MonStat - Үндэсний статистик мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулах төсөл

                Дэлхийн банк болон Монголын статистикийн газартай хамтран монгол улсын чадавхыг хөгжүүлэх MonStat- Үндэсний статистик мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулах төслийг 2013 оны 10-р сараас эхлүүлэн хэрэгжүүлсэн. Үндэсний бүх статистикийн нэгдсэн сүлжээ байхгүй, мэдээллийн аюулгүй байдал, нууцлалын асуудал, мэдээллийг боловсруулах, анализ хийхэд маш их цаг хугацаа шаарддаг гэх мэт энэхүү төслийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага зүй ёсоор бүрэлдсэн байв.

Захиалагч: Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо
Санхүүжүүлэгч: Дэлхийн банк
Төслийн хэрэгцээ шаардлага: Улсын статистик мэдээллийг нэгтгэх, боловсруулах үйл ажиллагааг хөнгөвчлөх.
Төслийн хугацаа: 2013-2014 он

Төслийн үр дүн:
• Төслийн үр дүнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт байрлах 31 салбарууд бүгд төв серверт мэдээллээ шууд шивдэг
• Онлайнаар Real time статистикийн мэдээллийг хянах боломж
• Аж ахуй нэгж, байгууллага өөрсдөө мэдээллээ шивж оруулах боломж нээгдсэн
• Мэдээллийг илүү хялбар нэгтгэх, тайлагнах боломж бүрдсэн
• Нууцлал хамгаалалтын орчин үеийн шийдэл нэвтрүүлсэн

Үндэсний Статистикийн Хорооны Мэдээлэл боловсруулалт, технологийн газрын дарга Л.Мягмарсүрэн:

              Өмнө нь бид статистик мэдээллүүдээ холбогдох газраас имэйлээр авч, нэгтгэж тайлан гаргахад маш их цаг зарцуулдаг байсан. Тус төслийн үр дүнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт байрлах 31 салбарууд бүгд төв серверт мэдээллээ шууд шивдэг, хэн нь мэдээллээ оруулсан, хэр зэрэг явцтай байна зэрэг бүх процессыг онлайнаар Real Time харах, хянах, тайлагнах боломжтой болсон.

 

Үндсэн цэс