“Tutormate” Зайн сургалтын систем

“Tutormate” систем нь сургалтын материал, багшийн мэдлэг чадварыг цаг хугацаа, орон зай үл хамааран сургалтад оролцогчид хүргэх, эргээд дүгнэх боломжтой зайн сургалтын систем юм.

Боловсролын салбар, сургалтын байгууллагууд, компани /дунд сургууль, сургалтын төв, академи ,их дээд сургууль,  ААН байгууллага..../ дотоод үйл ажиллагаандаа “Tutormate” системийг ашиглан зайн сургалтыг зохион байгуулах, хичээл явуулах боломжтой. “Tutormate” зайн сургалтын системийг  2011 оны 2 сараас хөгжүүлж эхэлсэн. Хөгжүүлэлтийн явцад Боловсролын салбарт зайн сургалтын системээр Докторийн зэрэг хамгаалсан зөвлөх бидэнтэй хамтран ажиллаж байна. Мөн цаашдын хэрэгцээ шаардлагад тулгуурлан нэмэлт боломжуудыг байнга оруулж дараа дараагийн хувилбаруудаа гаргаж шинэчилсээр байх юм. “Tutormate” системгийг одоогоор 4-н сургууль амжилттай нэвтрүүлэн хэрэглэж эхлээд байна.

Давуу тал:

Олон хэрэглэгч нэгэн зэрэг хэд хэдэн модулиуд дээр ажиллахаас гадна бүртгэл,статистик тоо баримтыг системээс хялбар гаргах боломжтой. Сургалтын нэгдсэн сантай болж мэдлэгийн төвлөрлийг бий болгох, сургалт явуулах олон төрлийн боломжууд, тестийн хүчирхэг модуль нь уян хатан ажиллагаатай зайн сургалтын систем юм. Уг систем нь аль ч үйлдлийн системээс хамааралгүйгээр суулгаж ашиглах боломжтой. Тухайлбал Windows, Linux, Ubuntu, Solaris гэх мэт үйлдлийн системүүд дээр суулган ашиглаж болно. Java, Spring Security зэрэг технологиудыг ашиглаж, нууцлал хамгаалалтын өндөр түвшинд хөгжүүлсэн.

Ач холбогдол:

  • Сургалтын материалуудыг нэг дор төвлөрүүлснээр мэдлэгийн нэгдсэн сантай болно.
  • Хэрэглэгч бүр өөр өөрийн эрхээр нэвтрэх тул мэдээллийн аюулгүй байдлыг хангана.
  • Интернетийн сүлжээгээр дамжин орон зайнаас үл хамааран сургалтыг зохион байгуулах болно.
  • Орон байр, сургалтын биет материал, тоног төхөөрөмж, сургалтанд ирэх гэх мэтэд зардал гаргахгүй.
  • Хүссэн үедээ системрүүгээ ороод сургалтын материал оруулах, тест авах нөгөө талаас материалуудаа үзэх, тест өгөх боломжтой тул цаг хугацаа хэмнэнэ.

Системийн боломжууд:

  • Сургалтанд оролцогчийн хүсэлтийн хүсэлтийн дагуу курсуудыг үүсгэнэ.
  • Сургалтын материалыг текст, аудио, видео, зураг, документ буюу PDF байдлаар оруулах боломжтой.
  • Сургалтын материалыг нийтэд төрөлтэй тавьснаар системийн бус хэрэглэгчид ч харах боломжтой.
  • Хэрэглэгчид дунд зарлал тараах боломжтой.
  • Календар дээр өөрийн тэмдэглэл болон үйл ажиллагааны мэдээллүүдийг хардаг.
  • Excel-рүү хэрэгтэй мэдээллүүдээ гаргах боломжтой. 
  • Асуултын сан, тестийн сан үүсгэснээр дараа нь сангаасаа дахин авч ашиглах боломжтой.
  • Асуултын түвшингээс хамаарч тест бүрт харгалзах оноог уян хатнаар тохируулж өгөх боломжтой.
  • Асуултууд нь нэг сонголттой, олон сонголттой, үнэн худал болон бичих гэсэн төрлүүдтэй.
  • Асуултыг зөвхөн текст бус аудио, видео, зураг хэлбэрээр оруулах боломжтой.
  • Тестийн явцыг RealTime байдлаар хянах боломжтой.
  • Тестийн үнэлгээг автоматаар бодож гаргана.
  • Тестийн явцад санамсаргүй байдлаар програм хаагдах, компьютер унтрах, сүлжээ тасрах үед суралцагчийн бөглөсөн хариултууд нь хадгалагдаж үлддэг.

Үндсэн цэс