CompassMate - Тээврийн хэрэгслийн байршил тогтоох системийн ач холбогдол

October 14, 2015

Тээврийн хэрэгсэл яг одоо хаана явж байгааг зайнаас хянаж, шаардлагатай засвар үйлчилгээг цаг тухай бүрд нь хийж аюулгүй байдлыг хангах болон хэрэгцээт тайлан тооцоог гаргахад Compass Mate системийг ашигладаг. Түгээлтийн машин, үйлчилгээний байгууллагууд, банк санхүү, уул уурхай, барилга, цэрэг цагдаа зэрэг өдөр тутмын үйл ажиллагаандаа байнга автомашин ашигладаг байгууллагуудад тээврийн хэрэгслийнхээ аюулгүй байдлыг хангахад байнгын хяналт, зохицуулалт хэрэгтэй байдаг учраас Ай Ти Зон компани Compass Mate системийг 2011 онд бүтээж өнөөг хүртэл сайжруулсаар байна. Автомашинд GPS тусгай төхөөрөмжийг байрлуулснаар түүнийг хаана явж байгааг байнга хянах боломж бүрдэх юм. Энэ нь байгууллагын машин заасан маршрутын дагуу явж байгаа эсэхийг хянаж, жолооч машиныг хувьдаа хэрэглэх илүү зардлыг эрс буулгах юм. Түүнчлэн шатахууны зарцуулалт бодитой байна уу, ээлжит засвар үйлчилгээ хийх хугацаа болсон уу зэрэг тухайн машинтай холбоотой бүх мэдээллийг авах юм. Энэ бүхнийг нэгтгэн явсан замын түүх бүхий нэгдсэн тайлан гаргаж, дүгнэлт хийж болох юм.

CompassMate Тээврийн хэрэгслийн хяналт

GPS төхөөрөмж нь хиймэл дагуулаас тээврийн хэрэгслийн байршлыг тодорхойлж GSM сүлжээ ашиглан серверт мэдээллийг шууд дамжуулах юм. Энэхүү мэдээллийг хэрэглэгчид хяналтын төвүүдэд, интернетээр болон хүсвэл гар утсаараа хүлээн авна.

Зураг оруулах

СИСТЕМИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД

1. Байршлыг өндөр нарийвчлалтайгаар тогтоох

2. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр гар утас болон компьютерээсээ авах     

  • Тухайн цэгт зогссон хугацаа    
  • Хөдөлгүүрийн ажилласан хугацаа     
  • Шатахуун хэрэглээний диаграмм

3. Төрөл бүрийн тайлан    

  • Явсан замын тайлан    
  • Түлш зарцуулалтын тайлан    
  • Тээврийн хэрэгслийн ашиглалтын тайлан
  • Дүрмийн тайлан    
  • Хурд хэтрүүлсэн тайлан

4. Бодит хяналтад суурилан үргүй зардлыг арилгах

5. 24/7 хяналтын төв, мэргэшсэн инженерүүдийн туслалцаа