“Green CRM” Харилцагчтай түншлэх систем

Аливаа бизнесийн амжилтын гол үндэс нь хэрэглэгчээ гүнзгий ойлгож тэдэнд тохирох бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэхэд оршдог. Хэрэглэгчдэдээ хэрэгцээт бүтээг­дэхүүн, үйлчилгээг хүссэн хугацаанд нь хүргэснээр тэдний итгэлийг олж бизнесийн нэр хүнд, хэрэглэгчдэд өгөх үнэ цэнийг өсгөдөг байна.  Тиймээс бизнес эрхлэгчдэд хэрэглэгчдээ сайтар ойлгохын тулд Хэн бэ? Хэзээ, ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ, хаанаас, ямар давтамжтай худалдан авч байна вэ? Дараагийн худалдан авалт нь юу байх вэ? зэрэг бизнесийн түлхүүр асуултуудад тодорхой хариулт олох шаардлага тулгардаг. Чухам энэ бүх асуултад хариулт өгөх үндсэн хэрэгсэл нь CRM буюу Харилцагчтай Түншлэх Систем юм. 

Ай Ти Зон компанийн хөгжүүлсэн Green CRM систем нь тус компанийн Green ERP хэмээх байгууллагын удирдлагын нэгдсэн системийн дэд хэсэг бөгөөд олон улсын шилдэг шийдэл, ноу-хау-д тулгуурлан Монгол инженерүүдийн хөгжүүлсэн цогц шийдэл юм.

Green CRM-Харилцагчтай Түншлэх системийг ашигласнаар тухайн байгууллагын үндсэн бизнес болон өдөр тутмын үйл ажиллагаанд дараах давуу талууд бий болдог.

Харилцагчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Green CRM системийг ашиглан харилцагчийн нэр, хаяг, холбоо барих дугаар гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэснээр хүний хүчин зүйлсээс хамааралгүйгээр тухайн байгууллага харилцагчийнхаа талаар тодорхой мэдээлэлтэй болж урт хугацаанд хамтран ажиллах нөхцөл бүрддэг.

Худалдан авалтын түүх        

Хэрэглэгчийн хэзээ, хаанаас, хэдий хэмжээний бараа бүтээгдэхүүн худалдан авсан тухай түүхийг хөтөлснөөр тухайн хэрэглэгчийн худалдан авалтын зуршил, давтамжийг тодорхой мэдэж хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нь цаг алдалгүй санал болгох боломжтой болно.

Ашиг орлогыг нэмэгдүүлнэ               

Хэрэглэгчдийн худалдан авалтын зан төлөвийг судалж тохирох бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгосноор бодит боломжийг алдалгүй борлуулалтыг орлогоо нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ

Ажлын урсгалыг тогтмолжуулах  

Бүх хэрэглэгчдийн мэдээллийг нэгд­сэн санд төвлөрүүлснээр бор­луу­лалт болон маркетингийн ажилт­нууд хэрэгцээт мэдээллээ цаг алдалгүй авах боломжтой. Түүнч­лэн байгууллагын тодорхой нэг борлуулалтын ажилтнаас хэт хамаа­ралтай болох эрсдэлийг багас­гаснаар борлуулалтын ажилтан солигд­сон ч үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх суурь бий болно.

Үйл ажиллагааны зардлыг бууруулна

Цахим мэдээллийн санд дүн шинжилгээ хийж бодит мэдээлэлд тулгуурлан ухаалаг, шуурхай шийдэл гаргаснаар маркетинг болон борлуулалтын зардлаа хэмнэх боломжтой. 

Green ERP         

Энэхүү систем нь Green ERP-байгууллагын удирдлагын цогц системийн бүрэлдэхүүнд багтдаг учир Green Finance, Green SCM, Green CMS зэрэг бусад системүүдтэй төгс зохицон ажиллана.

Green CRМ системийг Интерпресс, MCS Property, MCS Estates, АНУН  зэрэг байгууллагууд үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглаж байна.  Эдгээр байгууллагууд тус системийг ашиглаж эхэлснээр дараах үнэ цэнийг байгууллагадаа бий болгосон юм. Үүнд:

 

 

 

Үндсэн цэс