June 27, 2019
Европ, Америк, Африк болон Ази тивд олон улсын санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг томоохон байгууллага болох Барклей банк 20 сая мөр бүхий харилцагчийн дата болон хэдэн тера хэмжээтэй өгөгдлийг Tableau ашиглан хэрхэн дүн шинжилгээ хийдэг талаар тус банкны ахлах шинжээч Петр Гилксийн өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
Сайн байна уу ноён Гилкс. Та Барклей банк бизнес аналитикийн Tableau програм ашиглан ямар үр дүнд хүрсэн талаар ярьж өгөхгүй юу?
Петр: За тэгье. Tableau бидэнд өгөгдлөөр юу хийж болохыг мэдрүүлж, манай удирдлагуудыг үнэхээр гайхшруулсан юм. Бидний өмнө нь харж байгаагүй маш энгийн боловч ойлгомжтой график дүрслэлүүд, хүчирхэг хянах самбаруудыг харуулсан. Энэ нь тэднийг өгөгдлөө ашиглан илүү сайн шийдвэр гаргах боломжийг өгч сэтгэлийг нь хөдөлгөсөн байх.
Петр, та ахлах шинжээчийн хувьд ямар ажил хийдэг вэ?
Миний ажил үүрэг бол харилцагчийн мэдээллийн бааз руу Мөнгө бол нэг төрлийн өгөгдөл (дата). Tableau нь эмх замбараагүй өгөгдлийг богино хугацаанд боловсруулан энгийн, ойлгомжтой дүрслэл бүхий график, тайлангуудыг гаргаж, бизнесийнхээ ирээдүйн төлөв, эрсдэлийг тодорхойлох, бизнесийн гүн дэх уялдаа холбоог нээн илрүүлэх ухаалаг зэвсэг болдог. Манай харилцагчид чухам хэн болох, ямар зан төлөв, хүн ам зүйн бүтэцтэй, санхүүгийн болон өөр ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ ашигладаг зэрэг харилцагчийн талаар 360 градус харж болох мэдээллийг гаргаж байгууллагын стратеги боловсруулагчид, бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэгчид, борлуулалт, маркетингийн алба болон бусад удирдлагуудад хүргэдэг.
Tableau: Тэгэхээр Tableau танд харилцагчдаа илүү сайн ойлгоход тусалсан байх нь ээ? Тодорхой жишээ хэлэхгүй юу?
Tableau ашиглаж эхлэхээс 3 жилийн өмнөөс бидний ашиглаж байсан хэрэгслүүд хуримтлагдсан асар их өгөгдлүүдийг маань хэрэгтэй мэдээлэл болгон хангалттай түвшинд боловсруулж чадахгүй байгааг анзаарч эхэлсэн. Бид судалгаа хийж эхэлсэн бөгөөд Tableau л бидний хүсч байгааг хийж чадах юм байна гэдгийг мэдсэн. Жишээлбэл, бидний хамгийн сүүлд үүсгэсэн тайлан (dashboard) гэхэд харилцагчдын гомдлын мэдээллүүдээс гомдол гарч байгаа шалтгаануудыг илрүүлж, ямар хүмүүс гомдол гаргаж байгааг нарийвчлан харуулсан. Үр дүнд нь бид харилцагчийн үйлчилгээгээ сайжруулж чадсан. Өдөр тутамд шаардлагатай тайлан мэдээнүүдээ хялбар гаргаж харах нь гомдлууд яагаад гарах болов, асуудал юунаас үүсэв гэдгийг богино хугацаанд олж харах боломж олгож байна.
Tableau ашиглахад хэр хялбар вэ?
