Wallmart сүлжээнд BI нэвтрүүлсэн түүх

September 16, 2016

Wallmart-ийн Хүний нөөцийн газрын бүрэлдэхүүнд багтдаг Дэлхий нийтийн хүний нөөцийн шинжилгээний баг нь дэлхийн өнцөг булан бүр дэх бизнес эрхлэгч, удирдагчдыг хүний нөөцийн дүн шинжилгээний мэдээллээр хангадаг баг юм. Адриан Гоо бол Дэлхий нийтийн хүний нөөцийн шинжилгээний баг (ДШБ)-ийн Хэмжилт үнэлгээний хэсгийн менежер бөгөөд Tableau-ийн тусламжтай баг нь хэрхэн өгөгдлийн дүн шинжилгээг түргэсгэж, хэдхэн хормын дотор удирдлагуудынхаа асуултад нүдэнд харагдахуйц нарийн оновчтой хариулт өгч чаддаг болсон тухайгаа доорх ярилцлагад дурджээ.

 

Tableau: Танай удирдлагын баг Tableau-г хэрхэн хүлээн авсан бэ?

Адриан Гоо, ДШБ-н менежер: Excel хүснэгттэй харьцуулахад Tableau ашиглан бидний хэрхэн дүн шинжилгээг хурдтай бөгөөд оновчтой хийж байгаа нь манай удирдлагуудад үнэхээр их таалагдсан. Миний бодлоор Tableau ашиглахын нэг гол давуу тал нь илүү бүтээлч, илүү өвөрмөц өнгө аясыг өөрийн тайландаа тусгах боломж бөгөөд чухам энэ илүү бүтээлч байдал нь хүмүүст таалагдаад байгаа юм.

Tableau: Танай шийдвэр гаргах процесс хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Адриан: Бидний Tableau ашиглан илүү мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах болсны нэг илрэл нь удирдлагуудтайгаа шуурхай харилцаа холбоотой байж чаддаг болсноор илэрч байна. Одоо удирдлагууд маань бидэн дээр хүрч ирээд “За хө, Ийм асуудал гараад байна. Та нарт шаардлагатай мэдээллүүд байгаа гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр надтай хамт 30  хором суугаад энэ асуудлын учрыг ололцооч” гэж хэлдэг болсон шүү. Бид оффистоо өгөгдөл мэдээллүүдээ нягтлаад тэдний асуудлын учир нь илэрхий байна уу аль эсвэл далд байж уу гэдгийг олж илрүүлдэг юм.

“Tableau-н тусламжтайгаар бид өгөгдлийг нэг хэвийн байдлаар харахын оронд илүү өгүүлэмжтэй сонирхол татахуйц байдлаар харуулж чадаж байна. Ингэснээр шийдвэр гаргагч нарт үр дүнгийн цаана байгаа стратегийн ач холбогдлыг нарийвчлан харж, ойлгоход туслан, урт хугацааны дүр зургаа гаргахад нь дэмждэг гол хэрэгсэл нь болсон.”

Tableau: Танай баг хэрхэн санал бодлоо солилцдог вэ?  

Адриан: Бид байгууллагынхаа бүх хүмүүст зориулж хянах самбарууд, тайлангууд хийдэг. Ихэнх тохиолдолд бидний харилцагчид удирдах ажилтнууд байдаг ч бид төслийн удирдагчид гэх мэт өдөр тутамдаа шинэ санал санаачилгуудыг харж байдаг хүмүүст ч бас мэдээлэл хүргэхийг зорьдог.

Tableau: Та Tableau-г байгууллагадаа амжилттай нэвтрүүлэхийн тулд удирдлагуудаа хэрхэн ятгасан бэ?

Адриан: Юун түрүүнд бид Tableau ямар өндөр хурдаар мэдээллийг боловсруулж агшин зуур нүдэнд харагдахуйц өгөгдөл болгож чаддагийг удирдлагууддаа харуулсан. Өмнө нь бол “за та хэдэн хором хүлээгээрэй, бид мэдээллээ шүүгээд эргээд холбогдоё” гэдэг байлаа шүү дээ. Мэдээллийг ийм богино хугацаанд боловсруулна гэдэг бол үнэлшгүй давуу тал. Удирдлагууд маань одоо ч нүдэнд харагдахуйц мэдээллийг ийм богино хугацаанд боловсруулж байгаад гайхширсан хэвээр байгаа шүү. Бид Tableau-г өдөр тутмын үйл ажиллагаандаа сайтар нэвтрүүлэн ашиглаж, бүх тайлан тооцоондоо ашиглах болсон.

