Хяналтын камерын дараагийн үе "Биеийн дулааныг хэмжих”  Thermal Camera 

September 07, 2021

Дэлхий даяар үүсэж буй COVID-19 вирусийн нөхцөл байдалтай холбоотой Дэлхийн технологийн компаниуд асуудлыг шийдэх зорилгоор ажиллаж байна. Microsoft, Fortinet, Cisco болон бусад технологийн компаниудын хувьд гэрээсээ ажиллах боломж бүхий шийдлүүдээ байгууллагуудад санал болгохын зэрэгцээ бүтээгдэхүүнээ улам боловсронгуй болгохоор хичээн ажиллаж байна. Харин БНХАУ-н технологийн акулууд болох Huawei, Dahua, Megvii, Baidu зэрэг компаниуд нь тус вирусийг хиймэл оюун ухааныг ашиглан илрүүлэх боломжийг олгох технологийг бүтээн,хөгжүүлэхэд ажиллаж байна.  Уламжлалт термометрээр халууныг үзэх нь олон хүн явдаг газруудад маш их цаг хугацаа шаардсан мөн үр дүн багатай шийдэл юм. Халуун хэмжиж буй ажилтны хувьд эрсдэл өндөртэй байх болно. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар халуун хэмжих төхөөрөмжийг хэт холоос ашиглах эсвэл тохиромжгүй орчинд буруу хэрэглэснээс үр дүн багатай найдваргүй арга болоод байна. Тиймээс технологийн шийдлийг ашиглан хурдан бөгөөд найдвартай хүмүүсийн биеийн дулааныг хэмжих Thermal камерын технологи анхаарлын төвд байна.  

Thermal буюу “Биеийн дулаан хэмжигч” камер гэж юу вэ? 

Хяналтын камер нь зөвхөн дүрс, дуун дээр үндэслэн ажилладаг байсан бол өдгөө хяналтын орчинд байгаа хүмүүсийн биеийн дулааныг хамтад нь хэмжих боломжтой болсон. Товчхондоо хяналтын орчинд байгаа хүмүүсийн биеийн дулааныг тусгай төхөөрөмжийн тусламжтай хэмжих бөгөөд тодорхой дулааны хязгаарыг давсан хүмүүсийн талаарх мэдэгдлийг админ руу өгдөг камер юм. Энэхүү ухаалаг камерыг ашиглан хүний биеийн халууныг хэмжих нь үр дүнтэй мөн санхүүгийн болоод цаг хугацаа, ажиллах хүчний зардлыг хэмнэнэ.  

thermal camera megvii-н зурган илэрц 

Thermal болон царай таних камерын шийдлээр дэлхийд тэргүүлэгч Megvii 

Та магадгүй хаа нэгтэйгээс БНХАУ “Царай таних технологи”-г шинэ түвшинд авчирч олон мянган хүн цугласан стадионоос гэмт хэрэгтнийг олж таньсан талаар сонссон болов уу. Тэгвэл тэр камерын технологи бол Megvii компанийнх юм. Тус компанийн хувьд мөн Thermal камерын технологийг амжилттай нэвтрүүлсэн бөгөөд COVID-19 вирустэй холбоотой БНХАУ-д олон нийтийн газруудад тус камерыг байршуулан сэжигтэй тохиолдлуудыг амжилттай илрүүлсэн юм.  

thermal camera megvii-н зурган илэрц 

Megvii Ming Ji Mini нэртэй хүний биеийн дулааныг тодорхойлж анализ хийх боломжтой энэхүү систем нь хяналтын орчинд байх хүн тус бүрийн биеийн температурыг 0.3-2 метрийн зайнаас шууд хянах боломжтой. Хэрвээ хяналтын орчинд байгаа хүмүүсээс 37.3-с дээш хэмийн биеийн халуунтай байгаа тохиолдолд автомат мэдэгдэл өгдөг. Дан ганц камер ашиглан халуун үзэх нь нарийвчлал багатай арга юм. Нарийвчлалыг улам нэмэхийн тулд нэмэлтээр хар хайрцаг буюу тодорхой түвшинд дулаан ялгаруулдаг төхөөрөмж камерын тусгалд суурилуулан ашигладаг. Учир нь хүний бие халуунтай үеийн температур(38C) болон ердийн үеийн температурын (37C) зөрүү нь маш бага (2.7%) юм. Тиймээс маш жижиг нарийвчлалын алдаанаас болж буруу үр дүн гарж болох бөгөөд ингэснээр алдаа гарах магадлалыг бууруулна. Мөн тус камер нь 1 минутад 200 орчим хүмүүсийн халууныг тодорхойлж анализ хийх боломжтой бөгөөд хэрвээ та царай таних технологийн хамт ашиглавал илүү үнэ цэнэтэй болж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.  

Г.Цэнгэл

Контент менежерМэдээллийн Технологийн салбарын хэрэглэгчид болон харилцагч байгууллагуудад зориулсан контент бүтээх, Дижитал, Сошиал медиа, Контент маркентинг хариуцсан менежер