагдмал хандалт, дэвшилтэт аналитик хэрэглээний дутмаг байдал, аюулгүй байдлын эрсдэл зэрэг хэд хэдэн асуудалтай нүүр тулгарч байдаг.  

Тэгвэл Milestone Systems компанийн шийдлүүд нь хяналтын камераар авсан видео мэдээллийг удирдах, хадгалах, дүн шинжилгээ хийх цогц платформоор хангадаг ба тэр дундаа XProtect шийдэл нь дэвшилтэт аналитик, хэрэглэгчдэд ээлтэй интерфейс, алсаас хандах боломжийг санал болгодог юм.  

 Milestone VMS буюу XProtect шийдлийн давуу талуудаас дурдвал: 

1. Өргөтгөх чадвар 

XProtect-ийг таны хэрэгцээнд нийцүүлэн тохируулах боломжтой ба өргөн цар хүрээтэй байдаг тул бүх төрлийн бизнест тохиромжтой. Өөрөөр хэлбэл цөөн тоотой камерын системээс эхэлсэн ч таны бизнес өргөжихийн хэрээр систем давхар өргөжиж хэдэн зуун хяналтын камер эсвэл олон салбаруудыг нэгтгэн удирдах бүрэн боломжтой гэсэн үг юм. 

2. Уян хатан байдал 

XProtect нь өргөн сонголт бүхий хяналтын камер, нэвтрэх системүүдээс брэнд харгалзахгүй сонголтоо хийж өөрийн тусгай хэрэгцээнд тохируулан хяналтын системээ тохируулах, олон янзаар ашиглах боломжтой уян хатан шийдэл юм. 

3. Видео аналитик 

Видео аналитик буюу нүүр царай, машины дугаар таних зэрэг функцүүд нь бизнесүүдэд болзошгүй аюулыг хурдан тодорхойлж, зохих хариу арга хэмжээ авахад тусалдаг. Түүнчлэн, XProtect-ийг нэвтрэх систем, хамгаалалт, дохиоллын систем зэрэг бусад аюулгүй байдлын системүүдтэй нэгтгэн интеграци хийх боломжтой ба энэ нь төгс хамгаалалтын системийг бий болгодог. 

4. Хэрэглэгчдэд ээлтэй интерфейс 

Эцсийн хэрэглэгчдэд зориулагдсан, хэрэглэгчдэд ээлтэй интерфейс нь аж ахуйн нэгжүүдэд хяналтын камерын системээ үр дүнтэй удирдах, шаардлагатай мэдээлэлдээ хурдан бөгөөд хялбар хандах боломжийг олгодог. 

5. Алсын зайнаас хандах 

Алсын зайнаас хандах боломж нь бизнесүүдэд интернэт холболттой үед хаанаас ч видео бичлэгээ хянах боломжийг олгодог. Тус боломж нь олон салбартай байгууллагууд болон хөдөлгөөнд байх үедээ ч видео дүрсээ хянах шаардлагатай байдаг хамгаалалтын ажилтнуудад нэн шаардлагатай байдаг. 

 

Milestone компанийн XProtect систем нь АНУ засгийн газраас жил бүр аюулгүй байдлын тэргүүлэх бүтээгдэхүүнийг шалгаруулдаг хөтөлбөр болох Govies Government Security Awards 2023 -н шилдэг Видео удирдлагын системээр шалгарсан билээ.  

Ай Ти Зон ХХК нь 2016 оноос хойш Milestone компанийн цорын ганц албан ёсны дистрибьютерээр ажиллаж өөрсдийн мэргэшсэн, туршлагатай инженерийн багаар дамжуулан нэгдсэн удирдлагын системийн шийдлийг, зөвлөх үйлчилгээний хамт албан ёсны эрхтэйгээр хүргэж байна.  

ITZONE CRM

Таны амжилтын хурдасгуур Ай Ти Зон компани. Мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгч. МТ цогц шийдлийг мэргэжлийн түвшинд хүргэгч.