"Эрдмийн Түлхүүр" Сургуулийн цахим удирдлагын систем

“Эрдмийн түлхүүр” ЕБСургуулийн цахим удирдлагын систем нь Ерөнхий Боловсролын Сургуулийн дотоод үйл ажиллагааг програм хангамжийн тусламжтайгаар системтэй болгон хялбаршуулж, төлөвлөлт, зохион байгуулалт, хяналтыг цахим хэлбэрээр явуулах, удирдах боломжуудыг бий болгосны зэрэгцээ, мэдээллийн аюулгүй байдлыг хангасан систем юм.

Энэхүү систем нь сургуулийн бүх мэдээллийг нэгдсэн системд оруулж, бүртгэл мэдээллийг электрон хэлбэрт шилжүүлснээр мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг бий болгох багш, сурагч, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхийн хоорондын харилцаа холбоог сайжруулах, сургуулийн захиргааны үйл ажиллагааг хөнгөвчилж, бичиг цаасны ажлыг багасгах, үйл ажиллагааны хяналтыг сайжруулах, зардал цаг хугацааны хэмнэлтийг бий болгох зэрэг олон давуу тал үр өгөөжтэй юм.

Системийн хэрэглэгчид:

Сургуулийн захирал

Уг системийг сургуулийн захирал, удирдлагууд нь бүх дотоод үйл ажиллагааг хянах, харах байдлаар системийг ашиглахаас гадна хэрэгтэй тайлангуудаа гарган авах боломжтой.

Сургалтын менежер

Системд бүх багш, сурагчдын бүртгэлтэй ажиллах болон хичээлийн хуваарь оруулах, сурагчдын ирц, дүнгийн мэдээлэл харах, сурагчдын шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, бүх багш нарын програм биелэлтийг хянах, анги кабинет болон сурах бичгийн мэдээлэлтэй ажиллах, багш нарт заавар зөвлөгөө өгөх, хэрэгцээт тайлан гаргах зэрэг сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаа, бүртгэлийг явуулах юм.

Анги удирдсан багш

Удирдсан ангийн сурагчдын мэдээлэлтэй ажиллах, ангийн хичээлийн хуваарь, ирцийн мэдээлэл, сургалтын мэдээлэл, ангийн журнал харах, тайлан гаргах, ангийн сурагчийн жилийн эцсийн тодорхойлолт, ангийн дүнгийн хавтгай гаргах боломжтой. Мөн өөрийн сургалтын мэдээлэл харах, өөрийн ирцийн мэдээлэлтэй танилцах, өөрийн хичээлийн хуваарь харах, заасан хичээлийн тэмдэглэл хөтлөх, заадаг ангийн сурагчдын дүн, ирцийн мэдээлэл оруулах, ерөнхий тайлан гаргах зэрэг үйлдлүүдийг хийж болно.

Хичээл заадаг багш

Өөрийн сургалтын мэдээлэл харах, өөрийн ирцийн мэдээлэлтэй танилцах, өөрийн хичээлийн хуваарь харах, заасан хичээлийн тэмдэглэл хөтлөх, заадаг ангийн сурагчдын дүн, ирцийн мэдээлэл оруулах, ерөнхий тайлан гаргах зэрэг үйлдлүүдийг хийж болно.

Сурагч

Сурагч өөрийн хичээлийн явцын ирц, дүн болон хичээлийн хуваарийг харах, тайлан гаргах олон давуу тал боломжуудтай.

Эцэг эх

Хүүхдийнхээ хичээлийн явцын дүн, ирцийг харах, эцэг эхчүүд хүүхдийнхээ төлбөр төлөлтийн байдалтай хурдан шуурхай танилцах, тайлан гаргаж харах олон давуу тал боломжуудтай.

Эмч

Ажилчид сурагчдын эрүүл мэндийг үзээд тухайн хүн дээр өвчний түүхээр нь тодорхой сан үүснэ. Сурагчдын хувьд эмчид үзүүлээд өвчтэй гээд чөлөө өгсөн бол тэр сурагчийн мэдээлэлд өвчтэй гэсэн мэдээлэл шууд орно. Энэ байдлаараа багшийн бүртгэлд ч хялбар болно.

Санхүүч

Сурагчдын бүх төлбөр тооцоотой холбоотой бүртгэл мэдээллийг энэхүү эрхээр бүртгэх ба анги, бүлэг, сурагч бүрийн төлбөрийн төрлийг тохируулан оруулна. Мөн төлбөртэй холбоотой тайлан гаргаж харах боломжуудтай.

Нийгмийн ажилтан

Сургуулийн нийгмийн ажилтан системийг дотоод үйл ажиллагааг хянах, харах байдлаар ашиглахаас гадна хэрэгтэй тайлангуудаа гарган авах боломжтой.

Ерөнхий Боловсролын Сургуулид энэхүү цахим систем нэвтэрснээр бичиг цаасны ажил хөнгөвчлөгдөн, бүтээмж эрс нэмэгдэхийн зэрэгцээ, эцэг эхчүүд ч гэсэн хүүхдүүдийнхээ сургалтын дүн, ирц, багшийн тэмдэглэл, лекц дугуйлангийн хувиар зэрэг мэдээллийг интернэт ашиглан танилцах гээд илүү хялбар боломжууд бүрдэх юм. 

Үндсэн цэс