“CompassMate” Тээврийн хэрэгслийн хяналтын систем

Бөөний худалдаа, үйлчилгээний компаниуд, банк санхүүгийн байгууллагууд, уул уурхай, барилга, цэрэг цагдаагийн газар гээд тээврийн хэрэгсэл олноор ашигладаг албан байгууллагуудад техник хэрэгслүүдийнхээ аюулгүй байдлыг тогтмол хянах, чиглэл зааварчилгаа удирдлагаар тогтмол хангах, цаашлаад явсан замын болон зардлын тайланг гаргах олон шаардлага тулгардаг.

Эдгээр шаардлагуудыг нэг дор шийдэх CompassMate тээврийн хэрэгслийн хяналтын системийг танилцуулж байна. Ай Ти Зон компанийн боловсруулсан CompassMate систем нь тээврийн хэрэгсэл болон байнгын хяналт хийх шаардлагатай хөдөлгөөнт объектуудын байршил, хурд, явсан зам, зогссон хугацаа, түлшний зарцуулалт зэргийг тухай бүр бодитоор хянаж, хэрэгцээт тайлан, статистик мэдээ гаргах боломж бүхий вэб суурьтай систем юм.

Системийн ажиллах зарчим

Ай Ти Зон компани нь 2011 оноос эхлэх өөрийн мэргэшсэн програмистуудын тусламжтайгаар тус системийг дотооддоо боловсруулсан бөгөөд програм хангамж, системийн болон GPS төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор 24/7 техник, туслалцаа үйлчилгээний хамт хэрэглэгчиддээ хүргэн ажиллаж байна. 

Системийн онцлог давуу талууд

- Байршлыг өндөр нарийвчлалтайгаар тогтоох
- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр гар утас, компьютерээсээ авах

  • Тухайн цэгт зогссон хугацаа
  • Хөдөлгүүрийн ажилласан хугацаа
  • Шатахуун хэрэглээний диаграмм

- Төрөл бүрийн тайлан

  • Явсан замын тайлан
  • Түлш зарцуулалтын тайлан
  • Тээврийн хэрэгслийн ашиглалтын тайлан
  • Дүрмийн тайлан
  • Хурд хэтрүүлсэн тайлан

- Бодит хяналтад суурилан үргүй зардлыг арилгах
- 24/7 хяналтын төв, мэргэшсэн инженерүүдийн туслалцаа авах

Үндсэн цэс