ИНТЕРМЕД - БАРИЛГЫН НЭГДСЭН УДИРДЛАГЫН СИСТЕМ СУУРИЛУУЛАХ ТӨСӨЛ

                    Олон улсын эрүүл мэндийн байгууллагын стандартад эмчлүүлэгчийг эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд эмчилж сувилж, байрлуулахаар заасан байдаг. Энэхүү стандартын дагуу ухаалаг барилгын шийдлийг эрүүл мэндийн салбарт өргөнөөр ашигладаг. Интермед нь барилгын нэгдсэн удирдлагын иж бүрэн систем нэвтрүүлсэн Монголын анхны эмнэлэг бөгөөд тус барилгад Сувилагч дуудлагын систем, Хулгайн систем, Хаалганы нэвтрэх хяналтын систем, Кабелын систем, Дохиолол, Хөргөлт, Агааржуулалт гээд үндсэн 8 бие даасан систем суурилуулж, төвлөрсөн удирдлага хяналттай болгосон.


Төслийн нэр: Интермед эмнэлгийн Барилгын нэгдсэн удирдлагын систем
Төслийн хэрэгцээ шаардлага: Европ стандартад нийцүүлсэн тусгай орчин бүрдүүлэх.
Төслийн хугацаа: 2013-2014 он

Төслийн үр дүн:
• Барилгын “арчилгаа”-ны зардлыг 2-3 дахин бууруулсан
• Ажлын бүтээмж 25% нэмэгдсэн
• Гэмтэл засвар, тохиргоог шуурхай гүйцэтгэх боломж бүрдсэн

Интермед эмнэлгийн халаалт, хөргөлт, салхивчийн инженер Ч.Ганхуяг
Эмнэлгийн барилга нь онцгой обьект бөгөөд европ стандартад нийцүүлж тэр чигт нь автоматжуулсан. Барилгад суурилагдсан халаалт, халуун хүйтэн ус, галын осол, цахилгаан хангамж гээд бүхий системүүдийг инженерүүд удирдлагын өрөөнөөсөө нэгдсэн дэлгэцээр байнгын хяналт тавьж, ажиллагааг зайнаас удирдах боломжтой болсон.

<iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/1yZVmRCjvtg" frameborder="0" allow="autoplay; encrypted-media" allowfullscreen></iframe> 

Үндсэн цэс