Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар Архивын цахимжуулалтын төсөл

Вэбд суурилсан технологийн шийдэл

Архивын мэдээллийн нэгдсэн сан

 

2015 онд НДЕГ-ын захиалгаар Ай Ти Зон компани Нийгмийн Даатгалын газрын архивын цахимжуулалтын төслийг амжилттай хэрэгжүүлэв. 

НДЕГ-ын цахим архивын системийн онцлог:

  • Вэбд суурилсан технологийн шийдэл
  • Архивын мэдээллийн нэгдсэн сан
  • Мэдээллийн аюулгүй байдал
  • Үр дүнтэй цахимжуулах арга ажиллагаа

Өмнөх нөхцөл байдал

НДЕГ нь Монгол улсын хэмжээнд 40,000 гаруй ажил олгогч, 1 сая гаруй даатгуулагчдын төлсөн шимтгэлийн орлого, болон бусад орлогоор төсвийн нийт орлогын дөрөвний нэгийг бүрдүүлэгч улсын төсөвт томоохон үүрэг бүхий байгууллага юм. Тус байгууллагын архивын газарт нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангууд, сайн дурын даатгуулагчдын материалууд, тэтгэвэр, тэтгэмж зэрэг олон нэр төрлийн баримтууд хадгалагддаг бөгөөд жил бүр хэдэн сая цаасан баримтууд төвлөрдөг. Хэдийгээр архивын хадгалалт хамгаалалт талаас анхаарч, зориулалтын байр орчинд баримтуудыг хадгалж байгаа ч олон жил хадгалахад цаасан материал хуучирч элэгдэх, бичигдсэн мэдээлэл нь бүдгэрч алга болох зэрэг хүндрэлүүд гардаг. Мөн архивын нэгдсэн сан бүрэлдээгүйн улмаас шаардлагатай мэдээллийг архивын газраас хайж, олж авахад маш их хугацаа, хүн хүч зарцуулдаг байсан. Эдгээр хүндрэлтэй байдлыг бүрэн арилгах, МТ-ийн хөгжлийг ашиглах зорилгоор НДЕГ-аас  2015 онд “Архивыг Цахимжуулалт“-ын төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Шийдэл

НДЕГ-ын цахим архивын систем нь өмнөх цахимжуулалтын төслүүд дээр хийгдэж байгаагүй олон шинэ технологийн шийдлүүдийг нэвтрүүлсэн. Вэбд суурилсан технологийн шийдлийг ашигласнаар архивын лавлагаа, тайланг хэзээ ч, аль ч газраас, дурын нийгмийн даатгалын ажилчин, зөвшөөрөгдсөн эрхийн хүрээнд нэвтрэн авах боломжтой. Цаасан суурьтай бичиг баримтыг цахим хэлбэрт хөрвүүлэх OCR технологийг хяналтын механизмтай холбосноор англи, монгол текстийн механик алдааг засах боломжтой болсон. Түүнчлэн тог тасрах гэх мэт гэнэтийн эрсдэл үүсэхэд мэдээлэл устахаас сэргийлж нөөц хувилбар бүхий мэдээллийг нөөц сан үүсгэх боломжоор хангаж өгсөн байна. Төслийн үр дүнд архивын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэхэд шаардлагатай технологийн шийдлүүд, систем, дэд бүтэц бий болсны зэрэгцээ мэдээллийн нууцлал, аюулгүй байдал өндөр түвшинд хангагдсан. Мөн захиалагч талын шаардлагын дагуу системийг цаашид өргөжүүлж, уян хатан хөгжүүлэх боломж бүхий динамик шийдэлтэй бүтээсэн. Ингэснээр тодорхой төрлийн архивын баримтуудаас гадна ирээдүйд үүсч болох архивын төрөл, баримтуудыг шинээр үүсгэж, цахимжуулах боломжтой.
Цахим архивын схем

Системийн боломжууд

Optical Character Recognition (OCR)

Уг технологи нь цаасан суурьтай баримт дээрх текстэн мэдээллийг таньж цахим хэлбэрт хөрвүүлэх арга ажиллагаа бөгөөд үг шийдлийг бид цахимжуулалтын метадата бүртгэх үйл ажиллагаанд Монгол, Англи хэл дээр ашиглах боломжтойгоор нэвтрүүлсэн. Ингэснээр нэг талаас цахимжуулалт хийж байгаа ажилчдын цаг хугацаа хэмнэх бөгөөд нөгөөтэйгүүр тухайн байгууллагаас цахимжуулалтад гарах бодит зардлыг бууруулах боломжтой юм.



Мэдээллийн нэгдсэн сан

Нийгмийн даатгал нь цар хүрээний хувьд Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд энэ талаасаа архивын лавлагаа, тайланг хэзээ ч, аль ч газраас, ямар ч нийгмийн даатгалын ажилчин, албан хаагчид авах бололцоог бүрдүүлэх шаардлага дээр тулгуурлан бид системийн үндсэн архитектурыг вэб суурилсан технологийг шийдлийг ашигласан нь нэг талаас цаг хугацаа хэмнэх, нөгөө талаасаа мэдээллийн аюулгүй байдал сайжрах зэрэг олон төрлийн боломжуудыг нээж өгсөн.  Өмнө нь хүн болгоны компьютер дээр тусад нь архивын програм суулгадаг эсвэл цаасан баримтаас хайдаг байсан бол одоо хэн ч хаанаас ч нэгдсэн цахим санд хандаж архивын лавлагааг авч, ашиглах бололцоотой болсон.


Үр дүнтэй цахимжуулах арга ажиллагаа

Бид өмнө нь амжилттай хэрэгжүүлсэн төслүүд дээрх туршлагадаа үндэслэн цахимжуулалтын ажлыг хамгийн бага хугацаанд чанартай хийж гүйцэтгэхэд чиглэсэн цахимжуулах арга ажиллагааг системийн ажлын урсгалтай уялдуулж хөгжүүлсэн бөгөөд ингэснээр ажилтнуудын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, ажил хуваарилах, мөн үйл ажиллагаанд бүх талын хяналт тавих боломжтой юм. 

 

Үндсэн цэс