October 12, 2021
Сүүлийн 40 гаруй жил бизнесүүд хэрэглэгчтэйгээ харилцаа тогтоох, эргэх холбоогоо сайжруулах, харилцагчдын мэдээллийг цуглуулахад онцгойлон анхаарах болсон. Facebook, Netflix, Amazon гэх мэт технологийн гигантууд Artificial Intelligence, Machine Learning технологийн тусламжтай харилцагчаа 360 харж, хэрэглэгчдээ яг тохирсон, тэдний хүссэн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгодог учраас цар тахлын үеийг маш амжилттай даван туулж, бизнесийн шинэ модель руу хэдийн хөрвөж, гайхалтай өсөлтийг үзүүлж байна.
Харин Salesforce CRM систем нь яг энэхүү Харилцагчаа 360 харах шийдлийг AI (artificial intelligence), ML (Machine learning) технологи ашиглан хийсэн Харилцагчтай түншлэх систем(CRM) бөгөөд дэлхий даяар 150.000 гаруй байгууллагад ашигладаг Дэлхийн #1 CRM систем юм. Энэхүү системийг ашигласнаар энгийн компани байсан ч дээрх томоохон технологийн гигантууд шиг хэрэглэгч нэг бүрдээ яг хүссэн мэдээлэл, бүтээгдэхүүн үйлчилгээг нь урьдчилан санал болгох боломжтой болдог аж.
Жишээ нь та онлайнаар хувцас зардаг гэж бодъё. Salesforce CRM ашиглан Харилцагчаа 360 харсан мэдээллийг цуглуулснаар худалдан авалт, санал гомдол болон тогтмол явуулдаг сошиал болон и-мэйлийн датагаа цуглуулдаг байг.
Дээрх цэгцэлсэн мэдээлэлдээ үндэслээд гурвалжин захтай цамц сонирхдог хүн байвал тухайн барааны урамшууллыг илгээх, сард тогтмол 2-3 бараа авдаг хэрэглэгч энэ сард бараа худалдан аваагүй байгаа бол үүнийг анзаарч, хэрэглэгчээ юу хүсэж байгааг нь мэдэхээс урьтан санал болгож чадна гэсэн үг. Хамгийн гол нь та хэрэглэгчдэдээ юуг, хэзээ санал болгохоо мэдэхээс гадна тэдэнтэй илүү нягт, уялдаатай ажиллаж хамт өсөж, хөгжих боломжийг олгодог.
Энэхүү Salesforce CRM харилцагчтай түншлэх системийг Новелсофт компани Монголдоо албан ёсоор түншлэн, мэргэжлийн консултант, үйлчилгээний хамт хүргэж байгаа аж. Энэхүү монголд албан ёсоор нэвтэрч буйтай холбоотойгоор CRM -ийг үр дүнтэй нутагшуулахад чиглэсэн цуврал вэбинарыг зохион байгуулж буй юм байна.
Эхний арга хэмжээ нь How to Sell Faster & Smarter буюу борлуулалтаа илүү үр дүнтэй явуулах шийдлийг хэлэлцэхээр 10 сарын 13нд онлайнаар зохион байгуулагдана.
How to Sell Faster & Smarter вебинарт бүртгүүлэхийг хүсвэл энд дарна уу.
Харилцагчаа 360 харах CRM ашигласнаар:
Salesforce CRM -ийн байгууллагад хүрэх үнэ цэн, борлуулалт, маркетинг, харилцагчийн үйлчилгээний гол шийдлүүдийг танилцуулах How to Sell Faster & Smarter вэбинарт бүртгүүлэх бол дараах линкнээс мэдээлэл аваарай.
Вэбинарт бүртгүүлэх: https://zoom.us/webinar/register/WN_xXm4rLI3SO2LXKggxHMGMQ
Salesforce дэлгэрэнгүй мэдээлэл харах: http://novelsoft.mn/event.html