Галын дохиоллын систем

Галын аюул бол хохирол өндөртэй, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай ноцтой эрсдэл юм. Энэхүү эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хохирол багатай даван туулахад зориулагдсан олон арга зам байдгийн нэг нь барилга байшин, объектыг галын аюулаас хамгаалах, гал гарах анхны шинж тэмдгүүдийг илрүүлэн мэдээлэх автомат систем буюу галын дохиоллын систем юм.

Ай Ти Зон компани 1997 оноос хойш галын дохиоллын системийг дотоодын зах зээлд нэвтрүүлэн, нийлүүлэлт суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгэж байна. Бид чанар үзүүлэлтээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж танай барилга, объектын онцлог, шаардлагад тохирсон шийдлийг тусгайлан боловсруулж, цогц байдлаар нийлүүлж байна.

Системийн үндсэн бүрэлдэхүүнд:

  • Мэдрэгч (Утаа, дулаан, дөл, хий мэдрэгчүүд)
  • Мэдээлэгч (Хонх, гэрэл)
  • Удирдлагын хэсэг (Удирдлагын самбар) гэсэн үндсэн хэсгүүд багтана 

Системийн давуу тал:

  • Эд хөрөнгө болон амь настай холбоотой аливаа учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх
  • Бүсийн мэдээлэл авах 
  • Мэдрэгч бүрээр нь илрүүлэх
  • Дохиоллыг гадагш дамжуулах (SMS, LAN, телефон шугамаар)
  • Бусад системүүдтэй холбогдох (Гал унтраах систем, цахилгаан шат, зарлан мэдээлэх систем, автомат хаалга гэх мэт)

Системийг хаана ашиглаж болох вэ?

Галын аюулаас хохирол багатай гарах, урьдчилан сэргийлэх шаардлагатай гэж үзсэн бүх объектод галын дохиоллын системийг суурилуулж болно. Барилга, байгууламжийн онцлогоос хамаарч системийн шийдлийг төрөл бүрээр хийж болно.

Манай хэрэглэгчид:

  • Вива сити хорооллын галын хяналтын систем
  • Будда Виста хотхоны галын хяналтын систем
  • Таун Хаусын галын хяналтын систем
  • Белла Виста 1-ийн галын хяналтын систем
  • Белла Виста 2-ын галын хяналтын систем
  • Ухаа худаг дахь Цогт Цэций 1,2-р хорооллын галын хяналтын систем
  • Ухаа худаг дахь Цахилгаан станц, Уурхайн оффис, Боловсруулах үйлдвэр зэрэг бүх объектууд 

Бидний түншүүд:

BOSH, Tyco, Zeta Alarm, Notified, Fike 

 

Үндсэн цэс