Tableau–г заавал мэдээлэл технологийн хэлтэс, тэдний инженер гэлгүй санхүү, маркетинг, борлуулалт, хангамж гээд мэдээлэлтэй харьцдаг, ажилладаг дурын ажилтан ашиглаж өөрийн ажил үүрэгтэй холбоотой тайлангуудаа гаргах, түүн дээрээ дүн шинжилгээ хийх, удирдлага, багийнхандаа танилцуулах боломжтой. Энэ ажиллагаа нь маш хялбар байдаг. Tableau-аар гаргасан dashboard буюу тайлан мэдээллийн хяналтын самбаруудыг өөртөө болон бусдад зориулсан байдлаар бэлдээд бусадтай хуваалцах тайлангуудыг байгууллагынхаа сүлжээнд нийтэлдэг. Ингэснээр эрх бүхий удирдлагууд, ажилтнууд ижил мэдээллийг цаг тухайд нь шинэчлэгдсэн байдлаар харж чаддаг. Tableau-ын гол онцлог нь тухайн хяналтын самбарын өгөгдлүүд Tableau сервертэй онлайн горимд мэдээллээ автоматаар байнга шинэчлэн харуулдаг. Тэгэхээр бүгд нэг ижил, хамгийн сүүлийн тоо дүнтэй мэдээллийг харж, гол чигхандлагуудаа анхааралдаа авч, төлөвлөлт хийх боломжтой гэсэн үг.
Танай байгууллагын өгөгдөл хэр их хэмжээтэй вэ, сонирхуулаач?
Энгийнээр хэлбэл, ойролцоогоор Их Британи дахь 20 сая харилцагчийн 20 сая мөр өгөгдөл гэсэн үг юм. Энэ их өгөгдлөөр дүн шинжилгээ хийхэд SQL-ийн маш их програмчлал шаардагддаг. Датануудыг Excel рүү шилжүүлж, график, чарт гаргана, тэгээд програмуудын хэмжээсүүдийн талаар урьдчилан сайн бодож, график, чартуудаа хийх загварууд, дараа нь уртын хэмжээ, дэс дарааллын процессуудаа тодорхойлох гэх мэт. Харин одоо Tableau-ийн тусламжтай маш хурдан, хуучнаасаа хамаагүй хурдан бэлэн загваруудаас сонгоод, багануудаа чирээд хүссэн мэдээллээ цэгцтэй харж байна.
Tableau ашиглан бизнесийнхээ гүнд хурдан нэвтрэх нь ээ?
Би одоогийн хурдаар бизнес уулзалт дээр ямар ч зүйлд хариулт өгч чадна. Өмнө бид асуудал болгоныг бүтэн өдөр эсвэл тэрнээс илүү хугацаа зарцуулж ярилцдаг байлаа. Харин одоо би нөүтбүүкээ авч хуралд ороод 20 сая мөр өгөгдөл дээр тавьсан асуултад тэр дор нь хариултыг өгч байна. Маш хурдан учраас, буруу хийсэн ч хугацаа алдахгүй. Ямар нэг зүйлийг оролдоод бүтэхгүй бол 5 секунд л алдана, дахиад эхнээс нь хийхэд л болно.
Tableau Барклей дахь хүмүүсийн ажиллах арга барилыг өөрчлөөд байгаа юм байна?
Манай ажилтнууд бодох зуураа л Tableau дээр хүссэнээ хийчихдэг болсон. Tableau үнэхээр инновацыг бий болгож бүтээмжийг нэмэгдүүлж байна. Өмнө нь байсан систем, хэрэгслүүд бидэнд хязгаарлагдмал байдлыг мэдрүүлдэг байсан бол өнөөдөр Tableau өөрөөр сэтгэх боломжийг олгож байна. Миний хувьд, ажлын өдрүүд илүү хялбар бас сонирхолтой өрнөдөг болсон. Өдрийн турш ярилцдаг байсан ажлыг одоо хэдхэн хоромд л ярилцаад шийдэж байна. Tableau амьдралыг хялбаршуулсан боловч ажлын ачааллыг маань бас нэмэгдүүлж байна /инээв/. Учир нь хүмүүс илүү их мэдээлэл хүсэх болсон л доо. Гэхдээ эерэг талаас нь. Түүнчлэн Tableau ашигласнаар бидэнд ямар их нөөц боломж байдгийг ойлгуулж, хүрч чадах хязгаарыг маань тэлсэн гэж хэлэх байна.
Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: https://www.tableau.com/solutions/customer/data-access-leads-innovation-across-barclays