"Биосан" Ховор ан амьтдыг хамгаалах удирдлагын систем

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) нь 1961 онд анх Швейцарт байгуулагдсан ба өнөөдрийн байдлаар 5 сая гишүүд дэмжигчтэй, дэлхийн 100 гаруй улс оронд байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, олон улсын ашгийн бус, хандивын, төрийн бус байгууллага юм.

Тус сангийн Монгол дахь салбар буюу Дэлхийн байгаль хамгаалах сан нь дэлхийн 200 экобүс нутгийн 2 нь болох Алтай-Саян, Монгол Дагуурын экобүс нутгийн байгалийн зэрлэг онгон байдал, биологийн олон төрөл зүйлийн нөөц баялгийг зүй зохистой ашиглан хамгаалах гол зорилттой.

Үүний хүрээнд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнтэй хамтран Монгол орны биологийн олон янз байдал ялангуяа экологи, эдийн засгийн өндөр ач холбогдолтой зэрлэг амьтан болон ургамлын зүйл амьтны ашиглалт, хамгааллын зохистой менежмент нэвтрүүлэх үүднээс зэрлэг амьтны мэдээлэл цуглуулах, нэгтгэн боловсруулах, судалгаа хийх, мэдээллийг нэгтгэх, мэдээллийн сан үүсгэх зорилгоор “Биосан” програм хангамжийг 2009 онд зохион ашиглан мэдээлэл цуглуулан дүн шинжилгээ хийж байна. Гэвч орчин үеийн дэвшилтэт технологиос хоцрогдсон мөн “Байгалийн амьтан, ургамлын мониторинг судалгааны нэгдсэн арга зүй”-д нийцээгүй, зэрлэг амьтан ургамлын мониторинг судалгаа холбогдох талуудыг бүрэн хамарч, үндэсний хэмжээнд хэрэгжиж чадаагүй учир Биосан програм хангамжийг ахин шинээр боловсруулах шаардлага тулгарсан юм.

Иймээс Ай Ти Зон компанитай хамтран ажиллаж, мэдээллийг зөв зохистой менежмент хийхэд шаардагдах дэд бүтэц тодорхойлон интернэтэд суурилсан “Зэрлэг амьтан, ургамлын мониторинг мэдээллийн сан” системийг хөгжүүлсэн  юм. Тус компанийн зүгээс системийг ашиглах эцсийн хэрэглэгчийн шаардлагыг нарийн тодорхойлсны үр дүнд хэрэглэгчийг системд үр дүнтэй арга зүйн судалгаа хийх, эргээд эдгээр мэдээлэл дээр үндэслэн үр дүнтэй дүн шинжилгээ хийх боломжийг орчин үеийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар бүрдүүлж өгсөн юм.

“Биосан – Зэрлэг амьтан, ургамлын мэдээллийн сан” нь Монгол улсын өнцөг булан бүрт орших байгаль хамгаалагчдын үйл ажиллагааг хөнгөвчлөх, илүү хурдан шуурхай мэдээлэх, үр дүнтэй дүн шинжилгээ хийх зэрэг өдөр тутмын үйл ажиллагааг мэдээллийн нэгдсэн санд төвлөрүүлснээр дараах давуу талуудыг олгоно. Үүнд:

  • Тус систем сүүлийн үеийн дэвшилтэт технологи дээр суурилсан ба 24/7 цагаар ажилладаг байна. 
  • Мөн Мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг датабаазын түвшинд хязгаарлаж гадаад хэрэглэгчид интернэтээр дамжуулан хаанаас ч хандан ажиллах боломжтой.
  • Байгаль хамгаалагчдын Арга зүйн мониторинг судалгаа, эргээд тэдгээр мэдээлэл дээр үр дүнтэй дүн шинжилгээ хийх өдөр тутмын  ажиллагаа нь хөнгөвчлөгдөж, мэдээллийн нэгдсэн системд орон зай, цаг хугацааг үл хамааран оруулах боломжтой.
  • Бүхий л амьтны болон ургамлын зүйлсийн Монгол, Англи, Латин хос нэршлүүдийн лавлагаа мэдээлэл, арга зүйн мониторинг судалгааны нэгдсэн мэдээлэл гэх мэт шаардлагатай бүхий л мэдээллүүдийг агуулсан нэгдсэн мэдээллийн сан үүснэ.
  • Хэрэглэгчдэд хялбар, энгийн, ойлгомжтой (User Friendly) дэлгэцийн зохиомжтой.
  • Шинэчлэгдэн боловсруулсан “Байгалийн амьтан, ургамлын мониторинг судалгааны нэгдсэн арга зүй” дээр үндэслэн системийг хөгжүүлснээр хэрэглэгчдэд үр дүнтэй судалгаа, дүн шинжилгээ хийх, зөв зохистой мэдээллээр хангахад тус болно.

Ай Ти Зон компани шийдлийг боловсруулсан, нэвтрүүлсэн аргачлал, ажиллагааны тухай

Системийн нарийн бүтэц, процессыг тодорхойлох үүднээс захиалагч талтай тогтмол уулзалт товлон хэрэглэгчийн шаардлагыг судалж шинжилгээ хийсэн байна. Системийн архитектур бүтцийн хувьд орчин үеийн технологи дээр тулгуурлан хийсэн ба системийг JAVA програмчлалын хэл дээр хөгжүүлжээ.

Системийн хөгжүүлэлтийг дараах үе шатуудын дагуу хийж гүйцэтгэн Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)  Монгол дахь хөтөлбөрийн газарт хүлээлгэн өгсөн байна. Үүнд:

  • Системийн шинжилгээ ба зохиомж
  • Системийн дэлгэцийн зохиомж, дизайн
  • Системийн хөгжүүлэлт, кодинг
  • Системийн тест болон зүгшрүүлэлт
  • Системийн нэвтрүүлэлт, суурилуулалт

Үндсэн цэс