“Appointment” Уулзалт захиалгын онлайн систем

Уулзалт захиалгын онлайн системийн тусламжтай байгууллага болон хувь хүний үзүүлэх ажил үйлчилгээг үйлчлүүлэгчдэд илүү хүртээмжтэй хүргэх, үйлчлүүлэгчээс ирсэн хүсэлт, уулзалтын хуваарь, цаг төлөвлөлтийг оновчтой зохион байгуулахад оршино. Тус систем нь хамгийн сүүлийн үеийн технологи дээр тулгуурлан хийгдсэн бөгөөд хэрэглэхэд хялбар, ойлгомжтой, энгийн зохион байгуулалттай болсноороо онцлог.

Уулзалт захиалгын онлайн системийн үндсэн хэрэглээ:

  • Хэрэглэгчдэд байгууллагын үйлчилгээний талаарх мэдээллийг системтэй хүргэх
  • Уулзалт төлөвлөх үйл явцыг онлайн хэлбэрт шилжүүлэх
  • Байгууллагын үйлчилгээний зохион байгуулалт, хяналт, үр ашгийг дээшлүүлэх
  • Хэрэглэгчийн авах үйлчилгээний зардал, цаг хугацааг хэмнэх

Үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хувьд:

  • Үйлчилгээ үзүүлэгч байгууллагын үйлчилгээний болон байгууллагын тухай мэдээлэл
  • Өөрийн харьяа байгууллагуудыг хянах боломжтой
  • Үйлчилгээ үзүүлэгч ажилтны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл
  • Тухайн үйлчилгээг үзүүлэх цагийн хуваарь, ажилтны боломжит цагийг харуулна
  • Үйлчлүүлэгчийн уулзалтын хүсэлтийг шийдвэрлэх эрхийн механизм
  • Уулзалтын хүсэлтүүдийг түүхчилсэн байдлаар харуулна

Үйлчилгээний болон системийн талаар тайлан, диаграмм гаргах.

  • Статистик тайлан

    • Хүсэлт шийдвэрлэлт - Хэрэглэгчээс ирсэн хүсэлтүүдийг хэрхэн шийдвэрлэсэн байдлыг харуулна
    • Үйлчилгээ харьцуулалт - Тухайн байгууллагын нийт үйлчилгээг харьцуулсан дүн мэдээг харуулна
    • Салбарын хяналт - Харьяалагдах байгууллагад ирсэн уулзалтын хүсэлт шийдвэрлэсэн байдлыг харуулна
    • Алба хэлтсийн хяналт - Алба хэлтсийн уулзалтын хүсэлт шийдвэрлэсэн байдлыг харуулна
    • Нэгдсэн тайлан - Ажилчдын үзүүлсэн үйлчилгээний гүйцэтгэлийг жил, улирал, сар, долоо хоногоор харуулах тайлан.
  • Нэгдсэн тайлан - Ажилчдын үзүүлсэн үйлчилгээний гүйцэтгэлийг жил, улирал, сар, долоо хоногоор харуулах тайлан.

Үйлчлүүлэгч талын хувьд:

  • Үйлчилгээ үзүүлэгч байгууллагын болон үйлчилгээний талаарх мэдээллийг харах
  • Системд бүртгүүлснээр ямар нэгэн үйлчилгээ авах хүсэлтийг аль ч байгууллага, үйлчилгээ үзүүлэгчид илгээх боломжтой
  • Өөрийн илгээсэн хүсэлтийн төлөв мэдээллийг системээс мөн э-шуудангаар дамжуулан авах боломжтой.

Үйлчилгээний талаар санал хүсэлтээ илгээх боломжтой 

Үндсэн цэс