Tableau: Tableau-ийн байгууллагын соёлд үзүүлсэн нөлөө юу байсан бэ?

Адриан: Wallmart-ын ажилтнууд Tableau-г ашиглан гаргасан шинэ санаачилгынхаа үр дүнг тухай бүр нь цаг алдалгүй харж, хянаж чаддаг болсон.Өөрөөр хэлбэл манай хамт олон “ийм байгаа байх” зэргээр үр дүнг таамаглахаа больж, бодит үр дүнд суурилсан дараагийн санаачлагыг хурдтайгаар авч хэрэгжүүлдэг соёл бүрдсэн.  

Tableau: Та Tableau –н хянах самбаруудаасаа нэг жишээ үзүүлээч? 

Адриан: Өнгөрсөн жил бидний хийсэн хянах самбараас Wallmart-ын үйл ажиллагааг явуулж байгаа бүх улс орны соёлын ялгааг харж болно. Tableau дээр өгөгдлүүдээ оруулаад, газрын зургаа дарж оруулаад, соёлын хэмжээсүүдээ гаргаж ирээд л, ганцхан өдрийн дотор л соёлын ялгарлыг газрын зураг дээр харуулсан хянах самбартай болсон. Мэдээллийг харагдах байдлаар нь цэгцлэхээс илүүтэйгээр тухайн мэдээллээ цуглуулахад илүү их хугацаа зарцуулсан.

Tableau: Tableau нь Wallmart-ын мэдээлэлд дүн шинжилгээ хийх арга барилыг өөрчилсөн үү?

Адриан: Tableau бидний анх мэдээллийг шинжилдэг байсан зарим арга барилуудыг өөрчилсөн. Өмнө нь нэг мэдээллийг олон дахин ангилж ингэхийн тулд дахин дахин эхнээс нь шүүх хэрэгтэй болдог байсан бол одоо зүгээр ганц командаар мэдээллийг хүссэн хэлбэрээрээ шүүж, цэгцлэх боломжтой болсон. Нөгөөтээгүүр бид өөрт байгаа мэдээллээ өөртөө ойлгомжтой байдлаар шүүж цэгцлээд үйлчлүүлэгчдээ өгтөл цаадах хүнд чинь таалагдахгүй байж болно шүү дээ. Ийм үед Tableau бол хоромхон зуур л тухайн өгөгдлийг хэрэглэгчдээ таалагдах байдалд хувиргах боломжийг бидэнд өгдөг.

Tableau: Та ДШБ-д Tableau-г нэвтрүүлсэн талаараа яриач?

Адриан: Ер нь бол “Хэй, бүгдээрээ үүнийг заавал хийх хэрэгтэй шүү” маягийн төсөл байсан. Маш богино хугацаанд хэрэгжүүлж харилцагч, үйлчлүүлэгч, удирдлагууддаа маш богино хугацаанд үр дүнг нь харуулж шийдэх хэрэгтэй төслүүдийн нэг байсан даа. Бид хянах самбаруудыг хийж эхлэхдээ олон нийтэд суурилсан байдлаар хийж гүйцэтгэсэн. Төслийн баг бүхэлдээ нэг өрөөнд сууж байгаад, олон төрлийн өгөгдлүүдийг шууд Tableau-д оруулж цэгцэлж эхэлсэн бөгөөд энэ бүх явцыг дэлгэцэд шууд харуулж байлаа. Өөрөөр хэлбэл удирдлагууд маань гаргуулахыг хүссэн тайлангаа бидэнд хэлж, бид тэр даруйд нь боловсруулан дэлгэц дээр гаргаж байсан хэрэг л дээ.

Tableau: Wallmart-д Tableau-н хэрэглээ хэрхэн өсч байна вэ?

Адриан: Миний хувьд Tableau-г мэддэг болсны хамгийн сайхан тал нь хэн нэгэн таньдаг хүн дээрээ очоод Tableau-г ашиглан хийж болох зүйлсийг үзүүлэх мөч. Тэд бараг дандаа л “Пөөх, наадахыг чинь хаанаас авах вэ? Би ч бас ашиглаж үзмээр байна шүү дээ” гэж хэлдэг юм. Анх 2009 онд Tableau-г хэрэглээндээ нэвтрүүлэх шийдвэр гарахад бид 950 орчим компьютерын лицензтэй байсан бол өнөөдөр Wallmart даяар 5000 гаруй компьютер лицензтэй болсон байна.