Хурлын өрөөний автоматжуулалт

Бизнесийн чухал шийдвэрүүд гаргаж, зочид түншүүдтэйгээ уулзалт зөвлөгөөн зохион байгуулдаг хурлын өрөө бол тухайн байгууллагын хувьд гол орон зай юм. Энэ нь байгууллагын нүүр царай, бизнест хэр амжилттай явааг тодорхойлдог. Хурлын өрөөнд үзүүлж буй танилцуулга, яриа хэлэлцээр нь үндсэн зорилгодоо хүрэх эсэх нь тухайн өрөөний дулааны хэм, гэрэлтүүлэг, тав тух зэрэг бидний тэр бүр анзаардаггүй олон хүчин зүйлээс хамаардаг. Орчин үеийн хурал, уулзалтын өрөө, танхимууд нь зориулалтаасаа хамаарч өөр өөрийн онцлог төхөөрөмжөөр тоноглогдсон байдаг бөгөөд бид та бүхэнд хурлын өрөөний үндсэн хэрэглээнээс хамаарсан дараах автоматжуулалтын шийдлийг санал болгож байна.

Хурлын өрөөний автоматжуулалтын шийдлүүд: 
  • Meeting room (Энгийн уулзалтын өрөө)
    • Проектор эсвэл LED дэлгэц
    • Удирдлагын мэдрэгчтэй дэлгэц
    • Хурлын тэмдэглэлийг өндөр чанартай бичих төхөөрөмжүүд
    • Олон видео эх үүсвэрээс сонгон дэлгэцэд гаргах төхөөрөмж
  • Board room (Захирал болон онцгой гишүүдийн уулзалтын өрөө)
    Энд энгийн уулзалтын өрөөний байх тоноглолууд бүгд байхаас гадна
    • Ухаалаг самбар
    • Дүрст хурлын шийдэл
    • Чанга яригч төхөөрөмжүүд
    • Мэдээлэл дамжуулагч, дуу хураагчийн дохио сарниулагч төхөөрөмж гэх мэт нэмэлт тоноглолууд багтана.
  • Conference room  (Хурлын танхим)
    • Нэгдсэн удирдлага бүхий дэлгэц, проекторын систем
    • Чанга яригч, утасгүй микрофон
    • Гэрэл болон хөшигний удирдлага
    • Утасгүй болон утастай интернэт
    • Хурлын протоколыг дуу дүрсний өндөр чанартайгаар бичигч систем
    • Аюулгүй байдал, хамгаалалтын үүднээс хяналтын камерын систем
    • Синхрон орчуулгын төхөөрөмж
    • Видео архив үүсгэх, дүрсийг боловсруулж төрөл бүрийн зорилгод ашиглах боломжийг шийдэх
  • Lecture Hall (Лекцийн танхим)
    • Нэгдсэн удирдлага бүхий дэлгэц, проекторын систем
    • Чанга яригч, утасгүй микрофон, илтгэгчийн микрофон
    • Гэрэл болон хөшигний удирдлага
    • Багшийн ухаалаг индэр
    • Синхрон орчуулгын төхөөрөмж
    • Видео архив үүсгэх, дүрсийг боловсруулж төрөл бүрийн зорилгод ашиглах боломжийг шийдэх
Ай Ти Зон компани нь хурлын өрөөний автоматжуулалтын чиглэлээр олон жил ажилласан туршлагатай. Бид хэрэглэгч нэг бүртэй ярилцаж, хэрэгцээ шаардлагад нь тохирсон шийдлийг боловсруулан санал болгож байна.
Бидний хэрэглэгчид
•  МАК •  MCS Холдинг •  Хас Банк •  Хятадын Банкны Монгол дахь төлөөлөгчийн газар
Бидний түншүүд:
нэГдСэн удиРдлаГа: Хурлын өрөөний авматжуулалтын системийг ашигласнаар тухайн өрөөнд байгаа бүх дэд системүүдийг нэгдсэн удирдлагаар удирдах боломжтой. Дэлгэцийн, прожекторын, мотортой дэлгэцийн гэх мэт олон тооны удирдлага хурлын өрөөнд байх шаардлагагүй.
хэРэГлэхэд хялБаР Байдал: Хэрэглэгчийн төхөөрөмжийн дизайн, товчлуурын байрлал, гүйцэтгэх үүргийг өөрийн хүссэнээр зохиох боломжтой. Ингэснээр хэрэглэхэд маш хялбар байх бөгөөд цаашилбал арын дэвсгэр өнгө, тухайн компанийн бренд логог оруулах гэх мэт өргөн боломжуудыг олгодог.
хэРэГлэГийн тӨхӨӨРӨмЖийн ӨРГӨн СОнГОлт Хэрэглэгчийн төхөөрөмж нь мэдрэгчтэй дэлгэц, ханын товчлуурт удирдлага, универсал гар удирдагын төрлүүдээс гадна Android, iOS бүх төрлийн таблет гар утас байх боломжтой. 
ОнцГОй, цОР Ганц шийдэл Хурлын өрөөний хэмжээ, зохион байгуулалт болон тухайн компанийн үйл ажиллагааны онцлог, хурлын өрөөг ашиглах зорилго зэргээс хамаарч систем бүр харилцан адилгүй байх бөгөөд мэргэшсэн инженерүүд тохирох шийдлийг боловсруулж, санал болгоно.
таВ тухтай, хуРдан шууРхай Байдал: Хурлын системийг хэрэглэхэд техникийн мэдлэг шаардлагагүй бөгөөд хүн бүр ямар нэгэн техникийн мэргэжилтэний туслалцаагүйгээр хурлыг явуулах боломжтой.
найдВаРтай аЖиллаГаа: Аливаа төхөөрөмжүүдэд ашиглах шаардлага тэр бүр гардаггүй эсвэл зөвхөн эрх бүхий хүн тохиргоо хийх зорилгоор ашиглагддаг товчлуурууд цөөнгүй байдаг. Эдгээрийг хэрэглэгчийн төхөөрөмжид нууцалж өгснөөр санаатай болон санамсаргүй байдлаар системийн тохиргоог өөрчлөх явдлыг бүрэн таслан зогсооно. Энэ нь тухайн хурлын өрөөний системийг бүхэлд нь аюулгүй, найдвартай ажиллагааг хангаж өгдөг.

Бидний түншүүд:

HONEYWELL, TKOKO, DELL, CRESTRON, YAMAHA, SHURE, CISCO, POLYCOM, TANDBERG

Үндсэн цэс