EPRS – Эд Хөрөнгийн Эрхийн Бүртгэлийн Систем

Монголын Мянганы сорилтын сангийн Хөрөнгийн эрхийн төслийн хүрээнд хэрэгжиж буй “EPRS” буюу “Эд Хөрөнгийн Эрхийн Бүртгэлийн Цахим Систем”–ийг Ай Ти Зон компани 1 жилийн хугацаанд амжилттай Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2013 оны 8 сарын 19ны өдөр хүлээлгэн өгсөн. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын 9 дүүрэг, бүсийн 8 тулгуур төвийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэс, тасгуудыг нийт 11.5 мянган метр урт шилэн кабелаар холбож, 12 сая цаасан материалыг цахим хэлбэрт хөрвүүлэн, архивлаж, мэдээллийн нэгдсэн онлайн систем бүхий дата центрийг байгуулах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. 

Ингэснээр Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй хөрөнгийн эрхийн бүртгэлийн нэгжид ажиллаж буй 150 гарын улсын бүртгэгчдийн ажил эрс хөнгөвчлөгдөж, иргэдээс цахим хэлбэрээр өргөдөл, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх, нөгөө талаас иргэд шийдвэрлэлтийн явцын талаарх мэдээллийг цахим шуудан, гар утсаар хүлээн авч, зөвхөн гэрчилгээгээ бүртгэлийн газраас авах байдлаар түргэн шуурхай үйлчлүүлэх боломжтой болсон юм. Түүнчлэн энэхүү систем нь улс орон даяар бүрэн нэвтэрснээр үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн явцад хүнээс хамаарсан алдаа гарах эрсдэл үгүй болж, улсын хэмжээнд нэгдсн тайлан гаргах, төвөөс бүртгэлийн явцыг хууль журмын дагуу явагдаж буй эсэхийг хянах зэрэг боломжууд бүрдэж чадсан. Цаашлаад банк, санхүү, нотариат гээд төрийн болон төрийн бус 11 байгууллагаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санд хандах боломж нээгдэн, төрийн үйлчилгээг орон зайнаас үл хамааран түргэн шуурхай хүргэх боломжтой болно.

Эд Хөрөнгийн Эрхийн Бүртгэлийн Төсөл хэрэгжих суурь шаардлага:

Товчхондоо өмнөх ЭХЭБ-ийн үйл ажиллагаа гар ажиллагаа ихтэй, тэр хэрээр алдаа гаргах магадлал өндөр (Журнал гараар хөтөлдөг) мөн 100% цаасан мэдээлэлд суурилсан архивын олон жилийн тос шороотой материалтай ажилладаг. Системийн хувьд нийслэлд триада (2000) орон нутагт риал (2009) эдгээрээс өмнө Microsoft Office-ийн Excel програм ашигладаг байсан бөгөөд эдгээр системүүд нь өнөөгийн бүртгэлийн ажлын урсгалыг бүрэн дэмждэггүй, хэрэгцээ шаардлага хангадаггүй. МУ-ын хувьд бүртгэлийн нэгжүүд тус тусдаа буюу 22 мэдээллийн баазтай байгаагаас тайлан мэдээг журналаас шүүж гараар нэгтгэдэг нь цаг их шаарддаг мөн тайлан мэдээ зөрөх шалтгаан болдог.

Төслийн үе шат:

  • I үе шат ДЭД БҮТЭЦ СУУРИЛУУЛАЛТ. Улсын бүрэн хамарсан дэд бүтэц байгуулах үйл ажиллагаанд 200 компьютер, 150 удирдлагын компьютер болон сервер, сторэйж, 11538 метр шилэн кабель зэрэг орсон байдаг. Түүнчлэн дэд бүтэц байгуулах үйл явцад параллель ажиллагаа (dualization), ачаалал хуваарилалт (load balancing), real time back up, нууцлал хамгаалалт зэрэг төрийн байгууллагын томоохон хэмжээний системүүдэд тавигдах аюулгүй, найдвартай ажиллагааны шаардлагыг олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэсэн.
  • II үе шат ЦАХИМЖУУЛАЛТ. Цахимжуулалтын явцад ЭХЭБүртгэлийн газар байсан 12 сая цаасан материалыг цахим архивт шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл эдгээр цаасан материалыг цахимжуулснаар мэдээллийн боловсруулалт хийхэд хялбар болгосноос гадна байцаагчдын иргэдэд үйлчлэх хугацааг хэмнэх, агуулахын зардлыг бууруулах, гэнэтийн гал, үер зэрэг эрсдэлүүдээс бүрэн сэргийлж байгаа юм.
  • III үе шат: ePRS-ЭД ХӨРӨНГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛИЙН СИСТЕМ. ЭХБЦС нэвтэрснээр эд хөрөнгөтэй холбоотой 49 төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх, түүнтэй холбоотой бүртгэлийг цахимаар хийх боломжтой болсон. Эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, гэрчилгээ, нотлох баримт зэрэг цаасан суурьт материалыг тухай бүрт нь цахимжуулж цахим хувь үүсгэн мэдээллийн санд хадгалах боломжтой болж байгаа. Өөрөөс хэлбэл иргэдэд хүссэн мэдээллийг нь маш хурдтайгаар гаргаж үйлчлэх, нэгдсэн статистик, тайлан, репортыг хүссэн үедээ, хүссэн хэлбэрээрээ гаргах боломж бүрдсэн.

