“Green HRM” Хүний нөөцийн систем

Хүний үнэ цэнийг зөвөөр үнэлж, оюун ухаан, бүтээлч хөдөлмөрийг урамшуулан дэмжин, зөв удирдаж, зохион байгуулж чадсан байгууллага төдийгүй улс орон хүчирхэгжин хөгжиж, сайн сайхан амьдралыг цогцлоож байна.

Байгууллагын амжилтын үндэс болсон энэхүү хүний нөөцийг мэргэшүүлэн чадваржуулах, сэтгэл ханамжтай ажилтнуудыг төлөвшүүлэн удирдах үндсэн бодлогыг хүний нөөцийн нэгжээс хэрэгжүүлэн ажилладаг. “NPC Мандал” сэтгэл зүйн удирдлага, хүний хөгжлийн байгууллагаас Монголын томоохон 200 байгууллагын хүний нөөцийн менежерүүдийн дунд хийсэн судалгаанд “Хүний нөөцийн менежерүүдийн нийт ажлын 85% нь бичиг цаасны ажилд зарцуулагддаг” гэсэн үр дүн гарчээ. Энэ бол хүний нөөцийн менежерүүдийн үйл ажиллагаанд оновчтой автоматжуулалт нэвтрээгүйгээс менежерүүд шаардлагатай мэдээ, тайлан нэгтгэхийн тулд механик, гар ажлуудад хамаг цагаа зарцуулсаар байгааг харуулж байна. Тэгвэл “бичиг цаас”-д бус хүндээ, хүний нөөцийн зөв бодлого, түүний хэрэгжүүлэлтэд цагаа түлхүү зарцуулах боломжийг олгох "Green HRM" Хүний нөөцийн удирдлагын системийг танилцуулж байна.

Ай Ти Зон компанийн Green ERP байгууллагын нөөц төлөвлөлтийн үндсэн системүүдийн нэг “Green HRM” Хүний нөөцийн систем нь хүний нөөцийн нэгжтэй холбоотой бүхий л ажилбаруудыг нэгдсэн системд холбон, ажилтнуудын мэдээллийн нэгдсэн урсгалыг төвлөрүүлэх, гүйцэтгэх удирдлагыг бодит тайлан, мэдээллээр шуурхай хангах, оновчтой шийдвэр гаргалтыг дэмжих удирдлагын нэгдсэн систем юм.

“Green HRM” систем нь сонгон шалгаруулалт, орон тооны төлөвлөлт, сургалт хөгжил, гүйцэтгэлийн үнэлгээ, карьер хөгжил, ур чадварын үнэлгээ, тайлан, цаг бүртгэл, цалин зэрэг хүний нөөцийн үүрэг функцийг тойрсон бизнесийн болон хөдөлмөрийн харилцааны бүхий л ажиллагааг автоматжуулсан. Ингэснээр нэг талаас хүний нөөцийн нэгж төдийгүй ажиллагсдад ирц, гүйцэтгэлийн үнэлгээ, дүрэм журам зэрэг бүх мэдээллүүд нээлттэй болж, санал хүсэлтээ солилцоход хялбар болох юм.  

“Green HRM” систем нь байгууллагын үнэт баялаг болсон хүний нөөцөө хөгжүүлэх, тогтоон барих бодлогын хэрэгжүүлэлтэд цаг зарцуулах боломжийг илүү олгож, хүний нөөцийн нэгжийн төдийгүй компанийн хэмжээнд ажилтнуудыг илүү бүтээмжтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх гол хэрэгсэл болж чадна.

Ай Ти Зон ХХК компанийн ERP албаны дарга Б.Нямцэрэн: Хэмжиж үл чадвал удирдаж үл чадна гэж Питер Дракер гэдэг хүний хэлсэн үг байдаг. Бид Green HRM системээрээ “Үр ашигтай хүний нөөцийн менежмент, урам зоригтой ажилтан, өндөр бүтээмжтэй хүний нөөцийн алба”-ыг бүрдүүлэхийг үндсэн зорилгоо болгож, гадны олон арван шилдэг ERP систем, Монголын томоохон компаниудын хүнийн нөөцийн бодлого, төлөвлөлт, хөдөлмөрийн харилцааны холбогдох хууль, тогтоомж зэргийг 2 жилийн турш судалж, системийнхээ үндсэн архитектурыг боловсруулсан.

Green HRM system users

Үндсэн цэс