November 06, 2019
Дижитал Шилжилт Дэлхий даяар өрнөж буй өнөө үед байгууллагууд хамгийн түрүүнд дэд бүтцийн шийдэлдээ илүүтэй анхаарах болсон. Тэр хэрээр converged, hyper-converged дэд бүтцийн шийдлийн эрэлт, хэрэгцээ өндөр болсон. Учир нь байгууллагууд жил ирэх тусам олон төрлийн программ, систем, шийдлүүдийг ашиглаж, мөн цахимжих хандлагатай болсон. Тийм учраас тэрхүү ашиглаж буй олон тооны систем, программуудыг нэгдсэн 1 удирдлагаар хангах боломжийг олгох шийдэл юм. (HCI шийдлийн талаар та эндээс уншаарай) IDC-с гаргасан судалгаанд 2019 оны 4 улирлын байдлын Hyper-converged дэд бүтцийн шийдэл нийлүүлэгч компаниудын орлого 2.3 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд өмнөх жилийн мөн үеэс 17.2%-иар өссөн байгаа бөгөөд жил ирэх тусам Дэлхийн converged дэд бүтцийн зах зээл hyper-converged шийдэл нь хүрээгээ улам өргөтгөсөөр байна.
Дээрх Hyper-Converged дэд бүтцийн шийдлийн зах зээлийг тусад нь авч үзвэл Dell Technologies компани 1\3-г дангаар эзэмшиж байгаа бөгөөд нийт зах зээлд хүчтэй тоглогчдыг тус бүрд нь авч үзье.
5. Hewlett Packard Enterprise : Зах зээлийн эзэмшлийн хувь 5.1%
HPE-н хувьд 2019 оны 4 дүгээр улирлын байдлаар 115.5 сая ам.долларын борлуулалтыг хийсэн бөгөөд энэ нь өмнөх жилтэй харьцуулахад 24%-иар өсжээ. Калифорний мужийн Сан Жонс-д бүртгэлтэй дэд бүтцийн шийдэл нийлүүлэгч тус компанийн хувьд 2019 оны байдлаар зах зээлийн 5.1%-г эзэлж байгаа бөгөөд өмнөх жилийн мөн үеэс 0.3% эзэмшлээ нэмэгдүүлсэн байна.
HPE компанийн Гүйцэтгэх захирал Antonio Neri хэлэхдээ “Бид ажилтнууд, түншүүд, хэрэглэгчид болон нийгэмд корона вирусийн хүнд хэцүүг даван туулж, шат ахихад тусалсан. Ялангуяа эмнэлгүүдийг алсын зайнаас ажиллах, шинжлэх ухааны судалгаа шинжилгээнүүдийг алсын зайнаас эрчимжүүлэх гэх мэт маш зоримог хэрнээ хүндрэлтэй нөхцөл байдлуудыг даван туулахад туслахыг урьтал болгон ажилласан” гэжээ. Мөн тэд дэд бүтцийн асуудлыг цогцоор шийдэхийн зэрэгцээ Aruba Remote Access Points-ынхоо тусламжтай байгууллага өөрсдийн сүлжээгээ өргөтгөх цаашлаад ажилтнууд алсын зайнаас буюу гэрээсээ аюулгүй дотоод сүлжээндээ нэвтрэх боломжийг олгох тал дээр ажиллажээ.
4. Lenovo : Зах зээлийн эзэмшлийн хувь 5.3%
Lenovo компанийн хувьд 2019 оны 4 дүгээр улирлын байдлаар 122 сая ам.долларын борлуулалтыг хийсэн бөгөөд өмнөх жилийн мөн үеэс даруй 43%-иар өсжээ. Хонгконгд бүртгэлтэй PC болон дэд бүтцийн шийдэл нийлүүлэгч тус компанийн хувьд 2019 оны зах зээлийн 5.3%-г эзэлж, эзэмшлээ 0.9%-иар нэмэгдүүлжээ.
Энэ оны 4 дүгээр сарын 1-нд тус компанийн хувьд корона вирусийн нөхцөл байдалтай холбоотой түншүүддээ хөнгөлөлт боломжийг олгох “Partner Stimulus Package”-г гаргасан. Энэ нь түншүүдийн хувьд жил бүр шаардлага тавьдаг босго орлогын бодлогоо цуцалсан. Түншүүдийн хувьд энэ нь урт хугацаанд хамтран ажиллах, нөхцөл байдалтай холбоотой тодорхой хүндрэлүүдийг даван гарахад тусалсан.
