Хяналтын камерын шийдэл

Айл гэр, албан байгууллагын аюулгүй байдлыг хангахад хяналтын камер чухал үүрэгтэй. Камерын системийг хяналт, хамгаалалт, ажиглалт, аюулгүй байдлыг хангахад ашиглахаас гадна процессыг удирдан зохицуулах, тандалт судалгаа хийх, тайлан шинжилгээ хийх зэргээр илүү өргөн хүрээнд ашиглаж болох юм. Хяналтын камерын системийг цар хүрээний хувьд хялбар энгийнээс асар том сүлжээ бүхий олон үйлдэлтэй, цогц систем хүртэл зохион байгуулах боломжтой .

Ай Ти Зон компани анх байгуулагдсан цагаасаа буюу 1997 оноос эхлэн хяналтын камерын системийг дотоодын зах зээлд нэвтрүүлэн, нийлүүлэлт суурилуулалтын ажлыг иж бүрнээр гүйцэтгэж ирсэн бөгөөд чанар үзүүлэлтээрээ олон улсад танигдсан Vivotek, Bosch, Pelco, Qnap, MileStone, Axxon зэрэг нэр хүнд бүхий тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгчидтэй бид хамтран ажилладаг.

Системийн үндсэн бүрдэл хэсгүүд:

  • IP камерууд
  • IP дэд бүтэц
  • Шаардлагатай програм хангамж
  • Дүрс хадгалах төхөөрөмж
  • Хяналтын дэлгэц

Хяналтын камерын шийдлүүд нь ашиглах зорилго, орчин, онцлогоос хамааран олон сонголттой байгаа. Том хэмжээний талбай (үйлчилгээний заал, нийтийн эзэмшлийн талбай...) хянах өргөн өнцөгтэйгөөс авахуулаад жижиг эд анги, ажлын явц (касс, теллер, орох гарах хэсэг...) хянах нарийн өнцөгтэй, харанхуй орчинд шөнө болон гэрэл унтарсан үед хянах функцтэй зэрэг төрөл бүрийн камеруудыг ашиглаж болно. Түүнчлэн маркетингийн болон хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа хийх зорилгоор хяналтын камерын хүн тоолох, царай таних, хөдөлгөөн дагах зэрэг нэмэлт програмуудтай хамт ашиглах боломжтой.

Хяналтын камерын системийг хэрэглэхийн давуу тал:

  • Ажиллах хүчийг хэмнэх
  • Цаг хугацаа, орон зайн хүндрэлээс гарах
  • Хяналт, удирдлага сайжрах
  • Хамгаалалт, аюулгүй байдал сайжрах
  • Видео архив үүсгэх
  • Дүрсийг боловсруулж судалгаа, шинжилгээний төрөл бүрийн зорилгод ашиглах

Манай хэрэглэгчид:

  • Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын хяналтын камерын систем
  • Ухаа худаг нүүрсний уурхайн хяналтын камерын систем
  • Ухаа худаг дахь Цогт Цэций 1,2-р хорооллын хяналтын камерын систем
  • Ухаа худаг дахь цахилгаан станц, уурхайн оффис, нүүрс угаах үйлдвэрийн хяналтын  камер, нийтийн талбайн систем
  • Монгол Алт компанийн уурхайн хяналтын камерын систем
  • Өвөрхангай аймгийн хяналтын камерын систем
  • Вива сити хорооллын хяналтын камерын систем
  • Будда Виста хотхоны хяналтын камерын систем
  • Таун Хаусын хяналтын камерын систем
  • Белла Виста 1-ийн хяналтын камерын систем
  • Белла Виста 2-ын хяналтын камерын систем
  • Энержи Ресурс
  • Олон улсын дунд сургууль
  • Монголын алт
  • Улаанбаатар хотын банк
  • Сангийн яам
  • Иргэний нисэхийн ерөнхий газар
  • Төрийн банк
  • Моннис цамхаг
  • Bella Vista хотхон
  • Шинэ гэр хороолол

Бидний түншүүд:

VIVOTEK, PELCO, BOSCH, Qnap, Milestone, Aimetis, See Tec, Axxon, Dell

 

Үндсэн цэс