Жишээ нь: Өмнө нь гар аргаар хаягийг оруулдаг байсан, ингэхдээ дүүргийн нэрийг л гэхэд хэдэн янзаар бичдэг байсан. Одоо бэлэн хаягийн сангаас шууд сонгон оруулах зарчмаар хийгдэх бөгөөд хүний хүчин зүйлээс хамааралтай үг үсгийн алдаа, товчлолын алдаа гарахгүй. Улсын бүртгэгчийн систем дээр хийсэн бүх үйлдэл он сар өдрийн хамт нарийн бүртгэгдэх бөгөөд улсын бүртгэгчдийн гаргасан санаатай болон санаандгүй алдаа, элдэв хууран мэхлэх үйлдлийг илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх боломжтой болсноор байгууллага өөрөө өөрийгөө хянах бүрэн боломжтой болсон. Түүнчлэн, удирдлагын тайлан мэдээг гаргахад хялбар болж удирдлагын зүгээс шийдвэр гаргахад ашиглах боломжтой. Жишээ нь МУ хэмжээнд цахим систем нэвтэрснээр ЭХЭБ талаарх мэдээллийг анх удаа Real time буюу яг одоогийн байдлаар бүх төрлийн тайлан боловсруулах боломжтой. Яг одоогийн байдлаар улсын хэмжээнд эсвэл аль нэг нэгжийн хэмжээнд хичнээн үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байгаа түүнээс хэд нь ЭЗ-ийн эргэлтэд орж гэх мэт мэдээллийг авах боломжтой болно.

Эд Хөрөнгийн Эрхийн Бүртгэлийн Системд холбогдон ажиллах байгууллагууд:

  • Төрийн байгууллага. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим системд төрийн дараах байгууллагууд холбогдоно
    • Авилгатай тэмцэх газар
    • Мөрдөн байцаах ерөнхий газар
    • ШШБЕГ
    • Цагдаагийн газар
    • Шүүх
  • Банк зэрэг санхүүгийн байгууллагууд

Энэ байгууллагууд цахим системтэй өөрсдийн кодоор холбогдож, үйл ажиллагаатай нь хамааралтай, хязгаарлагдмал хүрээний мэдээллийг харах боломжтой

Эд Хөрөнгийн Эрхийн Бүртгэлийн Системийн Иргэдэд хүртэх ач тус

Програмын ажиллагааны зарим процессыг энгийнээр тайлбарлавалИргэд www.burtgel.mn цахим хуудсаар орж эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдүүлгээ онлайнаар бөглөхөд системээс автоматаар давхардахгүй цор ганц кодыг өгнө. Энэхүү кодыг ашиглан иргэн тухайн эд хөрөнгө харьяалагдаж буй Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэс дээр очин биеэр заавал өгөх нотлох баримт бичгийг хүлээлгэн өгснөөр үйлчилгээ эхэлнэ. Дараа нь тэр кодоо ашиглан үйлчлүүлэгч өөрийнх нь авч буй үйлчилгээ ямар шатандаа явж байна, гэрчилгээ нь хэзээ бэлэн болох, хэзээ гэрчилгээгээ хаанаас авах гэх мэт мэдээллүүдийг онлайнаар шууд харах, хянах боломжтой. Мөн түүнчлэн бүртгэлийн үр дүн, явцын тухай мэдээллийг гар утас, цахим шуудангаар, газар зүйн байрлалаас үл хамааран шуурхай авах боломжтой.

Жишээ нь: УБ-т явж байгаад эд хөрөнгийнхөө лавлагаа авах хэрэг болоход  аймаг руугаа заавал өөрийн биеэр буцахгүйгээр Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим систем (ЭХЭБЦС)-д нэвтэрснээр мэдээллийн нэгдсэн цахим баазаас авах боломжтой. Мөн банкны хувьд тус системээр дамжуулан зээл хүсэгчдийн хөрөнгийн лавлагааг авах боломжтой. Иргэдийн хөрөнгө давхардаж бүртгэгдэх эрсдэл байхгүй.

Үндсэн цэс