Хийморь хотхоны ухаалаг гэрийн систем

Хийморь хотхон нь орчин үеийн барилга архитектурын оновчтой шийдэл бүхий террас, зоорийн давхартайгаа нийлээд 4 давхар 35 айлын тансаг зэрэглэлийн таун хаус цогцолбор юм. Тансаг зэрэглэлийн орчин бүрдүүлэхэд зөвхөн барилга архитектурын оновчтой шийдлээс гадна, оршин суугчдын тав тухтай байдлыг дээд зэргээр хангах, цахилгаан ба ус хангамжийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах, бусад системийг хялбар байдлаар зохион байгуулах нь олон улсын жишиг болоод байгаа. Үүнд нийцүүлэн автоматжуулалт, хяналтын системээр мэргэшсэн Ай Ти Зон компани АНУ-ын CRESTRON брэндийн гэрийн автоматжуулалтын системийг Хийморь хотхоны айл бүрт суурилуулж өгсөн. Энэхүү системийг та өөрийн гэртээ мөн адил суурилуулах боломжтой.

 

Гэрийн автоматжуулалтын системийн боломж:
• Дуу, дүрс дамжуулах систем болон гэрийн театр 
• Домофон, нэвтрэх хяналтын систем
• Гэрэл, моторт хөшигний удирдлага
• Халаалт, хөргөлтийн системийн удирдлага
• Галын дохиолол, хулгайн дохиоллын систем
• Хяналтын камерын систем
• Дотоод сүлжээ, утас, интернэт бусад дэд бүтэц

Гэрийн автоматжуулалтын системийн боломж:

  • Дуу, дүрс дамжуулах систем болон гэрийн театр 
  • Домофон, нэвтрэх хяналтын систем
  • Гэрэл, моторт хөшигний удирдлага
  • Халаалт, хөргөлтийн системийн удирдлага
  • Галын дохиолол, хулгайн дохиоллын систем
  • Хяналтын камерын систем
  • Дотоод сүлжээ, утас, интернэт бусад дэд бүтэц

Аюулгүй тайван орчин

Та түр гарах эсвэл дэлхийн нөгөө буланд аялж, ажиллаж явлаа ч  Crestron таны гэрийн амгалан, тайван байдлыг хангана. Гэрээс гарахдаа хаалга түгжихэд л хулгайн дохиоллын систем автоматаар идэвхжиж,  гэрэл унтарч хөшиг хаагдана.  Харин гаднаас ирж түгжээг тайлахад урьдчилан програмчилсны дагуу хулгайн систем унтарч, гэрлүүд асаж, хөшиг нээгдэнэ. Түүнчлэн хяналтын камераар гэрийнхээ бүх хэсгийг гар утсаараа хянаж, гэртээ харих замдаа өрөөний температур, гэрэлтүүлгээ тохируулах боломжтой. Тав тухтай, аюулгүй орчин бол таны гэр.

Эрчим хүчний хэмнэлт

Гэрийн автомат системийн нэг зорилго нь эрчим хүчний хэмнэлтийг бий болгоход оршино. Зөвхөн гэрлийг автоматаар хэмнэлттэй горимд ажиллуулахад эрчим хүчийг ердийнхөөс 20% хүртэл хэмнэдэг судалгаа бий. 

Гэр бүлийн цаг

Амралтын өдрүүдэд гэр бүл, найз нөхөдтэйгээ дуртай киногоо үзэж, халуун дотно яриа өрнүүлэхдээ тав тухыг мэдрээрэй. Аудио дуугаралтын 3D 5.2 систем, өндөр чанарын дүрсний систем нь таны гэрийг театр болгон хувиргана.

Тайван нойрсоорой

Урт өдрийн төгсгөлд Crestron-д бүхнээ даатгаад тайван нойрсоорой. Ухаалаг гэрийн систем урьдчилан програмчилсны дагуу таны өмнөөс цонхны хөшиг хааж,  гэрлүүдийг унтрааж, хаалга, дохиоллын системийг идэвхжүүлнэ.

 

Бусад шийдлүүд

Үндсэн цэс