DMR (Digital Mobile Radio) - Мэргэжлийн тоон Мэргэжлийн тоон радио холбоо

Мэргэжлийн тоон радио холбооны DMR шийдэл нь  Европын Харилцаа Холбооны байгууллагаас гаргасан DMR стандартын дагуу шуурхай радио холбооны тоон сүлжээ үүсгэх холбооны шийдэл юм. Tetra шийдэлтэй харьцуулбал нэг сайтад холбогдох хэрэглэгчийн тоо бага, өртөг багатай. Ихэвчлэн харуул хамгаалалтын байгууллагууд болон албан байгууллагын хамгаалалтын албанд ашигладаг.

DMR мэргэжлийн радио холбооны шийдлийн давуу тал:

  • Ярианы чанар маш сайн
  • Харагдах зайд 30-40 км хүртэл холбоо үүсгэнэ
  • Дундаж 100-200 хэрэглэгч нэг сайтад оногдох боломжтой
  • GPS функц ашиглан станцуудын байршил тогтоох, өгөгдөл дамжуулах боломжтой
  • Дуудлага, яриа болгоныг өөр дээрээ хураах боломжтой
  • Хэрэглэгчийн болон системийн төхөөрөмж нь ашиглахад энгийн бөгөөд найдвартай
  • Нууцлал өндөр
  • Хүнд нөхцөлд зориулагдсан хэрэглэгчийн төхөөрөмжтэй
  • Ослын дуудлага, текст мэдээлэл илгээх зэрэг нэмэлт функцүүдтэй

Ай Ти Зон компани нь 2009 оноос эхлэн Онцгой байдлын үед ашиглах радио холбоог үүсгэж эхэлсэн бөгөөд манай туршлагатай инженер, техникийн ажилтнууд танай байгууллагын онцлогт тохирсон шийдлийг гаргаж өгөх болно.

Манай хэрэглэгчид:

Энержи Ресурс
Цагдаагийн Ерөнхий газар
Онцгой Байдлын Ерөнхий Газар
Шуурхай Удирдлагын Төв

Үндсэн цэс