Зарлан мэдээлэх систем

Public Addressing System буюу Зарлан мэдээлэх системийг нэг буюу хэд хэдэн цэгээс тодорхой хязгаарлагдмал хүрээний газар, талбайг хамруулан мэдээлэл түгээх зорилгоор ашигладаг бөгөөд оффисын барилга, орон сууцны хотхон, үйлчилгээний төв, эмнэлэг, сургууль, үйлдвэрийн газрууд зэрэгт хэрэглэхэд тохиромжтой. Уг систем нь ашиглагдах газрынхаа хэрэглээнд тохируулан шийдлийн уян хатан зохицуулалттай байдаг. Тухайлбал мэдээлэл хүргэх газруудыг төрөлжүүлж, эсвэл барилга объектын давхрууд, тодорхой хэсгүүдээр бүсчлэх, хол байрладаг салбар бүсүүдэд нэгэн зэрэг мэдээлэл хүргэх зэрэг боломжууд бий.

Зарлан мэдээлэх системийг дараах зорилгоор ашиглаж болно:

  • Зарлал, мэдээлэл хүргэх

  • Энтертэйнмент үйл ажиллагаа зохион байгуулах

  • Аюул ослоос сэргийлэх, анхааруулах

  • Удирдлага, зохион байгуулалтад ашиглах

Системийн бүрэлдэхүүн хэсгүүдэд:

  • Чанга яригч

  • Өсгөгч

  • Микрофон зэрэг төрөл бүрийн аудио төхөөрөмжүүд багтах ба чанга яригч нь тавигдах газраасаа хамааран сонголттой. 

Зарлан мэдээлэх системийг ашигласнаар үйл ажиллагааны чанарыг сайжруулах, зохион байгуулалтыг түргэн шуурхай, үр дүнтэй хийх, аюул осол тохиолдсон үед нэгдсэн заавар, зөвлөгөөг богино хугацаанд өгөх боломжийг бий болгодог.

Ай Ти Зон компани 2005 оноос хойш зарлан мэдээлэх системийг дотоодын зах зээлд нэвтрүүлэн, нийлүүлэлт суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгэж байгаа ба чанар үзүүлэлтээрээ олон улсад танигдсан нэр хүнд бүхий тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгчидтэй хамтран ажилладаг. Хэрэглэгч бүрийн хэрэгцээ шаардлагад тохирсон шийдлийг тусгайлан боловсруулж, мэргэжлийн түвшинд бид нийлүүлж байна.

Манай хэрэглэгчид:

  • Улсын бүртгэлийн ерөнхий газар
  • Олон улсын дунд сургууль
  • Цогт Цэций суман дахь Цахилгаан станц
  • Ухаа худаг дахь Галерей хотхон 

Бидний түншүүд:

TYCO, HONEYWELL, TKOKO

Үндсэн цэс