December 17, 2015
Олон тооны тээврийн хэрэгсэлтэй, бизнес үйл ажиллагаа нь тэдгээртэй салшгүй холбоотой байгууллагын хувьд тээврийн хэрэгслүүдээ хянах систем зайлшгүй хэрэгтэй. Тээврийн хэрэгслүүд нь яг одоо хаана явна, хаагуур явсан байна, хэдэн литр шатахуун зарцуулсан, хэзээ засвар үйлчилгээг хийлгэх шаардлагатай, хаана ямар хугацаагаар зогссон гэх мэтийг зайнаас шууд хянахаас гадна энэ бүхнийг нэгтгэн явсан замын түүх бүхий нэгдсэн тайлан гаргаж, дүгнэлт хийхэд Compass Mate системийг ашигладаг. Энэ нь байгууллагын машин заасан маршрутын дагуу явж байгаа эсэхийг хянаж, жолооч машиныг хувьдаа хэрэглэх илүү зардлыг эрс багасгаж, цаг ашиглалт сайжруулна.
Түүнчлэн шатахууны зарцуулалт бодитой байна уу, ээлжит засвар үйлчилгээ хийх хугацаа болсон уу зэрэг тухайн машинтай холбоотой бүх мэдээллийг авах юм.
СИСТЕМИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД