Endpoint шийдлээ ахиулж, Intercept X-ийг сонгох 5 шалтгаан

November 09, 2021

Байгууллагын сүлжээнд хэрэглэгч бүр харилцах адилгүй төхөөрөмжүүдийг ашиглаж байгаа бөгөөд тэдгээрийн аюулгүй байдлыг хангаснаар байгууллагын сүлжээнд гаднын этгээд нэвтрэх магадлалыг бууруулж байгаа гэсэн үг юм. Хэдэн жилийн өмнө бид төхөөрөмжөө ВИРУСИЙН халдлагаас л хамгаалах хэрэгтэй гэж үздэг байсан бол өдгөө улам боловсронгуй болж malware төрлийн халдлагуудтай учирсан. (Үүнд: Virus, Worms, Trojan Horse, Rootkits, Spyware зэрэг халдлагууд ордог.)

Байгууллагууд маш олон төрлийн Endpoint хамгаалалт ашигладаг бөгөөд тэдгээрийг ахиулан хамгийн сүүлийн үеийн Sophos Intercept X хамгаалалтыг сонгох 5 шалтгааныг танд хүргэж байна.

1. Хамгийн сүүлийн үеийн аюул заналаас хамгаалах дэвшилтэт технологи

Intercept X нь скриптэд суурилсан файлгүй халдлага, ransomware г.м хамгийн сүүлийн сүүлийн үеийн халдлагуудыг судалж, тэдгээрээс хамгаалах шинэчлэлтүүдийг байнга хийдэг. Халдлага үйлдэгчдийн чадвар нэмэгдэх тусам Sophos үзүүлэлтүүдээ улам сайжруулж, улам нарийн хамгаалалтыг бүтээдэг юм.   Энэ нь бусад ижил төрлийн технологиудаас  ялгаруулж байгаа юм.

2. Аюулгүй байдлаа төвлөрсөн нэг цэгээс хянах боломжтой.

Intercept X нь үүлэнд суурилсан Sophos Central консолоор удирддаг бөгөөд энэ нь танд өөрийн бүх Sophos шийдлээ нэг дороос, хэзээ ч, хаанаас ч удирдах боломжийг олгодог. Бүх зүйлийг нэг консолоос удирддаг тул бүтээгдэхүүн хооронд шилжих, бүтээгдэхүүн хоорондын хүчирхэг функцуудыг идэвхжүүлэхэд хялбар байдаг.

3. Аюулгүй байдлаа найдвартай гарт даатгаж, үндсэн ажилдаа илүү их цагийг зарцуулаарай.

Үүлэн менежментийн тусламжтайгаар өөрийн биет серверүүдийг ажиллуулах шаардлагагүй бөгөөд энэ нь админы цагийг багасгаж, нэг удирдлагын консолд хандах боломжтой болно.

4.  Бизнесийн цар хүрээгээ тэлэхийн зэрэгцээ аюулгүй байдлаа нэмэгдүүлэх боломж

Sophos Central нь таны бизнес өсөхийн хэрээр хамгаалалтаа нэмэгдүүлэхэд хялбар болгодог. Хүсээгүй аппликейшн эсвэл фишинг цахим шуудан дээр дарсан хэрэглэгчдийг илрүүлэхэд тань туслах хүчирхэг шинэ EDR функцийг ашиглах боломжтой.

5. Endpoint шийдлээр дэлхийд тэргүүлэгч шийдэл

Дэлхийд тэргүүлэх судалгааны Gartner компанийн EndPoint шийдлийн “Magic Quadrant”-д LEADER байр сууринд 12 жил тасралтгүй эрэмбэлэгдсэн. Мөн дан ганц Endpoint шийдлээс гадна Unified Threat Management, Mobile Data Protection, Enterprise Network Firewall төрөлд мөн тэргүүлэгчээр эрэмбэлэгдсэн.  

Sophos Intercept X шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дараах линкээр хандана уу? https://www.itzone.mn/page/sophos-intercept-x 

Чандмань

Маркетингийн менежер,Мэдээллийн Технологийн салбарын хэрэглэгчид болон харилцагч байгууллагуудад зориулсан контент бүтээх, Дижитал, Сошиал медиа, Контент маркентинг хариуцсан менежер