Утасгүй сүлжээний дэд бүтцийн шийдэл (MESH, WiFi)

Утасгүй сүлжээний дэд бүтцийн шийдэл нь хөдөлгөөнт оффис зэрэг жирийн сүлжээ үүсгэхэд хүндрэлтэй, шилэн кабел холбоход бэрх газруудад хэрэглэгдэнэ. Тус шийдэл нь ихэвчлэн  интертнэт болон камерын дүрст мэдээлэл зэрэг өндөр урсгал шаардагдсан хэрэглээнд ашиглагддаг. Орчны харагдах байдлаас хамааран хэдэн километрээс хэдэн арван километр зайд ашиглагдаж болно. Байгууллагын хэрэгцээ шаардлага, барилга объектын нөхцөл байдалд тулгуурлан утасгүй сүлжээний дэд бүтцийг MESH болон WiFi шийдлүүдийг дангаар нь болон хосолмол байдлаар сүлжээг үүсгэх боломжтой. Үүнд:

Утасгүй сүлжээний MESH шийдэл. Мesh топологи дээр суурилдаг учраас ямар нэгэн сүлжээний болон мэдээллийн доголдол үүсдэггүй, хамгийн найдвартай утасгүй сүлжээний шийдэл юм. Нэг төхөөрөмж төвтэй холбоотой байх ба мөн давхар бусад төхөөрөмжүүдтэй холбоотой байна.

WiFi Сүлжээний шийдэл. Тус шийдэл нь энгийн мэт харагдах боловч маш чухал ач холбогдолтой сүлжээний систем юм. Хэрэглэгчийн багтаамж, барилга хийгдсэн материалын онцлогт тулгуурлан WiFi сүлжээг бий болгох ёстой байдаг. Барилгын давхар болгонд WiFi сүлжээ үүсгэхийн зэрэгцээ, Roaming функцийг ашиглан зөвхөн нэг нэр болон нууц үг ашиглан барилгын бүх давхарт сүлжээнд нэвтрэх боломжтой шийдлийг давхар гаргах боломжтой.  

Ай Ти Зон компани нь 2009 оноос хойш сүлжээ, холбооны шийдлийг зах зээлд нэвтрүүлэн, нийлүүлэлт суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгэж байна. Бид чанар үзүүлэлтээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж таны хэрэгцээ шаардлагад тохирсон шийдлийг тусгайлан боловсруулж, нийлүүлнэ.

Манай хэрэглэгч:

  • Энержи Ресурс
  • Мон Полимент
  • Багануурын нүүрсний уурхай
  • МАК

Манай түнш:

Cisco, Моtorola Solutions, D-LINK, Micro Tec, Ubiquiti

Үндсэн цэс