Хатуу дискийг орхиж, NAS төхөөрөмж ашиглах болсныг тань илтгэх 6 шинж

October 01, 2021

NAS гэдэг нь Network Attached Storage гэсэн англи үгний товчлол бөгөөд утгачлан орчуулбал “сүлжээнд холбогддог хадгалах төхөөрөмж” гэсэн утгатай. Энэхүү төхөөрөмж нь сүлжээний эрх бүхий хэрэглэгчид болон янз бүрийн үйлчлүүлэгчдэд зориулж төвлөрсөн байршлаас өгөгдөл хадгалах, олж авах боломжийг олгодог.

Байгууллагын мэдээллийн технологийн хэрэгцээ өсөхийн хамт төрөл бүрийн өгөгдөл хадгалах, түүнийгээ зүй зохистой ашиглах хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байна. Энэ хэрэгцээг хангахын тулд NAS төхөөрөмж анх 1980-аад онд үүсэж, эдүгээ улам боловсронгуй болж, улам олон төрөл зүйл болжээ. NAS-ийн үзүүлэлт болон боломжууд нь үйлдвэрлэгч байгууллагаас шалтгаалаад харилцан аюулгүй байдаг бөгөөд энэхүү блогтоо Qnap брэндийн NAS төхөөрөмжийг сонгох 6 шалтгааныг танилцуулж байна.

1. Бүх файлуудаа нэг дороос удирдах боломжтой.

Хэрвээ та файлын сангаасаа хэрэгтэй файлуудаа олох гэж folder, нэмэлт drive, компьютер г.м маш олон зүйлсээс хайх шаардлага гардаг бол энэ шийдлийг ашиглахыг зөвлөж байна. Учир нь QNAP-ийн NAS төхөөрөмж нь танд бүх файлуудаа нэг дороос удирдах боломжийг олгох болно.

2. Ямар ч файлаа алдахгүй гээр бүрэн backup хийх боломж

QTS нь Apple Time Machine for Mac®, Windows®-д зориулсан QNAP NetBak Replicator, USB-ийн нэг мэдрэгчтэй хуулбарлах функц, RTRR/rsync-ээр алсаас нөөцлөх, файл алдагдахаас сэргийлэх цогц шийдлийг агуулдаг бөгөөд энэ нь таны аюулгүй байдлыг бүрэн хамгаалдаг юм.

3. Хаанаас ч ямар нэг нэмэлт төхөөрөмжийн тусламжгүйгээр хоорондоо файл солилцох боломж.

USB эсвэл hard disk ашиглан хоорондоо файл дамжуулдаг байсан цаг ард хоцорчээ. Энэ нь хуучирснаас гадна маш их цаг авдаг байсан. Хэрвээ та Qnap компанийн NAS шийдлийг ашиглавал хаанаас ч хэзээ ч их хэмжээний файлыг хялбархан хуваалцах боломжтой юм.

4. Аюулгүй байдлыг бүрэн хангасан.

QNAPNAS шийдэл нь хэд хэдэн төрлийн RAID-тэй бөгөөд энэ нь тооцоолоогүй буюу файлыг татаж авахад гарсан алдаа эсвэл интернэтээс үүдэлтэй аюул тохиолдсон үед тухайн файлыг дахин ачааллаж, алдааг засахад тусалдаг юм. Мөн ихэнх технологиудад байдаг стандартын дагуу таны нэвтрэх эрхийг баталгаажуулах two factor-authentication шийдлийг өөртөө агуулснаараа давуу талтай юм.

5. QSirch-ийн тусламжтайгаар датагаа хялбархан хайж олох боломжтой.

Ямар нэг чухал датаг хайж байгаа үед файлыг manual буюу гараар хайх нь төвөгтэй байдаг. QNAP-ийн Qsirch бол хайж буй зүйлээ хэдхэн секундийн дотор хурдан бөгөөд хялбар олоход туслах цоо шинэ бүрэн текст ухаалаг хайлтын систем юм. Qsirch нь ухаалаг урьдчилан таамаглах хайлттай бөгөөд таныг бичиж байх үед хайлт хийж эхэлдэг юм. Энэ нь таны түлхүүр үгсийг онцолж, зөв үр дүнг шууд тодорхойлоход хялбар болгодог бөгөөд таны хайлтаас автоматаар суралцан, цаашдаа ч мөн илүү хурдан ажиллах боломжтой болдог.

6. Багийн хамтын ажиллагаанд зориулсан платформ хоорондын файл хуваалцах боломж

QNAP NAS нь SMB/CIFS, NFS, AFP файл хуваалцахыг дэмждэг бөгөөд энэ нь таны багийн гишүүд Windows®, Mac®, Linux®/UNIX® эсвэл Android ™ & iOS® төхөөрөмжүүдийг ашиглан файлд хандах боломжтой гэсэн үг юм. QNAP NAS нь янз бүрийн төхөөрөмж дээр файлын синхрончлолыг хангаж, хэлтэс, салбаруудын ажлын үр ашиг, хамтын ажиллагааг нэмэгдүүлдэг.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: https://www.itzone.mn/page/qnap

Чандмань

Маркетингийн менежер,Мэдээллийн Технологийн салбарын хэрэглэгчид болон харилцагч байгууллагуудад зориулсан контент бүтээх, Дижитал, Сошиал медиа, Контент маркентинг хариуцсан менежер