3. Cisco: Зах зээлийн эзэмшлийн хувь 6%
Сүлжээний шийдлээр дэлхийд тэргүүлэгч тус компанийн хувьд 2019 оны 4 дүгээр улирлын байдлаар 138 сая ам.долларын борлуулалтыг хийсэн бөгөөд борлуулалтаа өмнөх жилээс 84%-иар өсгөжээ. Зах зээлийн эзэмшлийн хувьд 2.2%-иар өсгөж чадсан.
Калифорний мужийн Сан Жонс-д бүртгэлтэй сүлжээний шийдлийн тэргүүлэгч тус компанийн хувьд корона вирустэй холбоотой нийт 225 сая ам.долларын тусламжийг дотоод болон гадаадын улсуудад хандивлажээ. Тус хандивын хувьд 8 сая ам.доллар нь мөнгөн хэлбэрийн бусад нь тоног, төхөөрөмж хэлбэрээр засгийн газар, боловсрол, эрүүл мэндийн салбарт өгсөн. Мөн тус компанийн хувьд нөхцөл байдалтай холбоотой Cisco Umbrella буюу аюулгүй байдлын шийдэл, WebEx буюу харилцаа холбоо аюулгүй байдлын шийдлүүдийг тодорхой хугацаанд үнэ төлбөргүй ашиглах боломжуудыг олгосон.
2. Nutanix: Зах зээлийн эзэмшлийн хувь 13.7%
HCI шийдлийн анхдагч компани болох Nutanix-н хувьд 2019 оны байдлаар 313 сая ам.долларын борлуулалтыг хийж өмнөх жилээс орлого 10%-н өсөлттэй гарсан. Гэсэн хэдийн ч зах зээлд эзлэх хувь нь 0.9%-иар буурчээ.
Тус компанийн хувьд мөн корона вирусийн нөхцөл байдалтай холбоотой VDI (Virtual Desktop Infrastructure)-г богино хугацаанд суурилуулах боломжийг олгох шинэ боломж болох FastTrack for VDI-г зах зээлд гаргасан. Учир нь нөхцөл байдалтай холбоотой алсын зайнаас ажиллах боломжийг дэмжих боломжийг ажилтнууддаа олгох зорилгоор байгууллагуудын хувьд VDI-г ихээхэн сонирхож, эрэлт нь өсөж байсан.
1. Dell Technologies: Зах зээлийн эзэмшлийн хувь 33.3%
HCI шийдлийн зах зээлд үнэмлэхүй тэргүүлэгч болох Dell Technologies компанийн хувьд 2019 оны 4-р улирлын байдлаар 760 сая ам.долларын борлуулалтыг хийсэн бөгөөд энэ нь өмнөх 4 компаниудын орлогуудын нийлбэр дүнгээс ч илүү байгааг уншигч та харж байгаа байх. Тус компанийн хувьд 2019 онд борлуулалтын орлогоо 37%-иар, зах зээлийн эзэмшлийн хувиа 4.9%-иар нэмэгдүүлсэн байна.
Энэ оны 4 дүгээр сард Dell компанийн Гүйцэтгэх захирал Майкл Делл CRN-д өгсөн ярилцлагад дурдахдаа “Корона вирус бол алсын зайнаас ажиллах шийдлийг ашиглах гол шалтгаануудын нэг болсон. Тиймээс бид хэрэглэгч болон түншүүддээ цогц шийдэл буюу дан ганц төхөөрөмж бус тохирсон шийдлийг нийлүүлэхэд туслан ажиллаж байна. Учир нь гэрээс буюу алсын зайнаас ажиллана гэдэг нь зүгээр 1 компьютер өгөөд ажиллуулах биш хэрхэн баг хамт олноо бүтээмжтэй, уялдаатай ажиллаж, мэдээллээ солилцон ажиллуулах юм” гэжээ. Иймд Dell Technologies нь дан ганц дэд бүтцийн шийдлээс гадна ажлын орчинд байх компьютер тоног төхөөрөмжүүд тэдгээрийн уялдаа холбоог хангаж байгууллагын зайнаас ажиллах ажиллах стратегийг цогц байдлаар дэмждэгээрээ бусдаасаа ялгарч зах зээлд ийнхүү том тоглогч болж чадсан байна.
Та зах зээлд тэргүүлэгч Dell HCI шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг энэ хуудаснаас аваарай. https://www.itzone.mn/page/DellEMC-Hyper-Converged-Infrastructure