“Green SCM” Нийлүүлэлт хангамжийн систем

Эрэлтэд тулгуурлан үйлдвэрлэл үйлчилгээг жигд тасралтгүй явуулахад түүхий эд, бараа материалын нөөцийн оновчтой удирдлага хамгийн чухал. Шаардлагатай нөөцийг татан төвлөрүүлэх, оновчтой түгээх, олон тооны нийлүүлэгчтэй хамтран ажиллах, үнэ авах, төлбөр шилжүүлэх, татан авалт хийх, агуулахад хадгалах гээд ар араасаа дамжсан олон ажилбаруудад байгууллагын бүх функционал бүтцүүдээс орж ажилладаг. Нэг функц дээр санаатай болон санамсаргүй алдаа гарахад эрэлтийн хэмжээнээс их эсвэл багаар татах, хэрэгцээт материал хугацаандаа ирэхгүй байх, дутах, түүхий эдийн хадгалах хугацаа дуусах, агуулахад борлуулагдаагүй бараа ихээр хуримтлагдах зэрэг санхүүгийн эрсдэлүүд байгууллагад тулгарч байдаг. Тийм ч учраас Байгууллагын нөөц төлөвлөлтийн систем, тэр дотроо хамгийн эхэнд яригддаг систем бол Нийлүүлэлт хангамжийн систем байдаг.

Ай Ти Зон компанийн боловсруулсан “Green SCM” систем нь байгууллагын бараа, ажил үйлчилгээний шаардлагыг тодорхойлох, худалдан авалтын төлөвлөгөө гаргахаас эхлээд, бараа материалыг хадгалах, хянах, бүхий л үйл ажиллагааг автоматжуулах, байгууллагын удирдлагын зардал, цаг хугацаа, механик үйлдлүүдийг багасгах, хоорондын уялдаа холбоог сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэн ажилладаг.

"Green SCM" Нийлүүлэлт хангамжийн системийн автоматжуулалтын цар хүрээ

“Green SCM”  систем нь Худалдан авалтын модуль,

Бараа материалын модуль гэсэн үндсэн бүтэцтэй.

 

Худалдан авалтын модуль

Бараа материалын модуль 

  • Худалдан авалтын процесс бүр дэх бүх үе шатыг бүрэн автоматжуулж, үе шат бүрт зарцуулсан хугацаа, гүйцэтгэлийг харуулах, харьцуулах боломжтойгоор бүтээгдсэн. Ингэснээр худалдан авахаар хүсэлт гаргасан бараа, бүтээгдэхүүн шийдвэр гаргалтын аль шатанд явж байгаа, хаана, хэн дээр хүлээгдэж байгаа зэрэг процессыг бүрэн хянах боломжтой. 
  • Бараа материал дээр хийгддэг бүх төрлийн гүйлгээг агуулсан.
  • Олон салбар, байршлын бүртгэл хөтлөх боломжтой.
  • Барааны өртгийг олон аргаар тооцдог
  • Сериалаар бүртгэх, хянах боломжтой.
  • Худалдан авалтын модуль болон Борлуулалтын модультай холбогдож ажиллана. Бараа материалын тооллого хийх боломжтой.
  • Барааг янз бүрийн хэмжих нэгжээр бүртгэх боломжтой.
  • Барааны үлдэгдэл улайх боломжгүй.
  • “Green SCM” системийн онцлог

    • Хэрэглэгчийн тооноос үл хамаарсан системийн хязгааргүй, таатай хэрэглээ
    • Дурын үзүүлэлтээр хайлт хийн, хүссэн тайлан мэдээгээ гаргаж авна.
    • И-мэйл, санамжийн системтэй холбогдон ажиллаж, удирдлагууд болон ажилтнуудад мэдээллийг цаг алдалгүй хүргэнэ.
    • Хэрэглэхэд хялбар вэб интерфейстэй
    • Хэрэглэгчийн эрхийн уян хатан шийдэлтэй
    • Бусад програмуудтай зохицон ажиллаж тайлан мэдээгээ дурын файлын форматаар хөрвүүлэн авах, хэвлэх боломжтой. /MS Excel, Adobe PDF гэх мэт/
    • Мэдээллийн нууцлал, хамгаалал сайн
    • Систем монгол хэл дээр бичигдсэн тул ашиглахад хялбар, ойлгомжтой

    Үндсэн цэс