January 02, 2020
Зах зээл дээр олон төрлийн төслийн удирдлагын хэрэгсэл байгаа ба тэдний зарим нь вэб эсвэл үүлэн технологи дээр суурилсан бол зарим нь сүлжээний холболтгүй үед ч ашиглах боломжтой компьютердаа суулган ажилладаг хэрэгслүүд юм. Интернетээс наад захын нэг хайлтаар 1000-аас олон төрлийн төслийн удирдлагын хэрэгсэл байдгийг мэдэж болно. Гэвч эдгээрээс хэрхэн сонголтоо хийх вэ? Учир нь төслийн удирдлагын систем байгууллагын дотоод үйл ажиллагааны зохион байгуулалтанд зайлшгүй нөлөөлж байдаг.
Иймээс Primavera P6(PRIME)-ийн хэрэглэгчид энэхүү хэрэгслийг ашиглаад эхэлсэн л бол маш үнэнч байдаг нь сонголтондоо сэтгэл хангалуун байдгыг илтгэх юм. Та үүнд эргэлзэж байна уу? Тэгвэл дараах долоон шалтгаан танд Oracle Primavera яагаад төслийн менежерүүдийн сонголтын эхэнд байдгийг харуулах юм.
Зураг 1: Oracle Prime системийн хэрэглэгчийн хэсэг – Төслийн удирдлагын модулиуд нь бүгдээрээ цаанаа нэгдсэн өгөгдлийн санд холбогдсон байдаг.
Oracle Primavera-гийн 7 давуу тал
Oracle саяхан Primavera P6-ийн хэрэглэгчид вэб дээр суурилсан шийдэл болох Prime-д шилжих болно гэдгийг мэдэгдсэн юм. Prime хэдийгээр маш олон гайхалтай функцууд болон сонголтуудыг санал болгож байгаа ч зарим хэрэглэгчид offline чадамж шаардсаар байна. Иймд та өөрийн хэрэгцээ, хүсэл сонирхолдоо тааруулан алийг нь ч сонгох боломжтой. Төслийн удирдлагын гайхалтай хэрэгслүүдийн талаар ярихдаа бид Primavera–ийн хэрэглэгчдийн хамгийн дуртай байдаг дараах 7 функцыг заавал дурддаг юм.
Primavera Эрсдэлийг бууруулдаг
Тогтворгүй төлөвлөгөө, давхардсан асуудлууд эсвэл гарч буй алдаанууд таны төслийн зардлыг маш ихээр нэмэгдүүлнэ. Үүнээс ч илүү муу нь зардлыг багасгахын тулд зарим чухал хэсгүүдийн зардлаас хэмнэлт хийх шаардлагатай болох явдал юм. Primavera P6 нь эдгээр эрсдэлүүдийг бодит асуудал болохоос өмнө илрүүлж, урьдчилан сануулдаг юм. Төслийн удирдлагын практикт хэрэв та эрсдэлүүдээ тодорхойлж үнэлсний дараа таны төслийн гүйцэтгэлд хамгийн ихээр аюул учруулж болох 20%-д нь л зөв урьдчилан сэргийлэх арга хэмжээ авснаар асуудлуудын 80%-г гаргахгүй байх боломжтой.
Primavera P6 хэрэглэхэд хялбар
Энэхүү систем нь нарийн төвөгтэй өгөгдлийг удирдаж, ээдрээтэй тайлан, дүн шинжилгээг боловсруулдаг. Гэхдээ энэ нь маш их цаг хугацааг энэ системтэй танилцаж өнгөрүүлнэ гэсэн үг биш юм. Яг эсрэгээрээ. Шинэхэн төслийн удирдагч байлаа ч төлөвлөлтийн зохицуулалтыг маш хялбар хийх боломжтой.
Зураг 2: Төслийн хуваарийн төлөвлөлт, хяналт удирдлагын цонх. Төслийн хэрэгжүүлэлтийн явцад гүйцэтгэлийг үнэлэн суурь төлөвлөгөөнүүдийг өөрчлөхөд төслийн нөөц, худалдан авалт гэх мэт бусад төлөвлөгөөнүүдэд нөлөөлдөг тул хамгийн их асуудал дагуулдаг.
