April 25, 2016
Cloud үйлчилгээ нь шинэ технологи, системүүдийг дотоод үйл ажиллагаанд богино хугацаанд нэвтрүүлэх, процессыг автоматжуулах, бизнесийн орчны өөрчлөлтөд хурдтайгаар хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломжийг нөхцөлдүүлж байдаг. Дэлхийн #1 өгөгдлийн сангийн клауд үйлчилгээ болох Oracle Cloud –ийн үйлчилгээний төрлүүдээс танилцуулъя. Мэдээж хэрэг Oracle Cloud үйлчилгээг ашиглахын тулд ямар нэг төхөөрөмж худалдан авах, суурилуулах шаардлагагүйгээс гадна өгөгдлийн сангийн програм хангамжийг шинэчлэх, нөөц систем үүсгэх, сэргээх зэрэгт тусгай мэргэжлийн ур чадвар шаардагдахгүй. Мөн байгууллагын хэмжээнд Oracle Cloud үйлчилгээг ашигласнаар бүтээмж, хамгаалалт, ашиглалтын хүртээмж шинэ түвшинд гарч, аналитик гүйцэтгэлийн хурдыг дээшлүүлэх давуу талтай.