Утаа мэдрэгч систем

Монгол улс эрс тэс уур амьсгалтай, хавар намартаа хуурайшилт өндөр байдаг учраас гал түймрийн эрсдэл өндөр орны тоонд ордог. Мөн цахилгааны холболт, монтажид масс үүссэн, хүний оролцоотой үйлдлээс болж гал алдсан зэргээс болж гал түймэр гарах шалтгаан янз бүр байж болно. Гал түймэр нь богино хугацаанд ноцож, асар их хохирол дагуулдаг гамшиг учир гал гарах хамгийн анхан шатны мэдээлэл авах утаа мэдрэх системийг танилцуулж байна.

Linear Heat Detector.

Кабелын трасс дээгүүр ил монтажаар дулаан мэдрэгч кабел суурилуулж, кабелын халалтыг мэдэрч галаас хамгаалдаг систем. Энэхүү систем нь хэдэн метрт халалт үүсч байгааг нарийн мэдэх боломжтой.

Beam Detector. Тааз өндөртэй, талбай томтой агуулахын барилга зэрэг объектуудад 6 метрээс дээш хэсэгт утааны мэдрэгч суурилуулах нь гал илрүүлэхэд хугацаа алдах эрсдэлтэй байдаг. Энэ нөхцөлд Beam Detector буюу гэрэл мэдрэгч суурилуулах хэрэгтэй. Энэхүү төхөөрөмж нь 6 метр болон түүнээс дээш өндөрт эсрэг талын хананд бие биесээ харан суурилагддаг бөгөөд хүлээн авагч болон дамжуулагч төхөөрөмжийн дундуур утаа орж ирэхэд тэрхүү гэрлийн сарнилтаар мэдэрдэг систем юм.

Flame DetectorУтаа гаргалгүй огцом үүсдэг галыг хурдан шуурхай илрүүлэхэд зориулагдсан Flame Detector буюу дөл мэдрэгч юм. 

 

 

 

 


Утаа мэдрэх системийн давуу талууд:

  • Энгийн утаа мэдрэгч мэдрэх боломжгүй газруудад суурилуулахад зориулсан

  • Галыг богино хугацаанд цаг алдалгүй мэдэгдэх нэгдсэн удирдлагын самбар

  • Галын дохиоллын системтэй модулиудаар дамжиж холбогдоно.

Хаана ашиглаж болох вэ?

Linear Heat Detector системийг үйлдвэр, цахилгаан станцын барилгууд, барилгын хонгил, туннелийн систем дээр суурилуулахад тохиромжтой.

Beam Detector системийг өндөр таазтай агуулах, музей, засварын төвийн барилгууд гэх мэт барилгуудад хэрэглэхэд илүү тохиромжтой. Ийм өндөр таазтай газар утааг мэдрэхэд цаг хугацаа их зарцуулдаг учраас Beam detector суурилуулах нь галын эрсдэлээс сэргийлнэ.  

Flame Detector систем нь үйлдвэр, цахилгаан станцын барилгууд, энгийн барилгын цахилгааны өрөө, татах, тослох материалын агуулах гэх мэт огцом хурдан хугацаанд шатах магадлалтай объектуудад зориулагдсан.

Эдгээр системүүдийг суурилуулах болон тохируулах нарийн мэргэжлийн сертификаттай манай инженерүүд үйлчлэхэд бэлэн байна.

Манай хэрэглэгчид:

Энержи Ресурс ХХК-ийн Нэгдсэн засварын төвийн барилгууд
M-Си-Эс Эстейтс ХХК-ийн Агуулахын барилгууд
М-Си-Эс Проперти ХХК-ийн Будда Виста, Белла Виста хотхон 

Манай түнш:

Tyco, Bosch, ZetaAlarm, Honeywel

Үндсэн цэс