Гэрийн автоматжуулалтын систем

Таныг болон хайртай хүмүүсийн аюулгүй, тав тухтай бөгөөд сонирхолтой орчинд амьдрахад зориулан "Ухаалаг гэр" буюу гэрийн хяналт удирдлагын системийн цогц шийдлийг санал болгож байна. Гэр байгаа өөр хоорондоо ялгаатай бие даасан, дэд системүүдийг нэгдсэн нэг удирдлага хяналтад төвлөрүүлж, бие биетэйгээ уялдаа холбоотой, үр дүнтэй, хэмнэлттэй ажиллуулахад энэ системийн зорилго оршино.

Гэрийн автоматжуулалтын бүрдэл хэсэг:

  • Хэрэглэгчийн удирдлага
  • Удирдлагын процессор
  • Сүлжээ, кабел
  • Програм хангамж

Удирдах, хянах боломжтой дэд системүүд:

  • Дүрс дамжуулах систем
  • Дууны систем, гэрийн театрын дуу гаралтын систем
  • Домофон, нэвтрэх хяналтын систем
  • Гэрлийн автомат удирдлага
  • Моторт хөшигний удирдлага
  • Халаалт, хөргөлтийн системийн удирдлага
  • Галын болон хулгайн дохиоллын систем
  • Хяналтын камерын систем
  • Дотоод сүлжээ, утас, интернэт бусад дэд бүтэц

Ухаалаг гэрийн систем нь бүхэлдээ тусгай зориулалтын өндөр үнэтэй, тоног төхөөрөмж ашиглах, угсралт суурилуулалт нь нарийн төвөгтэй, тохируулга болон ашиглалтад мэргэжлийн хүмүүсийн оролцоо зайлшгүй шаарддаг гэсэн түгээмэл ойлголт байдаг нь буруу юм. Бид танд ганцхан удирдлагын процессорын тусламжтайгаар өөрийн ухаалаг утаснаасаа гэрийнхээ ихэнх цахилгаан төхөөрөмжүүдийг удирдах илүү хялбар боломжийг олгоно. 

Гэрийн автоматжуулалтын системийн давуу тал:

  • ТАВ ТУХТАЙ БАЙДАЛ. 
  • ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТ
  • ХЭРЭГЛЭХЭД ХЯЛБАР БАЙДАЛ
  • АЮУЛГҮЙ БАЙДАЛ
  • УЯЛДАА ХОЛБОО
эРчим хҮчний хэмнэлт Гэрийн автомат системийн нэг зорилго нь эрчим хүчний хэмнэлтийг бий болгоход оршино. Зөвхөн гэрлийг автоматаар хэмнэлттэй горимд ажиллуулсанаар эрчим хүчийг ердийнхөөс 20% хүртэл хувь хэмнэх боломжтой. 
хэРэГлэхэд хялБаР Байдал Иж бүрэн удирдлагын системд оруулсанаар олон давхар, өөр өөр төрлийн удирдлага, тохируулга шаардлагагүй болж гэрээ бүхэлд нэг төрлийн удирдлагын төхөөрөмжөөр удирдах юм. Мөн гэрэл, домофон, хаалганы цоож, хөшиг, дохиоллын систем зэрэг төхөөрөмжүүдээ нэг үйлдлээр байгаа газраасаа удирдах нь хугацаа болоод илүү үйлдлийг ихээр хэмнэдэг.
аюулГҮй Байдал Хулгайн дохиолол, галын дохиолол болон хяналтын камеруудыг ухаалаг гэрийн системд нэгтгэсэнээр тэдгээрийг хянах, удирдах боломж нээгдэнэ. Ингэсээр аюулгүй байдлыг нэмэгдүүлэх юм. 
уялдаа хОлБОО Системүүдийг хооронд нь уялдаа холбоотой ажиллуулснаар нэг системийн ажиллагаанаас хамаарч бусад системүүд асах, унтрах, төлөвөө өөрчлөх зэргээр хүний оролцоогүйгээр ажиллах боломжтой болдог. Мөн энэ нь олон системийн үр ашиггүй илүү ажиллагааг таслан зогсоох төдийгүй эдийн засгийн хэмнэлт гаргах боломжтой. Интериер дизайнтай уялдах боломж Видео болон аудио төхөөрөмжүүдийг удирлагын процессорт холбосноор төхөөрөмж тус бүрийг дагадлан ирэх олон тооны удирдлагуудыг хэрэглэх шаардлагагүй болох төдийгүй тухайн төхөөрөмж ил байх шаардлагагүй,  бүр тухайн өрөөнд ч байх хэрэггүй болно. 

Үндсэн цэс