“ASEM VillaGE” орон сууцны автоматжуулалтын шийдэл

  • Төслийн нэр: Асем Вилла Цогцолбор Хотхоны гэрийн автоматжуулалт ба автоматжуулсан СӨХ-ийн мэдээллийн нэгдсэн систем
  • Төслийн ангилал: Автоматжуулалт
  • Төсөл хэрэгжсэн газар: УБ хот, БЗдүүрэг 11-р хороо, Дүнжингарав гудамж, Хүрхрээн ам
  • Tөслийн эхэлсэн ба дууссан огноо: 06/2015 -05/2016

 

Асем  Вилла  цогцолбор хороолол нь дээд зэрэглэлийн 53 хувийн орон сууц ба тэдгээрийн цэвэр ус хангамж ба бохир ус зайлуулах систем болон цахилгааны дэд өртөөний байгууламж, хотхоны ахуйн үйлчилгээг хангах клуб хаус зэргээс тогтох цогц хороолол болно. Цогцолборын оршин суугчдийн тав тух аюулгүй байдал ба дэд бүтцийн системүүдийн найдвартай ажиллагаа, эдийн засгийн үр бүтээлтэй байдлыг өндөр хэмжээнд хангах асуудал нь төслийн автоматжуулалтын үндсэн зорилт байсан бөгөөд энэ зорилгодоо хүрэхийн тулд дараах дэд зорилтуудыг биелүүлэх шаардлагатай болсон:
Айл бүрийн аюулгүй байдал, тав тухыг хангасан автоматжуулалтын систем бий болгох
Цогцолборын хэмжээнд ус, цахилгаан, дулаан хангамж ба холбоо дохиоллын системүүдийг нэг цэгээс хянаж удирдах SCADA систем бий болгох
Дээрх системүүдэд суурилсан СӨХ-н нэгдсэн мэдээллийн систем
Камерын хяналтын систем
Хувийн сууцад суурилсан гэрийн автоматжуулалт, удирдлагын нэгдсэн систем нь гэрийн домофон, электрон цоож, дотуур холбоо, гүний халаалт, гал болон хулгайн дохиоллын  системүүдийг багтаасан бөгөөд  хэрэглэгчид өөрийн тав тух, хүсэл сонирхолд нийцүүлэн эдгээр системүүдийг хялбараар удирдахаас гадна өөрийн цахилгаан, цэвэр усны зарцуулалтын  мэдээллээ хотхоны нэгдсэн хяналт удирдлагын SCADA систем болон СӨХ-ийн нэгдсэн мэдээллийн системээс авч хүссэн үедээ хянах боломжтой байхаар төлөвлөж хийсэн.

Асем  Вилла  цогцолбор хороолол нь дээд зэрэглэлийн 53 хувийн орон сууц ба тэдгээрийн цэвэр ус хангамж ба бохир ус зайлуулах систем болон цахилгааны дэд өртөөний байгууламж, хотхоны ахуйн үйлчилгээг хангах клуб хаус зэргээс тогтох цогц хороолол болно. Цогцолборын оршин суугчдийн тав тух аюулгүй байдал ба дэд бүтцийн системүүдийн найдвартай ажиллагаа, эдийн засгийн үр бүтээлтэй байдлыг өндөр хэмжээнд хангах асуудал нь төслийн автоматжуулалтын үндсэн зорилт байсан бөгөөд энэ зорилгодоо хүрэхийн тулд дараах дэд зорилтуудыг биелүүлэх шаардлагатай болсон:

 

  • Айл бүрийн аюулгүй байдал, тав тухыг хангасан автоматжуулалтын систем бий болгох
  • Цогцолборын хэмжээнд ус, цахилгаан, дулаан хангамж ба холбоо дохиоллын системүүдийг нэг цэгээс хянаж удирдах SCADA систем бий болгох
  • Дээрх системүүдэд суурилсан СӨХ-н нэгдсэн мэдээллийн систем
  • Камерын хяналтын систем

 

Хувийн сууцад суурилсан гэрийн автоматжуулалт, удирдлагын нэгдсэн систем нь гэрийн домофон, электрон цоож, дотуур холбоо, гүний халаалт, гал болон хулгайн дохиоллын  системүүдийг багтаасан бөгөөд  хэрэглэгчид өөрийн тав тух, хүсэл сонирхолд нийцүүлэн эдгээр системүүдийг хялбараар удирдахаас гадна өөрийн цахилгаан, цэвэр усны зарцуулалтын  мэдээллээ хотхоны нэгдсэн хяналт удирдлагын SCADA систем болон СӨХ-ийн нэгдсэн мэдээллийн системээс авч хүссэн үедээ хянах боломжтой байхаар төлөвлөж хийсэн.

