Нэвтрэх хяналтын систем

Албан байгууллага, үзвэр үйлчилгээний газар, орон сууц гэх мэт бүхий л орчинд зөвхөн зөвшөөрөлтэй хүмүүс нэвтрэх бүс үүсгэх, зөвшөөрөлгүй болон гадны хүн нэвтрэхийг хориглох хэрэгцээ шаардлага гардаг. Энэ асуудлыг шийдвэрлэх боловсронгуй шийдэл бол нэвтрэх хяналтын систем юм. Нэвтрэх хяналтын систем нь хэрэглэх газраасаа хамаарч шийдлийн олон хувилбартай байж болно.

Нэвтрэх шийдлийн сонголтууд:

  • PIN код
  • Соронзон RFID карт
  • RFID tags
  • Биометрик өгөгдөл: хурууны хээ, нүдний торлог, нүүрний төрх.
  • Мөн нэвтрэх эрхэд цагийн зохицуулалт, нэвтрэх бүсийн хязгаарлалт хийж болно.

Ай Ти Зон компани нь нэвтрэх хяналтын системийг дотоодын зах зээлд нэвтрүүлэн, нийлүүлэлт суурилуулалтын ажлыг хийж ирсэн олон жилийн туршлага, чадавхтай бөгөөд чанар үзүүлэлтээрээ олон улсад танигдсан тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж таны албан газар, орон сууцны аюулгүй байдалд бүрэн нийцсэн шийдлийг санал болгоно.

Нэвтрэх хяналтын системийн давуу тал:

  • Орчны хяналт, менежмент сайжрах
  • Харуул, хамгаалалтын зардал буурах
  • Өөрийн хүсэлт, шаардлагын дагуу нэвтрэх эрхийг зохион байгуулах
  • Тухайн бүсэд нэвтэрсэн хүмүүсийн бүртгэлийг хялбар аргаар гаргах
  • Цаг бүртгэл хөтлөх, түүнийг ашиглаж цалин хөлс бодох

Нэвтрэх хяналтын системийг хаана ашиглаж болох вэ?

Олон нөхцөл, зохицуулалт, өндөр нууцлалтай системийг том оффис үйлчилгээний барилга болон тусгай зориулалтад ихэвчлэн ашигладаг бол энгийн PIN код бүхий системийг жижиг байгууллага, дэлгүүр, үйлчилгээний төв, орон сууцны байр зэрэгт ашиглахад тохиромжтой.

Манай хэрэглэгчид:

  • Энержи ресурс ХХК
  • Сангийн яам
  • Иргэний нисэхийн ерөнхий газар
  • UNDP-НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр
  • Сэнтрал тауэр

Бидний түншүүд:

TYCO, SUPREMA, HID

 

Үндсэн цэс