Гайхалтай үзэмж
Төслийн менежерүүдийн хувьд байгаль орчны асуудлууд болон орон нутгийн зохицуулалтууд ялангуяа олон улсын төсөл дээр эсвэл эх орноосоо хол ажиллах үед хамгийн их санаа зовоосон асуудал болдог. Oracle Primavera танд дурын байршлаас бүх өгөгдлийг оруулах, дүн шинжилгээ хийх боломжийг олгодог. Ингэснээр таны төсөл аливаа хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчөөгүй гэдэгт итгэлтэй байж болно.
Урьдчилан таамаглалтыг боломжтой болгодог
Ихэнх тохиолдолд төслүүд томрох тусам нэмэлт нөөц, ажил үүргийн хуваарь, үйл ажиллагааг нарийн зохион байгуулалт шаарддаг. Primavera нь төслийн удирдагчдад төслийн аливаа хэрэгцээнд зориулж нарийн таамаглал гаргах ба үүнийг оролцогч талууд эсвэл бизнес эрхлэгчидтэй хуваалцах боломжийг олгодог. Бидний одоогийн оршин буй цаг үеийн хурдацтай өөрчлөлт нөгөө талаас оновчтой шийдвэр гаргах, төслийг зогсолтгүй урагшлуулах шаардлага яалт ч үгүй төслийн удирдагчдаас оновчтой таамаглал дэвшүүлэхийг шаарддаг.
Төслийн багийн байршлаас үл хамааран харилцаа холбоо тогтоох
Томоохон газар нутгийг хамарсан, зуу зуун ажилтантай, олон компанийн хамтран хэрэгжүүлж буй төслүүдэд мөн ашиглахад тохиромжтой. Primavera нь удирдлагуудад төслийн бүх хэсэгт хандах хандалтыг санал болгохоос гадна төслийн багийн гишүүдтэй тэдний байршлаас үл хамааран холбоо тогтоох боломжийг бүрдүүлдэг. Prime-н тусламжтайгаар харилцаа холбоо улам бүр өргөжиж, интернетийн байнгын холболтын хэрэгцээг арилгах бололцоог бий болгосон юм. Энэ онцлог нь сайтын зохион байгуулалттай ажилладаг төслийн компаниудад маш том давуу талыг авчирахын зэрэгцээ эрсдэл, чанарын тогтолцоо, эрүүл ахуй аюулгүй байдлын шаардлагыг хэрэгжүүлэн ажиллах боломжоор хангана.
Oracle Primavera P6 нь бүх хэрэглэгчдэд төлөвлөгөөнд нэвтрэх боломж олгодог
Зарим ажилчид тэдэнд даалгавар өгснийг мэдээгүйгээс болж төсөл тань хугацаанаасаа хоцорч байсан тохиолдол танд бий юу? Oracle Primavera-ийн тусламжтайгаар төслийн багийн гишүүн бүр өөрт нь хариуцуулсан үүрэг даалгаврыг тухайн цаг хугацаанд мэдэж чаддаг. Түүнээс гадна, та төслийн багийн гишүүн бүрт өөрсдийнхөө хуваарийг гаргах, хүсэлт гаргах ба цагийн хуваариа илгээхийг Primavera дээр зөвшөөрч болдог. Мөн өөрийн компанийн хүний нөөц, худалдан авалт, санхүү зэрэг дотоод системүүдтэй холбон төслийг илүү үр дүнтэй удирдах боломжтой.
Том төслүүдийг жижиг хэсгүүдэд хуваах
Зарим нэг төслүүд хэмжээгээрээ дийлдэшгүй мэт маш том байдаг. Төслийн төлөвлөгчдийн ээдрээтэй том ажил үүргүүд, дэд даалгавар, хүсэлтүүд дотор хяналтаа алдах магадлалтай байдаг. Primavera танд том төслийг биелүүлэхэд амархан жижиг хэсгүүдэд хувааж багийн гишүүдэд даалгах боломжийг олгодог.
Хэрэв та Oracle Primavera ашигладаг бол эсвэл ашиглах төлөвлөгөөтэй байгаа бол та дараах холбоосыг ашиглан танилцуулгын видеог үзээрэй.
[орчуулсан subtitle-тай видео линк-г оруулна]