Zero Trust Edge, Түүний Ач Холбогдол

April 11, 2023

Байгууллагын хамгийн том сорилт нь олон төрлийн системийн нэгдэл болсон, өргөн дэд бүтцээ хаанаас ч, хэн ч хандсан аюулгүй байлгахад оршдог.

Хөл хорионы дараа үед маш олон байгууллага ажилтнууддаа зайнаас болон оффисоос гэсэн хосолсон хэлбэрээр HYBRID АЖИЛЛАХ боломжийг олгож, орчин цагийн ажиллах хүчин ч мөн энэ хэв маягт хэдийн дасан зохицоод байна.  Энэхүү зайнаас ажиллах боломжийг бидэнд хөдөлгөөнт  төхөөрөмжүүд олгож байгаа ба ажилтнууд байгууллагынхаа дотоод системд хүссэн газраасаа, гар утас, таблет, нөүтбүүк зэрэг төхөөрөмжөөсөө хандан ажиллах болжээ. Энэ нь нэг талдаа ажилтны сэтгэл ханамж, бүтээмжийг нэмэгдүүлдэг давуу талтай ч, нөгөө талаас байгууллагын маш чухал дата мэдээлэлд гаднын этгээдийг нэвтрүүлэх аюулыг бий болгож байна. Мөн ажилтнууд зайнаас ажиллахдаа нээлттэй интернэт сүлжээг ашигладаг нь байгууллагын сүлжээнд аюул дагуулж байдаг.

Тиймээс байгууллагуудад мэдээллийн хамгаалалт бий болгохын зэрэгцээ, хэрэглэгч болон төхөөрөмжийн аюулгүй байдлыг хадгалж, бизнесийн үйл ажиллагааг тасалдуулалгүйгээр шинэ технологи нэвтрүүлэх боломжийг олгодог, дижитал шилжилтийн стратегид хэрэгжүүлэх ZERO TRUST EDGE шийдэл шаардлагатай байна.  Уг шийдэл нь хэрэглэгч, төхөөрөмж бүр аюулд өртөж болзошгүй гэсэн нөхцөлтэйгөөр алхам бүрд нь шалгаж, сүлжээнд хандалт хийж буй хэрэглэгч, төхөөрөмж бүрийг шалган бүртгэж, аюулгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг.

Zero Trust Edge шийдлийн архитектурт юу багтах вэ?

Zero Trust Edge архитектур нь on-premises болон клаудын алинд ч сүлжээний орчныг хамгийн аюулгүй, найдвартай байлгадаг.  

  • On-premises орчинд:  SD-WAN, NGFW, болон ZTNA
  • Клауд орчинд: SWG, CASB, болон ZTNA 

Zero Trust Edge шийдэл гэж юу вэ?

Fortinet-ийн аюулгүй байдалд чиглэсэн, сүлжээний шинэ үеийн шийдлүүд нь салбартаа хамгийн найдвартай Zero Trust Edge шийдлийг санал болгодог.

SD-WAN:  Fortinet компани нь ахисан түвшний аюулгүй байдал бүхий  SDWAN сүлжээний холболтыг амжилттай нэвтрүүлсэн цөөн үйлдвэрлэгчийн нэг юм. Аюулгүй SD-WAN шийдэл нь бүх оффисыг дата төвтэй,  multi-cloud орчинтой, мөн SaaS орчин бүртэй холбогдох найдвартай холболтыг бий болгож өгдөг. Зайнаас ажиллаж байгаа маш олон хэрэглэгчид клауд дээрх чухал өгөгдөл, програмдаа SD-WAN-д тулгуурлан ​​хандах боломжтой байдаг.

Hybrid Convergence of Networking and Security: Zero Trust Edge шийдэл нь өнөөгийн өндөр хэмжээний динамик сүлжээг дэмждэг байх шаардлагатай байдаг. Хуучны аюулгүй байдлын шийдлүүд нь үндсэн сүлжээ тасралтгүй  ажиллагаатай байгаа үед хэрэглэгчийн аюулгүй байдлын бодлогын тогтвортой хуваарилалт, зохион байгуулалт, хэрэгжилтийг хангаж ажиллахад хүндрэлтэй байсан. Hybrid Convergence аюулгүй байдлын сүлжээ нь on-premises болон клауд технологи ашиглаж буй алслагдсан хэрэглэгчдийн хувьд хаана ч, аюулгүй байдлыг тогтвортой хангахад зайлшгүй чухал үүрэгтэй.

Fortinet компани нь сүлжээ болон аюулгүй байдлын шийдлээ нэг ижил үйлдлийн системээр (FortiOS) ажиллуулж, нэгдмэл байдлыг хангадаг цорын ганц үйлдвэрлэгч юм. Мөн Fortinet нь тусгай зориулалтын хамгаалалтын ASIC-уудыг ашиглан салбарынхаа аюулгүй байдлын хамгийн өндөр гүйцэтгэлийг хангаж, хэрэглэгчийн туршлагад нөлөөлөхгүйгээр шифрлэгдсэн урсгал, тэр бүү хэл видео дамжуулалтыг шалгах боломжийг олгодог.

Secure Remote Access: Зайнаас хандаж буй бүхий л хэрэглэгчид сүлжээнд аюулгүй, найдвартай хандах ёстой. Secure Remote Access шийдэл нь хиймэл оюун ухаанд суурилсан веб шүүлтүүр, видео шүүлтүүр, DNS шүүлтүүр, IP Reputation, өгөгдөл алдагдахаас урьдчилан сэргийлэх, гар утас хэрэглэгчдийг CASB-ийн /Cloud Acess Security Broker/ интеграцийн тусламжтайгаар хамгаалах ботнетийн эсрэг үйлчилгээ зэрэг олон давхар хамгаалалтыг санал болгодог.

ZTNA Everywhere: Zero Trust Network Access (ZTNA) нь өнөөгийн hybrid ажиллах хэв маягт хамгийн хэрэгцээтэй, чухал шийдэл бөгөөд байгууллагын дотоод системд хандах хандалтыг баталгаажуулахад болон тухайн байгууллагын үйлчилгээг авч буй хэрэглэгчдэд чухал ач холбогдолтой шийдэл юм. Уламжлалт VPN-ээс ялгаатай нь ZTNA нь хэрэглэгчийн таних тэмдэг, контекст дээр тулгуурлан, аппликэйшн бүрд тодорхой хандалтыг олгодог. Fortinet компани нь таныг хаанаас ч, аль ч edge-с сүлжээнд аюулгүй нэвтрэх боломжийг олгох зорилготой ZTNA шийдлийг санал болгож буй цорын ганц үйлдвэрлэгч юм.

Ай Ти Зон компани 2014 оноос хойш Fortinet компанийн Тэргүүн түншээр ажиллаж, өөрсдийн мэргэшсэн, туршлагатай инженерийн багаар дамжуулан Fortinet-ийн мэдээллийн аюулгүй байдлын технологи, шийдэл зэргийг баталгаат зөвлөгөө, үйлчилгээний хамт албан ёсны эрхтэйгээр хүргэж байна.