GreenCRM - Үл хөдлөх, барилгын салбарт зориулсан хувилбар

October 19, 2015

Бизнесийн хэрэглэгч, харилцагчдынхаа сэтгэл ханамжийг өсгөн, үр ашигтай харилцааг тогтоон барих технологийн шийдэл болгож Ай Ти Зон компани GreenCRM харилцагчтай түншлэгч системийг  бүтээсэн билээ. Тус системийг үл хөдлөх хөрөнгө болон барилгын салбарт зориулсан шинэчилсэн хувилбарыг программистууд маань дотооддоо дахин хөгжүүлж, зах зээлд нийлүүлээд байна. Монголын барилгын салбарын томоохон төлөөлөл болох М-Си-Эс Проперти компани энэхүү системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. Ингээд барилгын салбарт зориулсан CRM системийг ашигласнаар танд мэдрэгдэх үнэ цэнийг дурдъя.

ХАРИЛЦАГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН САН

Үл хөдлөх хөрөнгө эзэмшигч, түрээслэгч, худалдан авагч нэг бүрийн дэлгэрэнгүй бүртгэл хөтлөхөөс гадна тухайн харилцагчийн байгууллагатай үүсгэсэн бүхий л харилцааг бүртгэнэ. Ингэснээр тэдний сэтгэл ханамжийг өндөр байлгах, тэдгээрийн хэрэгцээ шаардлагыг мэдэрч, түүнд нийцсэн үйлчилгээ бий болгох, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээллээ харилцагчдад хүргэж байх зэрэг олон давуу талууд бий болно. Мөн харилцагчдаа дурын сегментүүдэд хувааж тэдгээрт зориулсан ялгаатай үйл ажиллагаа явуулах боломжтой.

БОРЛУУЛАЛТАА УДИРДАХ

Барилгын борлуулалт нь урт хугацаа шаардсан, олон удаагийн уулзалт, танилцуулга дээр үндэслэж амжилттай болдог. Энэ үе шат нэг бүрийг бүртгэж хөтөлснөөр ажилтнууд ямар төрлийн харилцагчтай хэрхэн ажиллах, борлуулалтын дундаж хугацаа ямар байдаг зэрэг мэдээлэл аваад зогсохгүй борлуулалтын ажилтнуудын ажлын ачаалал, цаг ашиглалт, үр дүнг бодитоор үнэлэх боломжтой болох юм. Мөн үйлчлүүлэгчийн хэдэн хувьд нь борлуулалт хийж чадаж байна, хэдийг нь ямар шалтгаанаар аль барилгын компанид алдаж байна гэдгээ бүртгэн, тэдгээрт чиглэсэн үйл ажиллагаа явуулах боломжтой болно.

ДУУДЛАГЫН ТӨВ

Үл хөдлөх хөрөнгө сонирхож буй болон худалдан авсан байртай холбоотой аливаа асуулт, санал, хүсэлт, гомдлыг дуудлагын төвөөр дамжуулж авснаар хэрэглэгчийг сонсох, хариу үйлдэл үзүүлэх улмаар өөрсдийн үйл ажиллагааг чанаржуулах, боломжийг олгоно. Мөн харилцагчийг шууд таньж, өмнө нь ямар асуудлаар холбоо барьж байсан зэрэг мэдээллийг системээс тухайн үедээ авснаар, харилцагчийн сэтгэл ханамж, үйлчилгээний түргэн шуурхай байдлыг хангах давуу талтай.

САНАЛ ГОМДОЛ

Харилцагчаас ирсэн болон дотоод алба, хэлтсүүдээс гарсан бүхий л төрлийн санал гомдлыг бүртгэж хөтөлснөөр нийт санал гомдлын хэчнээн хувь нь аль бүтээгдэхүүн, үйлчилгээ, байр болон ажилтан дээр гарч байгааг харах юм. Үйл ажиллагаагаа сайжруулахад шаардлагатай арга хэмжээ авах боломжтой болно.

ӨДӨР ТУТМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТ, ҮР ДҮН

Системээс төрөл бүрийн мэдээллийг диаграмм зургаар харах боломжтой. Мөн борлуулалттай холбоотой тайлангууд гарах, зарагдсан, захиалгатай, чөлөөтэй байруудыг ялгаж харах боломжтой. Мөн уг план зургийг харилцагчдад үзүүлж, худалдан авах боломжтой байрны байршил, үзүүлэлтүүдийг дэлгэцээр харуулах, сонголт хийлгэх давуу тал үүснэ.

БУСАД

Барилгын борлуулалтад онцгой хөнгөлөлт, урамшуулал их байдаг. Энэ бүгдийг системчилж, бүртгэлжүүлснээр хугацааны эцэст нийт борлуулалтад эзлэх хөнгөлөлт, урамшууллын хувийг тооцно. Борлуулах ёстой дүн болон борлуулсан дүнгийн бодит харьцаа, шалтгааныг тайлагнах боломжтой болно.

А.Ганбаатар

Систем шинжээч, бизнес шинжээч, ERP технологи хөгжүүлэлтийн туршлагатай эксперт. 2010 оноос эхлэн IGREEN ERP байгууллагын нөөцийн цогц систем бүтээх төслийг амжилттай хэрэгжүүлж, 2017 оноос эхлэн Дижитал Воркс компанийн дэд захирлаар ажиллаж буй амжилттай удирдагч.