Найдвартай хяналтын камер болон систем сонгоход анхаарах 5 зүйл 

September 07, 2021

Хяналтын камерыг бид бизнесийнхээ өдөр тутмын хяналт болон аюулгүй байдлын хэрэгсэл болгон ашиглаж заншсан билээ. Гэхдээ та хяналтын камерын систем сонгон авахдаа ямар шалгуур тавьдаг вэ? Дүрс бичлэг хийх чадвар сайн, суурилуулахад амар, систем нь ойлгомжтой, өртөг бага, чанартай өгөгдлүүдийг хадгалах боломжтой гэх мэт олон шалгууруудыг харгалзан үздэг байх. Тэгвэл бид энэ удаа та бүхэн чанартай, найдвартай хяналтын камерыг сонгохдоо анхаарах 5 хүчин зүйлсийг танилцуулж байна.  

1. Хяналтын камер нь ямар ч нөхцөлд дүрс бичлэг авч чаддаг байх 

Зарим тохиолдол байгууллагууд нягтрал сайн байхад л хангалттай гэж үздэг. Гэхдээ энэ нь өрөөсгөл ойлголт юм. Хэрвээ тухайн камер хурц гэрэлтэй эсвэл бүүдгэр харанхуй орчинд танд хэрэгцээтэй дүрс бичлэгийг өгч чадах болов уу гэвэл үгүй юм. Тэгвэл ийм тохиолдол асуудалгүй ажиллах боломжийг Axis танд олгоно. Үүнд:  

1. Axis Lightfinder 

 Энэ технологи нь гэрэл муу орчинд объектыг бүрэн таних, тодорхойлоход чиглэгдсэн өндөр, хурц мэдрэгч бүхий технологи юм. Axis брэндийн камеруудад энэ технологи байх ба өндөр чанарын линз, аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн сайн чанарын image sensor, дижитал дүрс процесс хийх алгоритмтай. 

2. Optimized IR 

IR буюу хэт улаан туяаны технологийг илүү сайжруулсан байдлаар хяналтын камерын систем, төхөөрөмжид ашигладаг. Энэ нь мөн харанхуй гэрэлгүй орчинд IR-н тусламжтай объектуудыг илүү оновчлолтой, нарийвчлан харах боломжийг олгоно. 

3. Forensic WDR 

Дээрх 2 технологийн хувьд харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед тус болох шийдэл байсан бол Forensic WDR нь хэт хурц гэрэлтэй орчинд дүрсийг ялган таних боломжийг олгох болно. 

2. Хяналтын камер нь тэсвэртэй, маш бат бөх байх хэрэгтэй 

Хэрвээ таны гадна орчны хяналтын камер гадаа хүчтэй салхитай, аадар бороо, мөндөртэй бүр хэт доргилтын үед хэр тэсвэртэй байж чадах вэ? Эсвэл чийгшил өндөр үед аюулгүй байдлын бүрэн хангана гэдэг хүндрэлтэй. Тэгвэл Шведийн алдарт Axis брэндийн хяналтын камерын хувьд:  

  • Доргилт болон цохилтод тэсвэртэй 

  • Чийгшил өндөр орчинд дүрс бичлэгийг алдалгүй авдаг.  

  • Их хэмжээний усаар шүршсэн ч ажиллах чадвартай буюу ус үл нэвтрүүлэх технологитой.  

  • Хөдөлгөөний хувьд маш уян хатан буюу 360 градус асуудалгүй эргэж ажилладаг.  

​​​​​​​

3. Хяналтын камер нь “Видео аналитик”-н системтэй хамт ажилладаг байх 

Орчин цагт хяналтын камер нь ажилтны тусламжтай ажилладаг үе өнгөрсөн. Хяналтын камер нь объект, хяналтын орчныг бүрэн хянаж анализ хийх, сэжигтэй биет илэрсэн үед мэдэгдэх, сэжигтэй хөдөлгөөн илрэх үед дагах, хяналтын орчин дахь хүмүүс болон биетүүдийг тоолох зэрэг олон чадваруудтай байх болсон. Тэгвэл Axis брэндийн камер нь дээрх бүх технологиудыг өөртөө агуулахын зэрэгцээ камер халхлагдах үед мэдээлж, Axis ZipStream буюу сүлжээний урсгалыг хянах технологитой.  

4. Хяналтын камер нь дүрс болон дууг бичдэг байх чухал 

Зарим тохиолдолд хяналтын камер нь дангаараа бүрэн хяналт хийхэд хүндрэлтэй байдаг. Таны хяналтын объектод хүчтэй доргилт, цохилт эсвэл буун дуу гарах, шил хагарах зэрэгт дүрс бичлэг ажиллахад хүндрэлтэй юм. Тэгвэл Axis аудио аналитик нь танд дээрх асуудлаас сэргийлэхэд тусална. Гэхдээ аудио аналитик нь видео аналитик шиг тасралтгүй бичлэг хийхгүй бөгөөд сэжигтэй дуу авиа илэрсэн тохиолдол бичиж авдгаараа онцлог буюу танд зөвхөн хэрэгтэй дуу бичлэгийг өгнө гэсэн үг юм. Ерөнхийдөө аудио аналитик нь Macine-Learning-д суурилсан технологи бөгөөд дуу авиа илрүүлэх боломжийн хувьд хязгааргүй боловч камерын боловсруулах хүчин чадал л хязгаарлах хүчин зүйл болж байна. Одоогийн байдлаар энэхүү технологи нь хэд хэдэн онцлох дуу, авиаг алдалгүй бичих боломжтой. Үүнд: 

  • 1. Түрэмгий дуу авиаг илрүүлэх - Энэ нь хүний түрэмгий дуу авиаг илрүүлэн таних бөгөөд дотоод хүчин зүйлээс үүдэлтэй аливаа аюул, ослыг урьдчилан мэдэх боломжийг олгоно. 
  • 2. Автомашины дохиоллыг илрүүлэх - Авто зогсоолд зориулагдсан бөгөөд дүрс бичлэгээр илрүүлэх боломжгүй халдлагыг илрүүлдэг. Хяналтын объект, зогсоолд байх автомашины дохиоллын дууг таних бөгөөд сэргийлэх дохиог админд өгдөг. 
  • 3. Буун дуу - Буун дууг авианых нь давтамжаар нь танин мэдэж сануулдаг. 
  • 4. Цонх, шил хагаралтын дуу - Цонх болон шил хагаралтын дууг таних бөгөөд сануулах дохио өгөх дуу, авиа илэрсэн хэсэгт төвлөрөн нарийвчилсан бичлэг хийдэг. 

​​​​​​​

5. Албан ёсны компаниас авч, мэргэжлийн инженерүүдийн тусламж, зөвлөгөө нь чухал   

Ихэнх тохиолдолд байгууллагууд сонголт хийхдээ үнийг урьтал болгодог нь том алдаа юм. Худалдаалж буй бүтээгдэхүүнээ сайн мэдэхгүй байх, эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд засаж чадахгүй зэрэг асуудлууд үүсдэг. Тэгвэл та нэгэнт л зардал гаргаад аюулгүй байдлаа бүрэн хангах хүсэлтэй байгаа бол Axis компанийн “Алтан түнш” болох Ай Ти Зон компаниас авахыг зөвлөж байна.   

Г.Цэнгэл

Контент менежерМэдээллийн Технологийн салбарын хэрэглэгчид болон харилцагч байгууллагуудад зориулсан контент бүтээх, Дижитал, Сошиал медиа, Контент маркентинг хариуцсан менежер