Fortinet -ийн хамгаалалтын шийдлүүдээс онцлох нь

November 16, 2015

Fortigate хамгаалалтын шийдэл Ай Ти Зон

Сүлжээний халдлагаас сэргийлж, аюулгүй байдлыг хангах төхөөрөмжийн дэлхийн шилдэг нийлүүлэгч болох Fortinet компани хэрэглэгч та бүхэнд дараах бүтээгдэхүүнийг санал болгож байна.

  • Fortigate Firewall
  • DDoS хамгаалалт  (FortiDDos)
  • Аюулгүй байдлын дэвшилтэт хамгаалалт буюу Advanced Threat Protection (FortiSandbox)
  • Web хамгаалалт шийдэл (Fortiweb)
  • Мэйл  хамгаалалтын шийдэл (FortiMail)
  • Хэрэглэгч таних менежмент  (FortiAuthenticator, FortiToken)
  • Төгсгөлийн хэрэглэгчийн төхөөрөмжийн хамгаалалт (FortiClient)
  • Утасгүй LAN  болон WAN сүлжээний хамгаалалт (Forti Wi Fi, Forti AP, FortiPresence, FortiExtender, ISFW, NGFW гэх мэт)

Байгууллагын телефон утасны хамгаалалтын шийдэл (FortgiVoice, FortiFoneЭдгээрээс онцлон дараах бүтээгдэхүүнийг танилцуулж байна:

Fortigate сүлжээний хамгаалалтын төхөөрөмж

Энэ бол жижиг, дунд болон Энтерпрайз түвшний байгууллагад зориулсан Firewall, IPsec болон SSL VPN, Application Control, Intrusion Prevention, Anti-Malware, AntiSpam, P2P Security болон Web Filtering хийдэг аюулгүй байдлын цогц шийдэл юм.

Давуу талууд:

Байгууллагын хэрэглэгч бүрийн интернэт хандалтыг зохион байгуулж, шаардлагатай эрх бүхий хүмүүс нэвтрэх боломжтой сүлжээг зохион байгуулах Wed filtering хийдэг. Мөн удирдлагуудад зориулсан давуу эрх олгох, хурдны хязгааргүй хэрэглээг нэвтрүүлэх боломжтой. Энэ мэтчилэн интернэт орчинд нэвтрэхэд гаднаас ирж болзошгүй халдлагуудаас сэргийлж, таны аюулгүй байдлыг хангах болно.

FortiMail

FortiMail нь хэрэглэгч байгууллагуудад цахим шуудангийн аюулгүй байдлыг хангахад зориулсан  шийдэл юм. Энэ нь гаднаас ирэх халдлага болон Malware-уудаас хамгаалах мөн гадагшаа өгөгдлийг алдагдахгүй байх боломжуудыг олгоно.

ATP (Advanced Threat Protection) буюу Аюулгүй байдлын дэвшилтэт хамгаалалт 

Аюулгүй байдлын дэвшилтэт хамгаалалт нь олон төрлийн хамгаалалтын технологи дээр тулгуурладаг цогц шийдэл юм. Бүгд өөрийн гэсэн гүйцэтгэх үүрэг функцтэй бөгөөд үндсэн 3 хэсгээс бүрдэнэ. 

  • Менежментийн нэг удирдлагатай
  • Түгээмэл платформ
  • Нэгдсэн бодлого
  • Нэгдсэн дэд бүтэц
  • Илүү хурдан хүчирхэг хариу үйлдэл үзүүлдэг
  • Хэрэглэхэд хялбар Админ tool, энгийн дэд бүтэц
  • Боломжийн үнэ
  • Prevent /Урьдчилан сэргийлэх/
    • Detect /Илрүүлэх/
    • Mitigate /Хор хөнөөлийг бууруулах/  

Ай Ти Зон компани Fotinet компанийн Монгол дахь мөнгөн түнш компани бөгөөд тус компанийн бүх төрлийн мэргэшсэн үйлчилгээг Монголдоо албан ёсны эрхэйгээр үзүүлэн ажиллаж байна. 

Т.Мөнхжавхлан

Ай Ти Зон компанийн Мэдээллийн аюулгүй байдлын шийдлийн зөвлөх. Cisco CCIE, Fortinet NSE1, NSE2 сертификат эзэмшигч. Аппликэйшн, нэтворкинг түвшний аюулгүй байдлын шийдлээр мэргэшин ажиллаж буй шинэ үеийн залуу инженер.