ВИДЕО АНАЛИТИКИЙН ШИНЭ ЭРИН ҮЕ

Өмнөх нийтлэлүүддээ бид тоон болон текстэн өгөгдлүүдийг цуглуулах технологиудыг түлхүү танилцуулсан бол, энэ удаа хяналтын камерын тусламжтайгаар видео, дүрст бичлэгүүдийг маш бага хэмжээтэй болгон хөрвүүлж, дүн шинжилгээ боломж олгодог Axxon Next платформыг танилцуулъя.  Видео аналитик болон аюулгүй байдлын програм хангамжийн чиглэлээр 10 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй салбартаа тэргүүлэгч AxxonSoft компанийн хамгийн сүүлд танилцуулсан Axxon Next 4  платформ нь видео аналитикийн уламжлалт технологид доорх шинэ технологиудыг шингээж өгснөөрөө хэрэглэгчдэд харьцуулшгүй давуу талыг бүрдүүлсэн байдаг.

Платформын давуу талууд:

IP болон Аналоги камер дэмжих боломж:  Axxon Next 4 платформ нь 6000 гаруй IP төхөөрөмж тэр дундаа 1500 загварын IP Камер, 4000 орчим аналоги төхөөрөмжийг дэмждэг буюу зохицож ажилладаг. 

Мэдээллийн урсгалыг саадгүй зохицуулах Green Stream: Өндөр чанарын видео бичлэгийг хяналтын төвд дамжуулах нь сүлжээнд их хэмжээний ачаалал үүсгэдэг. Green Stream технологийг ашигласнаар сүлжээний ачааллыг 5 дахин бууруулах боломжтой. 

Цаг хэмнэх TimeCompressor: Хэрэглэгч урт хугацааны видео бичлэгээс ямар нэгэн үйл явдал болсон хэсгийг хайж олохын тулд тухайн бичлэгийг урагш хойш гүйлгэхэд маш их цаг зарцуулдаг. TimeCompressor функцийг ашигласнаар тухайн бичлэгт хөдөлгөөн илэрсэн хэсэг бүрийг програм автоматаар ялгаж цаг хугацааны дарааллаар тоглуулна. Ингэснээр тодорхой үйл явдал болсон хэсгийг богино хугацаанд олж харах боломжтой. 

Хүссэн зүйлсээ хайх MomentQuest: Axxon Next платформ нь камерт бичигдсэн обьект бүрийг ангилан тодорхойлж мэдээллийн сан үүсгэдэг. Ингэснээр бичлэгийн сангаас хүний царай, машины дугаар, обьектын өнгө, хэмжээ, хөдөлгөөний чиглэл зэрэг тодорхой утгаар хайлт хийснээр хайлтын утгад нийцэх бичлэгүүдийг шуурхай олж үзэх боломжтой.  

Хүссэн үедээ хянах боломж Remote Control: Тус платформ нь гар утас болон вэб хөтчид зориулсан програм хангамжтай бөгөөд өөрийн гар утас, зөөврийн компьютерээрээ сүлжээнд холбогдон хүссэн үедээ камерын бичлэгээ хянах хөдөлгөөн илэрсэн тохиолдолд сануулга авах гэх мэт олон төрлийн үйлдэл хийх боломжтой. 

Хэзээд найдвартай FailOver: Ямар нэгэн шалтгаанаар танай байгууллагын видео сервер доголдсон аль эсвэл сүлжээ тасалдсан тохиолдолд Axxon Next платформын нөөц сервер нэн даруй ажиллаж эхлэх бөгөөд үндсэн сервер ажиллаж эхэлмэгц тасалдсан хугацааны мэдээллийг автоматаар сэргээн хуулна. 

Олон камерын тохиргоог нэг дор хийх Mass Configuration:

Том хэмжээний талбар дахь олон тооны камерыг нэг бүрчлэн тохируулахад их хэмжээний хугацаа шаардагддаг. Харин Axxon Next платформыг ашигласнаар олон тооны камерыг бүлэглэн хувааж нэгэн зэрэг тохиргоо хийх боломжтой.

 

http://itzone.mn/cdn/axxon-next/

Үндсэн цэс