 

SCADA систем гэж юу вэ?

Нэгдсэн хяналт удирдлагын SCADA систем нь хотхоны бүхий л дэд бүтцийн системүүдтэй холбогдож, нийт хэрэгцээт мэдээллийг цуглуулж, боловсруулж, нэгдсэн хяналтаар хангах, бусад системийн ажиллагааны суурь ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэг бүхий хамгийн чухал систем юм. Эдгээр дэд бүтцийн системд:

 

  • Ус хангамжийн систем
  • Гүний худгийн хяналт удирдлага
  • Усан сан
  • Ус түгээх шугам
  • Тоолуурын систем
  • Цахилгааны тоолуур
  • Усны тоолуур
  • Байшингийн халаалтын системийн хяналт, удирдлага
  • Хотхоны гал, хулгайн дохиоллын системийн нэгдсэн хяналт 

 

Түүнчлэн энэхүү систем нь нэгдсэн өгөгдлийн сан үүсгэж СӨХ-н нэгдсэн мэдээллийн системийг хэрэгцээт мэдээллээр хангаснаар хэрэглэгчид өөрсдийн хэрэгцээг хянах боломжийг хангадаг

СӨХ-ийн нэгдсэн мэдээллийн систем нь SCADA системийн нэгдсэн өгөгдлийн сангаас айлуудын цахилгаан ба усны тоолуурын мэдээллийг авч боловсруулалт хийж ус ба цахилгааны зарцуулалт, үнийн мэдээллийн цахим тайлангуудыг гаргах бөгөөд уг мэдээлэлд оршин суугчид гэрийн автоматжуулалтын системээрээ дамжин хандах боломжтой. Зарцуулалт ба хэрэглээний тайлангуудыг хэрэглэгч төрөл бүрийн хэлбэр шүүлтүүрээр түүхчлэн харах боломжтой. Систем нь айлын хэрэглээний тооцоог сар бүр автоматаар боловсруулж, айлуудад онлайнаар түгээж мэдэгдэнэ.  

Асем Вилла хотхоны технологийн шийдлийн давуу талууд

  • Эдийн засгийн үр ашигтай, зардал хэмнэх систем.
  • SCADA систем нь хяналт доор байгаа ус хангамж, бохир ус, цахилгааны дэд системүүд дэх алдааг цаг тухайд нь илрүүлж хариу арга хэмжээ шуурхай авах бололцоотой
  • Гэрийн автоматжуулалтын систем нь хэрэглэхэд туйлын хялбар бөгөөд гар утас, таблет зэрэг хөдөлгөөнт төхөөрөмжүүд болон хананд суурилах тусгай удирдлагаар удирдаж болно.
  • Халаалтын удирдлагын систем нь өөрийгөө сургахаар програмчлагдсан учир хэсэг хугацаанд хэрэглэгчийн тохиргоог судалж тогтоогоод цаашид нөхцөл байдалд тохируулан автоматаар ажиллах чадамжтай. 
  • Системүүдийг холбож байгаа шилэн кабелийн сүлжээ нь гаднын интернет, IPTV, хотын холбоо зэрэг системүүдэд шууд холбогдон ажиллахад бэлэн. 
  • СӨХ-ийн мэдээллийн системийг нэвтрүүлснээр оршин суугчид СӨХ, ус, цахилгаан зэрэг бүхий л ашиглалтын зардлаа онлайнаар хянаж төлбөр тооцоо хийх боломжийг бүрдүүлсэн
  • Хотхоны дотуур холбооны систем суурилуулснаар хотхон дотроо хүлээлтгүй, бага тарифаар хоорондоо холбогдох боломжийг бүрдүүлсэн.  
Бусад шийдлүүд

Үндсэн цэс