Сувилагч дуудах систем

Эрүүл мэндийн байгууллага хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнтэйгөө байнгын харилцаа холбоотой байхад энэхүү систем зориулагдсан. Яаралтай тусламж хэрэгтэй үед, эмч сувилагчдаас мэдээлэл авах үед заавал өөрийн биеэр очиж уулзах шаардлагагүй. Тусгай зориулалтын дуудлагын кнопыг дарснаар сувилагч ирж үйлчилгээ үзүүлэх болно. Дуудлага сувилагчийн постод байрлах компьютерт очиж сувилагч дуудлагын дагуу тухайн өрөөнд очих юм. Дуудлагын кнопыг өвчний гарт ойр байлгах үүднээс олон цэгт байрлуулж болно. Үүнд:

  •  Ариун цэврийн өрөө\Унасан үед гарт ойр байх үүднээс таазнаас унжсан байдлаар кнопыг байрлуулж болно.
  •  Хэвтэрт, хөдлөх чадваргүй болсон хүний гарт нь бариулах кноп
  •  Хананд
  •  Зурагт үздэг сандал
  •  Шүршүүрийн өрөөнд гэх мэт.

Энэхүү систем нь үндсэн гурван дуудлага хийнэ.

  • Өвчтөн сувилагчийг дуудах систем
  • Сувилагч эмчийг дуудах систем
  • Эмч нарийн мэргэжлийн эмч, дараагийн шатны эмчлэгчийг дуудах систем

Сувилагч дуудах системийн давуу тал:

  • Өвчтөний тусламж үйлчилгээг хүссэн үед нь шуурхай хүргэх
  • Биеийн байдал нь нэгэнт муудсан үед яаралтай тусламж дуудах болон сувилагч эмчээс зөвлөгөө авах 
  • Эмч сувилагч нар хоорондоо ойр, уялдаа холбоо сайтай ажиллах
  • Шаардлагатай мэдээллийг гарган авах боломжтой. Дуудлага өгснөөс хойш хэдэн минутын дараа сувилагч очсон, дуудлага ирсэн давтамж, асуудлыг шийдвэрлэсэн тухай зэрэг мэдээллийг харах боломжтой
  • Зөвхөн дуудлагын системээс гадна утсаар холбоо барих боломж.
  • Дуудлагын кноп дээр бактери үржихгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн.

Ай Ти Зон компани нь 2014 оноос эхлэн сувилагч дуудах системийг мэргэжлийн өндөр түвшинд суурилуулж ирсэн туршлагатай. Tyco компанийн сургалтад хамрагдсан мэргэжлийн инженерүүд ажилладаг бөгөөд системийг суурилуулсны дараах засвар үйлчилгээг бүрэн хариуцан ажиллаж байна. 

Манай хэрэглэгч:

  • Интермэд эмнэлэг

Манай түншүүд:

Tyco-Zettler

Үндсэн цэс