Илүү их өгөгдлийг хурдан хугацаанд боловруулах HPE-ийн 10-р үеийн серверийн шийдэл

October 25, 2021

HPE компанийн серверүүд нь байгууллагын дижитал шилжилтийг хурдасгаж, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээтэй ажлын ачаалалд тохирсон баталгаатай шийдлүүдийг санал болгодог билээ. Өдөр бүр өсөн нэмэгдэж буй мэдээллийн технологийн хэрэгцээг даган тэдгээрийн аюулгүй байдлыг хангах, тасалдалгүй бөгөөд түргэн шуурхай ажиллах боломжтой серверийн хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. Энэхүү хэрэгцээг хангахын тулд HPE-ийн инженерүүд Intel болон AMD-ийн инженерүүдтэй хамтран цоо шинэ Gen 10+ серверүүдийг бүтээсэн ба Ай Ти Зон компани Монголын хэрэглэгчдэд өнгөрсөн 9-р сард танилцуулсан билээ.

Яагаад Gen10+ яагаад гэж?

Илүү өндөр гүйцэтгэлийг хурдан хугацаанд гаргах боломжийг хайж байгаа бол танай байгууллагад энэхүү шийдэл яг тохирох юм. HPE-ийн 10-р үеийн шинэ загварууд нь таны үйл ажиллагааг илүү хурдан, илүү найдвартай, үйлчилгээний тасалдалгүй болно гэсэн үг юм. Ингэснээр танай дата төвийн зардал багасаж, нэгж серверийн тогны зарцуулалт багасаж, бодит хэмнэлтийг мэдрэх боломжтой.

Давуу талууд:

1. 360 градус аюулгүй байдал

Deployment буюу суурилуулалт шилжүүлэлтийн ажилд илүү бага буюу 75% хүртэлх хувийг хэмнэх боломжтой. Мөн өөрийнхөө хэрэглээнд тохируулан хэрэглээгээ сонгох уян хатан боломжтой.

2. Автоматжуулах боломжтой

Дэд бүтцийг сайжруулснаар 30% хүртэлх илүү өндөр гүйцэтгэлийг бий болгох боломжтой бөгөөд серверийн тасалдалтыг 93% хүртэл бууруулдаг.

3. Үйлчилгээний уян хатан боломжуудтай

Deployment буюу суурилуулалт шилжүүлэлт хийх хугацааг 75% хүртэл хэмнэх боломжтой буюу илүү бага цаг зарцуулдаг. Мөн өөрийнхөө хэрэглээнд тохируулан хэрэглээгээ сонгох уян хатан боломжтой.

4. Мэргэжлийн хамт олны олон жилийн туршлагад үндэслэсэн шийдэл 

40+ жилийн туршлагатай HPE-ийн экспертүүд болон мэргэжлийн баг хамт олон (2000+ инженерүүд)-ийн олон жилийн судалгаа туршилтын үр дүнд бий болсон технологи юм

Та ямар хэрэгцээг илүү чухалчилж байгаагаас шалтгаалж, маш олон төрлийн загваруудаас сонгон ашиглах боломжтой юм. Жишээлбэл, хэрэв ажлын ачаалал (хэрэв код хувиргах/визуалчлал гэх мэт) процессортой өндөр хамааралтай бол өндөр хүчин чадалтай CPU-г дэмждэг 2P сервер илүү тохиромжтой (илүү их цөм эсвэл илүү давтамж - энэ нь зарим талаараа програмаас хамаарна). Харин DL380 болон DL385 зэрэг моделиудын 2U хайрцаг нь илүү олон GPU-г дэмжих боломжтой байдаг бөгөөд таны хэрэгцээ шаардлагаас хамаараад тохирох шийдлийг санал болгоход бэлэн байна.

Хэрвээ та шийдлийн зөвлөхтэй холбогдохыг хүсвэл энд дарна уу?

Шийдлийн талаар дэлгэрэнгүйг үзэх бол https://www.itzone.mn/page/HPE-ProLiant-Gen-10Plus 

Чандмань

Маркетингийн менежер,Мэдээллийн Технологийн салбарын хэрэглэгчид болон харилцагч байгууллагуудад зориулсан контент бүтээх, Дижитал, Сошиал медиа, Контент маркентинг хариуцсан менежер